Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia

Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia Генийн түлхүүр нь он цагийн эрхээр нэрэгдсэн мэргэн ухаанаас эхтэй өөрийгөө нээж өөрчлөх орчин цагийн нээлттэй систем билээ.

СҮҮДРИЙН МӨРӨӨДӨЛСүүдэр үргэлж өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг, учир нь тэр ч бас гэрэлтэхийг хүсдэг. Сүүдрийг эмчлэх цо...
17/08/2026

СҮҮДРИЙН МӨРӨӨДӨЛ
Сүүдэр үргэлж өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг, учир нь тэр ч бас гэрэлтэхийг хүсдэг. Сүүдрийг эмчлэх цор ганц зам нь анх яагаад хургасныг нь ойлгож тэврэн авах билээ. Иймд тэр тоглоомоо үзүүлэх гэж хичээх хүүхэд адил үүссэн нөхцлөө таниулах гэж бүх боломжийг эрэлхийлдэг. Түүний бүтээсэн боломжуудыг үрэн таран хийх бүрт тэр гомдсоор уурсаж сүүлдээ итгэл алдан харанхуйн ёроол руу унадаг. Ингэхдээ тэр ганцаараа унадаггүй нэгэнт гэрэл болохоос өнгөрсөн эзнээ аваад хамтдаа унана.
Эсрэгээрээ түүнийг анзаарч, нэрээр нь дуудаж, цаг анхаарлаа зориулах тусам тэр бага багаар хөнгөрч гэрэлтэнэ. Ингэж бага багаар гэрэлтсээр тэр Гэрэлд үл үзэгдэгч болно. Учир тэр Гэрэл байсан.
Сүүдрийг хайгаад ч тэр олдсонгүй, үнэхээр Гэрэл болж чадсан юм болов уу гээд хартал ганцхан би л байсан. Би тэгээд Гэрэл байсан.
Анхнаасаа би Гэрэл л байсан юм байна, Гэрэл мөртлөө надад Сүүдэр хургасан юм байна, нэг мэдэхэд би Сүүдрээр дүүрээд хажуудаа хань татах гэж түүнийг бүтээсэн байжээ. Тэр үүнийг мэддэг учраас Гэрэл болж хувираад өнгө гэрэл бүхнийг минь илчлэх гэж хичээдэг байжээ.
Баярлалаа Сүүдэр минь. ♥️
Хамтдаа Гэрэлтэцгээе. 💡

15/08/2026

Генийн түлхүүр ном асууж байсан хүмүүс маань Интерном 75777700 дугаөрт холбогдоод байгаа салбараас нь авч болно шүү.

Долоо хоногийн түлхүүр-4, Ертөнцийг тайтгаруулагч2026.08.11-08.17Сидди: УучлалБилэг: Ойлгох ухаанСүүдэр: Тэсвэргүй байда...
13/08/2026

Долоо хоногийн түлхүүр-4, Ертөнцийг тайтгаруулагч
2026.08.11-08.17
Сидди: Уучлал
Билэг: Ойлгох ухаан
Сүүдэр: Тэсвэргүй байдал

Эв нэгдлийн кодон цагиргийн нэг болох 4 дэх сүүдрийг эртний И Чин-д "Залуу насны мунхаглал" хэмээн нэрлэжээ. Тэсвэргүй байдлын сүүдрийн хослох түлхүүр 49-н сүүдэр нь Хариу үйлдэл байдаг. Бид өөрийн дотор орших цэвэр дуу хоолойгоор хөтлөгдөхийн оронд агшин зуурын мэдрэмжээр хариу үйлдэл үзүүлэх нь элбэг.
Оюун ухааны хувьд эргэлзээгүй байлаа гээд хүний бие аюулгүй оршино гэсэн үг биш.
Энэ сүүдрийн сөрвөлзөгч чанар нь ямар ч шаардлагагүй жижиг деталь дээр хэт төвлөрч, уур бачимдлаа гаргах суваг хайж олж, түүнийг шүүмжлэн мөнхийн гомдол дотор амьдарсаар, зовлон шаналал болон илэрсээр байдаг.

Генийн түлхүүр-4-ийн Билэг болох Ойлгох ухаан нь оюун санааны мэдлэгээр амьдралын чанадын мөн чанарыг ойлгохгүй, асуудлыг шийдвэрлэж чадахгүй юм байна гэдгийг ухаармагц квант үсрэлт буюу коан ойлгох ухаан ирнэ. Зен буддизмын коан яг энэ зарчмаар ажилладаг. Энэ жинхэнэ ойлгох ухаан нь сая таны биед бүрэн нэвчиж, наран сүлжээнээс тань цацрах мэдрэмж юм.

Сидди давтамжийн Уучлал бол шинж чанарын ертөнцийн хил хязгаар, хэрэм ханыг хайлуулахаар гариг эрхсээс ирэх дулаан илч юм. Уучлал бүх хүн төрөлхтөний өвөг дээдэс, удамшлын цусан хэлхээн дэх Генийн блокуудыг үгүй хийж, хаа явсан газартаа үйлийн үрээс үүдэлтэй гэм нүглийг эдгээдэг. Уучлал тань дээр гэнэт ирэхэд дотор тань тээглэж байсан зүйл гэнэт нээгдэхийг мэдэрнэ. Тиймээс хэн ч таны дургүйцлийг хүргэсэн та уучлалыг өөртөө оршоосноор өөрийнхөө үнэн гэдэг зүйлийг олж харах болно.

08/08/2026

Сугарт бүртгүүлсэн ч платформдоо орж чадаагүй хүн байвал чат бичээрэй. Эхний уулзалт 25 минутын дараа эхлэх гэж байна.

2026 оны Сугарын эрэмбэ - Хайр ба Харилцаа аялал маргааш эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл СУГАР гэж бичээрэй.С...
07/08/2026

2026 оны Сугарын эрэмбэ - Хайр ба Харилцаа аялал маргааш эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл СУГАР гэж бичээрэй.

СУГАРЫН УРСГАЛД НЭВТРЭХ НЬ

Сугарын эрэмбэ рүү орохын өмнө энэ мэргэн ухааныг хүлээн авахдаа туулсан бодит туршлагаасаа багахан хуваалцъя. Наранд ээгдсэн зуны үдээс хойш байлаа. Генийн түлхүүрийн гурван өдрийн семинарын хичээлээ дөнгөж дуусгасан би сэтгэл догдлон хөөрч явав. Одоо Сүүдэр, Билэг, Сидди хэмээн алдаршсан ухамсрын гурван түвшнийг олон нийтэд анх удаа танилцуулсан минь тэр байлаа. 64 Сиддигийн нэрс сургалт эхлэхийн өмнөх хоёрхон өдрийн дотор надад ирсэн байсан тул хурдацтай дэлгэгдэх энэ илчлэлийг гүйцэхийн тулд миний оюун хэрхэн уралдаж байсныг тайлбарлахын арга үгүй.

Гэртээ харих галт тэргэнд сууж явтал гэнэт И Чингийн 64 хексаграмыг хооронд нь холбосон геометр хээний асар том сүлжээг харагдаж эхлэх нь тэр. Хээ зураглалууд нь нарийн бөгөөд цар хүрээгээрээ гайхалтай ярвигтай атлаа фрактал хээ мэт үзэсгэлэнтэй байв. Би аяндаа ухамсрын дээд төлөвт шилжиж, тэр нь дараагийн гурван өдрийн турш үргэлжилсэн юм. Эдгээр хээг харж эхэлсэн яг тэр өдөр нь Сугар гараг Нарны өмнүүр нүүн өнгөрөх ховор үзэгдэл тохиосон байсныг би хожим нь мэдсэн юм. (Тайлбар: 2004 оны 6-р сарын 8-ны өдөр Сугар гараг нар, Дэлхий хоёрын яг хооронд орж, нарны гэрэлт мандлын өмнүүр жижигхэн хар толбо мэт нүүн өнгөрөх туйлын ховор үзэгдэл тохиосныг хэлж байна. Сүүлийн үзэгдэл нь 2012 онд тохиосон бөгөөд дараагийнх нь 2117 онд тохиохоор байгаа юм.) Энэ явдлаас хойш гурван өдрийн дотор би Сугарын эрэмбийн илчлэлүүдийг хүлээн авсан билээ. Мэргэн ухааны ард ухаарлын асар их урсгал давлагаалж, одоо миний мэдлэгийн чимээгүйхэн хэсэг болж, одоо миний энгийн сэрүүн ухамсар нэвтрэхээ больсон олон зүйлийг би тэр үед харсан. Илчлэл гэдэг туйлын субьектив зүйл учраас тайлбарлахад даанч бэрх шүү!

Энэ илчлэлийн гол цөмд Сугар гарагийн эрчим энерги, зам мөр, мөн түүний байршил оршдог. Сугар гараг бол зөвхөн огторгуйн биет төдий зүйл биш, харин Сугар гарагтай магадгүй холограф хэлбэрээр, архетип хэлбэрээр холбогддог ухамсрын урсгал билээ. Би энэ үзэгдлийг Сугарын урсгал гэж нэрлэдэг. Энэ бол эрчим энерги, мэргэн ухааны амьд дамжуулалт билээ. Генийн түлхүүрийг амьд дамжуулалт гэх энэ санааг би урьд нь хуваалцаж байсан ч, үүнийг зүүн тархиар сэтгэдэг оюунд тайлбарлахад амаргүй. 2004 онд энэ мэдлэгийг хүлээн авахад надад түүнийг харьцуулан зөв байршуулж ойлгох ямар ч бодит суурь ойлголт байгаагүй. Тэр цэвэр илчлэл байсан төдийг онгон дагшин, хүчирхэг чанараараа намайг эрүүл ухааны зах хязгаарт хүргэсэн билээ. Түүнээс хойш би энэ мэргэн ухааны цаглашгүй даац цараатай хэрдээ л нүүр тулан ноцолдсоор олон жилийг ардаа үлдээжээ.

Харин одоо Алтан замын бүрэн бүтцийн хүрээнд Сугарын эрэмбийг ойлгон шингээх тодорхой суурь ойлголт нэгэнт бүрэлджээ. Үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүйг би ухаарсан. Идэвхжилийн эрэмбэ таныг Сугарын урсгалд орох бэлтгэлийг хангадаг. Гэвч Идэвхжилийн эрэмбээс ялгаатай нь Сугарын эрэмбэ хамаагүй илүү эмэгтэйлэг, уян хатан мушгирсан замууд нь их. Ухаарлууд баруун тархинаас, таны зөн совингийн зүрхнээс ирэх болно.

Өөрөөр хэлбэл таны логик сэтгэлгээ ардаас нь, бодит өөрчлөлт хувьслууд болж өнгөрсний дараа гүйцэж ирнэ гэсэн үг. Иймээс энэ бол яаруулж болдоггүй мэргэн ухаан. Та оюун ухаанаараа яаран орж болох ч, урсгалтай хэмээ зэрэгцэн нийцүүлээгүй бол таны аялал зөвхөн оюуны аялал төдий болно.

Сугарын урсгалд орно гэдэг гүн гүнзгий төдийгүй удаан хугацаанд үргэлжлэх өөрчлөлт хувьслын сүрлэг агуу үйл явцад өөрийгөө бүрэн даатган урсгах явдал.

Сугарын урсгалаар дамжих хувирал нь сэтгэл хөдлөлийн хувирал билээ. Таны сэтгэл хөдлөлүүд бол энэ аяллын түүхий эд. Тэдгээр нь танд үйлийн үрийн эргэлт мушгираануудыг даван туулах хөдөлгөгч хүчийг өгөх болно.

2026 оны Сугарын эрэмбэ - Хайр ба Харилцаа аялал ирэх долоо хоногт эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл СУГАР гэж ...
02/08/2026

2026 оны Сугарын эрэмбэ - Хайр ба Харилцаа аялал ирэх долоо хоногт эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл СУГАР гэж бичээрэй. Дараагийн СУГАР лайв сургалт 2027 оны зунаас наана явагдахааргүй байна шүү.

Долоо хоногийн түлхүүр-33, Эцсийн илчлэлт2026.07.31-08.05Сидди: ИлчлэлтБилэг: СанамсарСүүдэр: УмарталБид урьд насны боло...
31/07/2026

Долоо хоногийн түлхүүр-33, Эцсийн илчлэлт
2026.07.31-08.05
Сидди: Илчлэлт
Билэг: Санамсар
Сүүдэр: Умартал

Бид урьд насны болоод төрөхөөс өмнөх явдлуудыг санадаггүй ч хий биеийн давхаргууддаа буюу аурадаа тээж байдаг.
Үйлийн үр гэдэг нь бодол, үйлдэл, сэдэл бөгөөд тэд бүгд төлөөстэй.
Энэ ертөнцөд давтамжаа өсгөх, дотоод бурханлаг чанартаа зүрх сэтгэлээ нээхэд хэрэг болохгүй нөхцөл байдал гэж үгүй. Санскарагийнхаа далд нууцыг нээхийн тулд амьдралтайгаа нүүр тулж, өөрийн оршихуйн олон давхарга доторх өвдөлттэй бүрэн нүүр тулж эхлэх учиртай.
Харилцааны сорилтыг хүлээн авна гэдэг нь харилцан хамааралтай чанарыг илүү өндөр давтамж руу хувиргах бөгөөд маш их хайр, хүлээн зөвшөөрөл шаардлагатай.

33 дахь сүүдрийн санскарагаа анзааралгүй өөртөө бүтээсээр байсан бол билгийн түвшинд зовлонгийн шалтгаан болоод байгаа зүй тогтлуудаа харж эхэлснээр улам санамсартай болж, амьдралыг харах цоо шинэ хараа таны өмнө нээгдэнэ. Санамсар бол хүнийг тэтгэн тэжээж, баяжуулах үйл явц байдаг.

Хэлбэрт буусан ухамсар ямагт зохиолын дагуу замнадаг. Хамгийн гол нь өөрийнхөө зохиол, замналд автан дурлаж, түүнийг хоргодох зүйлгүйгээр дагах билээ. Үнэндээ таны юу хийх, хийхгүй нь үнэмлэхүйд хэзээ, хэрхэн хүрэхийг өөрчилдөггүй, харин та өөртөө үнэнч байхад л хангалттай.

26/07/2026

Долоо хоногийн Генийн түлхүүр 31 дээр жиээ авч тунгаан бясалгал хийж үзье

Долоо хоногийн түлхүүр-31, Үнэнээ цуурайтуулах нь2026.07.24-07.30Сидди: Даруу байдалБилэг: МанлайлалСүүдэр: БардамналБуц...
25/07/2026

Долоо хоногийн түлхүүр-31, Үнэнээ цуурайтуулах нь
2026.07.24-07.30
Сидди: Даруу байдал
Билэг: Манлайлал
Сүүдэр: Бардамнал
Буцах замгүйн кодон цагиргийн нэг болох энэхүү 31 дэх түлхүүр нь бардам байдлаас даруу байдал руу шилжих хүний хувьслыг харуулдаг.
Бидний нүдэнд үзэгдэх орчин үеийн амьдрал нь хэдэн тэрбум, тэрбум үгсээс бүрдэх оюун ухааны бүтэцлэгдсэн ертөнц билээ.
31 дэх билэг нь бусдад нөлөөлөх билэг авъяас билээ.

18/07/2026

Профайлаа татаж авсан ч яаж ажиллахаа мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад багахан мэдээлэл орууллаа.

Address

Sydney, NSW

Opening Hours

Monday 10am - 5pm
Tuesday 10am - 5pm
Wednesday 10am - 5pm
Thursday 10am - 5pm
Friday 10am - 5pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia:

Shortcuts

Share