Sejong hospital - Сэжон Эмнэлэг

Sejong hospital - Сэжон Эмнэлэг Healthier and Happier Tomorrow.
Солонгосын цорын ганц Зүрх судасны эмнэлэг болох Сэжун эмнэлэг

2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Инчон хотын Эрүүл мэндийн аялал ж...
06/07/2026

2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Инчон хотын Эрүүл мэндийн аялал жуулчлалын "B2B" бизнес уулзалтад Сэжун эмнэлгийн Олон улсын эмнэлгийн төвийн төлөөлөгчид оролцож, Монголын эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн аялал жуулчлалын агентлагуудтай үр дүнтэй уулзалтуудыг хийгээд ирсэн билээ...

Уулзалтын хүрээнд Сэжун эмнэлгийн зүрх судас болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээний давуу тал, олон улсын өвчтөнд зориулсан үйлчилгээний талаар танилцуулж, Монгол Улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэхүү уулзалт нь Монгол Улс болон БНСУ-ын хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын өвчтөнүүдэд өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэжун эмнэлэг нь цаашид ч Монголын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын түвшний эмнэлгийн үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно.

📢 Монголын Улсын 1, 3-р эмнэлгийн эмч нар Инчон Сэжун эмнэлэгт туршлага солилцох сургалтад амжилттай хамрагдлааИнчон Сэж...
27/04/2026

📢 Монголын Улсын 1, 3-р эмнэлгийн эмч нар Инчон Сэжун эмнэлэгт туршлага солилцох сургалтад амжилттай хамрагдлаа

Инчон Сэжун эмнэлэгт 2026 оны 4-р сарын 1-нээс 4-р сарын 26-ны хооронд Монгол Улсын 1-р төв эмнэлэг болон 3-р төв эмнэлгийн эмч нарыг хамруулсан эмнэлзүйн сургалт, туршлага солилцох хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын томоохон улсын эмнэлгүүдийн эмч нар оролцож, зүрх судасны чиглэлээр төвлөрсөн орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барил, дэвшилтэт технологи, эмнэлзүйн практик туршлага-тай газар дээр нь танилцан, мэдлэг туршлагаа хуваалцсан юм.

Сургалтын хугацаанд оролцогч эмч нар:
✔ Бодит үзлэг, оношилгооны үйл явцтай танилцах
✔ Мэс засал, интервеншн эмчилгээний ажиглалт хийх
✔ Кейс дээр суурилсан мэргэжлийн хэлэлцүүлэгт оролцох
✔ Эмнэлгийн дижитал систем, AI-д суурилсан оношилгооны орчинтой танилцах
зэрэг практик ач холбогдол бүхий үйл ажиллагаанд оролцож, мэргэжлийн ур чадвараа ахиуллаа.

Түүнчлэн Инчон Сэжун эмнэлгийн зүрхний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, дижитал эрүүл мэндийн шийдлүүд нь оролцогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан байна.

Энэхүү сургалт нь БНСУ болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чухал алхам болсон бөгөөд цаашид тогтвортой хамтын ажиллагаа, мэдлэг солилцоог өргөжүүлэх суурь болж байна.

Инчон Сэжун эмнэлэг нь цаашид олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх болно.

💙 Зүрхний өвчингүй дэлхийн төлөө
Инчон Сэжун эмнэлгийн Олон улсын төв

Бүтэн биеийн шинжилгээний өмнө анхаарах мэдээллийг орууллаа.
17/03/2026

Бүтэн биеийн шинжилгээний өмнө анхаарах мэдээллийг орууллаа.

❤️ ЗҮРХНИЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ – МОНГОЛД 🇲🇳🇰🇷📅 2026.03.30📍 Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)БНСУ-ын Инчон Сэжон э...
27/02/2026

❤️ ЗҮРХНИЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ – МОНГОЛД 🇲🇳🇰🇷

📅 2026.03.30
📍 Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)

БНСУ-ын Инчон Сэжон эмнэлгийн
Зүрх судасны тасгийн эрхлэгч, Зүрх судасны төвийн дарга
Чой Рак Гён эмч
Монгол Улсад албан томилолтоор ажиллаж, зүрхний нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө хийнэ.

👨‍⚕️ Мэргэшсэн чиглэл:
• Зүрхний бах (стенокарди)
• Хурц болон архаг зүрхний шигдээс
• Аортын өвчин (аневризм, хана хууралт)
• Хавхлагын эмгэг
• Насанд хүрэгчдийн төрөлхийн зүрхний гажиг
• Өндөр эрсдэлтэй, нарийн төвөгтэй судсан дотуурх эмчилгээ

⚠️ Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрч байвал заавал үзүүлээрэй:

Цээжээр өвдөх, шахах

Амьсгаадах

Зүрх дэлсэх

Даралт тогтворгүй байх

Зүрхний хагалгаанд орж байсан түүхтэй

📌 Зүрх судасны өвчтэй, онош тодруулах шаардлагатай, гадаадад эмчлүүлэх талаар зөвлөгөө авах хүсэлтэй иргэд ирж үзүүлэх боломжтой.

👍Бүртгүүлэх линк: https://forms.gle/RDpixU6MMejAGwGK7
/Линкээр бүртгүүсэний дараа материал шаардлага хангасан хүн баталгаажуулна/

🌸 САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🌸Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, харилцагч Та бүхэндээXVII жарны сар шинийн баярын мэндийг өргөн дэвшү...
13/02/2026

🌸 САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🌸

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, харилцагч Та бүхэндээ
XVII жарны сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Айсуй шинэ онд:
✨ Эрүүл энх байж
✨ Аз хийморь дүүрэн
✨ Сэтгэл амгалан
✨ Ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Манай эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг Та бүхэндээ талархал илэрхийлье.
Бид шинэ онд ч мөн чанартай, найдвартай, сэтгэлтэй эмнэлгийн үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.

🌿 Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Эмнэлгийн асуулга хуудас.
13/02/2026

Эмнэлгийн асуулга хуудас.

Эрүүл мэндийн шинжилгэээний багц шинжилгээний мэдээллийг хүргэж байна.
05/02/2026

Эрүүл мэндийн шинжилгэээний багц шинжилгээний мэдээллийг хүргэж байна.

💙 Инчон Сэжун Эмнэлэгт Зүрхний Титэм судасны Нээлттэй Хагалгаанд Амжилттай Орсон Түүх! 🌟Өнөөдөр Инчон Сэжун Эмнэлэгт амж...
04/02/2026

💙 Инчон Сэжун Эмнэлэгт Зүрхний Титэм судасны Нээлттэй Хагалгаанд Амжилттай Орсон Түүх! 🌟

Өнөөдөр Инчон Сэжун Эмнэлэгт амжилттай хийгдсэн Зүрхний Титэм Артерийн Судасны Нээлттэй Хагалгааны (CABG) 3 сарын дараах амбулаторийн үзлэгтээ орж, эрүүл мэндийн сайжруулалтаа баталгаажууллаа! 🩺

Энэхүү хагалгааг Солонгос улсын топ зүрх судасны эмнэлэг болох Инчон Сэжун эмнэлэгт хийсэн бөгөөд энэ эмнэлэг нь зүрхний хагалгааны амжилтаараа Солонгос улсад 1-р байр эзэлдэг. 💪

Эмч, сувилагчид, мэргэжилтнүүдийнхээ ачаар мэргэжлийн хичээл зүтгэлд талархал илэрхийлье! 🙏💙
Тэдний үзүүлсэн өндөр чанартай эмчилгээ, халамжийн ачаар эрүүл мэндийнхээ төлөөх амжилттай алхамуудаа үргэлжлүүлсээр байна! гэлээ.

Дараагийн үзлэгт ч амжилттай үр дүн хүлээж байна! 🚶‍♂️🚶‍♀️

#ЗүрхнийЭрүүлМэнд #ЗүрхнийХагалгаа #ЭрүүлМэнд #АмжилттайХагалгаа #ИнчонСэжунЭмнэлэг #ЭрүүлМэндЭмчилгээ

Address

20, Gyeyangmunhwa-ro, Gyeyang-gu
Incheon
21080

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+82322408000

Alerts

Be the first to know and let us send you an email when Sejong hospital - Сэжон Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sejong hospital - Сэжон Эмнэлэг:

Shortcuts

Share