02/02/2026
гэдэг нь эмэгтэй хүний умай хэвийн байрлалаасаа доошилж, үтрээ рүү эсвэл зарим үед үтрээнээс гадагш цүлхийхийг хэлдэг #эмгэг юм.
Эмч нар үүнийг / (uterine prolapse) гэж нэрлэдэг.
❣️ Яагаад үүсдэг вэ?
Ихэвчлэн умайг барьж байдаг аарцагны булчин, холбоосууд #суларснаас болдог.
Үүнд:
• Олон удаагийн, хүнд төрөлт
• Нас ахих, цэвэршилт (эстроген даавар багасах)
• Хүнд юм өргөх, удаан хугацааны хүчтэй ачаалал
• Архаг ханиалга, өтгөн хаталт
• Илүүдэл жин
❣️ Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
• Үтрээнд даралттай, юм унжсан мэт мэдрэмж
• Доош татсан, өвдөлт
• Шээх, өтгөн гаргах үед зовиур
• Бэлгийн хавьталд таагүй байдал
• Хүнд үед үтрээнээс мах цүлхийж харагдах
❣️ Эмчилгээ нь яаж хийгддэг вэ?
Унжилтын зэргээс шалтгаална:
• Хөнгөн үед: аарцагны булчин чангалах дасгал (Кегелийн дасгал), амьдралын хэв маяг засах
• Дунд үед: үтрээний дэмжигч хэрэгсэл (пессар)
• Хүнд үед: мэс засал
Умай унжсан үед хийгддэг мэс засал нь унжилтын зэрэг, эмэгтэйн нас, төрөх хүсэлтэй эсэх, бусад эрхтний унжилт хавсарсан эсэхээс шалтгаалж өөр өөр байдаг.
Гол төрлүүд
1️⃣ (Hysterectomy)
• Хамгийн түгээмэл
• Умайг үтрээний замаар эсвэл хэвлий/дурангаар авна.
• Дахин жирэмслэх боломжгүй болдог.
• Ихэвчлэн олон удаа төрсөн, нас ахисан үед сонгодог.
2️⃣ (Uterine suspension / hysteropexy)
• Умайг авалгүй, холбоос, тусгай тор (mesh) ашиглан дээш нь бэхэлдэг.
• Ирээдүйд жирэмслэх хүсэлтэй эмэгтэйд илүү тохиромжтой.
• Дахин унжих эрсдэл hysterectomy-ээс арай өндөр байж болно.
3️⃣
• Давсаг (цистоцеле), шулуун гэдэс (ректоцеле) зэрэг бусад эрхтний унжилт хавсарсан үед хамтад нь засна.
• Заримдаа умайг авалгүйгээр хийнэ.
• Эмнэлэгт 2–5 хоног байх
• 4–6 долоо хоног:
- Хүнд юм өргөхгүй
- Бэлгийн хавьталд орохгүй
- Хүчтэй ачаалал, дасгал хийхгүй
• Аарцагны булчингийн дасгалыг дараа нь тогтмол хийх шаардлагатай
• Цус алдалт, халдвар
• Шээх, өтгөн гаргах түр зуурын зовиур
• Дахин унжих (ялангуяа булчин сул хэвээр бол)
• Маш ховор тохиолдолд тор (mesh)-той холбоотой хүндрэл