26/05/2026
Сайн байцгаана уу.
Манай KMO LLC, Жонжү Их Сургууль болон Гайхамшигт Говь Аялал Жуулчлалын Холбоо хамтран аялал жуулчлалын салбарын тогооч, менежерүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавх бэхжүүлэх 2 долоо хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд жуулчны бааз, кэмпийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор дараах чиглэлээр сургалтууд зохион байгуулагдсан. Үүнд:
- Гадаадын жуулчдыг хүлээн авах үйлчилгээ, соёл
- Аялал жуулчлалын салбарын өнөөгийн чиг хандлага, хөгжлийн төлөв
- SNS буюу сошиал медиа маркетинг, хөгжүүлэлт
- Кофены соёл, ойлголт
- Food Design
- Тусгай коктейль бэлтгэх ур чадвар
Мөн тогооч нарт зориулсан мэргэжлийн сургалтуудад:
- Солонгос үндэсний хоол
- Солонгос-Европ хосолсон (Fusion) хоол
- Япон хоол
- Европ хоол
- K-Dessert
- Талх, нарийн боовны үйлдвэрлэл
зэрэг агуулгууд багтсан бөгөөд сургалтын бүх хичээлийг тухайн салбартаа мэргэшсэн докторын зэрэгтэй багш нар удирдан явуулснаараа онцлог байлаа.
Түүнчлэн оролцогчдын танилцах, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд дэлхийд ховорд тооцогдох германиумын агууламжтай халуун рашаант амралт, сувиллын цогцолбортой танилцаж, мөн шинэлэг халаалтын систем үйлдвэрлэгч Pitch Cable LLC компанийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулсан юм.
Сургалтын үеэр жил бүр зохион байгуулагддаг И Сүн Шиний нэрэмжит фестивальд оролцож, алдарт тогооч Jeong Ji-seon-тэй уулзаж, туршлага солилцон ярилцах үнэ цэнтэй боломж тохиосон билээ.
Энэхүү сургалт, үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Гайхамшигт Говь Аялал Жуулчлалын Холбооны нийт гишүүддээ талархал илэрхийлье.
Баярлалаа.