23/10/2026
Яс байнга шинэчлэгдэж байдгийг хичээл дээр анх үзээд би гайхаж байсаан хэхэ. Хатуу болохоор ч тэр үү, байнгын өөрчлөлт явагддаг талаас нь бодож байгаагүй юм шиг байгаа юм. 😅 Яс байнга өөрчлөгддөг амьд эд. Ясыг шинэчилж, ургуулж, бэхжүүлж өгдөг остеобласт гэдэг эсүүд байдаг. 🦴Ясны хуучин муудсан хэсгүүдийг дахин шинэчлэхийн тулд остеокласт гэдэг эсүүд бас ажилладаг. Үсэрч харайх, өөрийн биеийн жингээр хөл дээрээ үсэрч буух зэрэгт энэ хоёр чухал эсүүд өдөөгддөг. Хариуд нь яс шинэчлэгдэх боломж сайжирч байдаг гэсэн үг. Харамсалтай нь урт хугацаагаар эмнэлэгт хэвтэж буй өвчтөн, сансрын нисгэгч, шоронгийн ялтанд ясны сийрэгжилт үүсэх эрсдэл бусдаас арай илүү өндөр байдаг байна. 🩻Сансарт таталцлын хүч бага тул жингүйдэлд байгаа нисгэгчийн яс дэлхий дээрх шигээ ачаалал авах шаардлагагүй болдог. Үүний улмаас ясны задрал нэмэгдэж, харин шинээр яс үүсэх үйл явцын тэнцвэр алдагддаг. Хорих ангид байгаа хүмүүст хөдөлгөөний хомсдолоос гадна, нарны гэрэл бага авснаас Д амин дэмийн дутагдал, хоол тэжээлээрээ ясанд хэрэгтэй магни, кальци, фосфор, цайр, манганыг хангалттай авч чадаагүйгээс 🦷шүд сулрах, унах, яс сийрэгжих асуудал үүсдэг аж.
🍲Шим тэжээл, 🏃🏻♀️хөдөлгөөн, 🌞нарны гэрэл. Энэ гурав бидний биеийн үндсэн бүтэц, тулгуурт тунчиг хэрэгтэй байгаа биз? Эрүүл мэндтэй холбоотой шинжлэх ухааны зөв мэдлэг, мэдээллийг над шиг ☺️хожуу олж мэдэх биш, эртхэн эзэмшчихвэл уул нь алсдаа тустай. Угаасаа нас ахих тусам 🦯👨🏼🦳хүний биед элэгдэл хорогдол явагддаг шүү дээ. Эртнээс арчилж, биеэ "гамтай" авч явсан хүн хожим ажрахгүй. Өсвөр насныханд зориулж ном бичсэн минь ийм учиртай. Өсвөр насны хүүхэдтэй айлууд "Super You" номыг хүүхдүүддээ авч өгөөрэй. 🤗 Та бидний сураагүй, мэдээгүй бүхнийг хүүхдүүд маань багаасаа мэдэж аваг л дээ тэ? Номын нэг бүлэгт микро шим тэжээлийг хүүхдэд ойлгомжтой, хөнгөн маягаар тайлбарласан. Ном нисэхийн Интерномд лав дууссан сурагтай байна. Интерномын вэб сайтаар ороход харин байна.
Хөдөлгөөнгүй байдал, хэвтрийн дэглэм болон сансрын нислэгийн үеийн ясны бүтцийн өөрчлөлтийг судалсан эрдэм шинжилгээний өгүүлэл:
Sievänen, H. (2010). Immobilization and bone structure in humans. Archives of Biochemistry and Biophysics, 503(1), 146–152.
Хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй яс сийрэгжилтийн механизм, эмнэлзүйн нотолгоог тоймлосон өгүүлэл:
Rolvien, T., & Amling, M. (2021). Disuse Osteoporosis: Clinical and Mechanistic Insights.
Ясны эрүүл мэндтэй холбоотой судалгаанууд:
NASA. (2023). Counteracting Bone and Muscle Loss in Microgravity. NASA.