29/08/2024
Энэ дэглэм үнэхээр сайн хасдаг шүү
Байцааны дэглэм
Өдөр1
Өглөө: 1 ширхэг алим. Чанасан өндөг 1
Өдөр: Байцаатай шөл. 50 грамм өөхгүй мах /мах юуны ч байж болно. Хонь бол өөхгүй, тахиа бол хальсгүй./ дээр 100 грамм ус хийгээд жаахан байцаа хийнэ. Зөвхөн жаахан давсаар амтална. Нэг удаад идэх хоолны хэмжээ 200 грамм орчим бөгөөд нэг аяга.
Орой: Байцаатай хуурга.
Өдөр2
Өглөө: 1 ширхэг алим. 1 ширхэг чанасан өндөг.
Өдөр: Байцааны котлет
Махтайгаа байцаагаа хамт миксердэнэ. Давс, сонгино, сармисаар амтална.Котлет хийгээд шарах шүүгээтэй бол 180 хэмд 15 минут. Шарах шүүгээ байхгүй бол 15 минут жигнэнэ. Тосонд шарахгүй шүү.Барьцалдуулахын тулд өндөг нэгийг хийнэ.Маш жаахан гурил хийж болно. Дундаж хэмжээтэй бол 2 ширхэг. Ойрлцоогоор 250 гр.
Орой: Чихэргүй тараг 250 граммаас ихгүй. Өөр юу ч идэхгүй.
Өдөр3
Өглөө: Чанасан өндөг 1 ширхэг.
Өдөр: Глобуци. Татсан махаа байцаанд ороогоод 15 минут жигнэнэ. Багахан давсаар амтална. Сонгино сармис өөрсдийн дураар.
Орой: Байцааны салад 250 граммаас ихгүй.
Өдөр4
Өглөө: Шар будаатай хийцтэй цай 1 аяга.
Өдөр: Байцааны шөл
Орой: Байцаа өндөгтэй хуурга. 1 ширхэг өндөгөө эхэлж хуураад мах байцаатайгаа холиод л болоо.
Өдөр5
Өглөө: 1 ширхэг алим, тараг 1 аяга.
Өдөр: Помидор өндөгтэй шөл. 2 ширхэг өндөг 1 том помидор 150 гр ус.
Орой: Байцаа дүүпүүтэй хуурга.
Өдөр6
Өглөө: Алим 1 ширхэг. Чанасан өндөг 1 ширхэг
Өдөр: Байцаатай хуурга
Орой: Байцааны котлет
Өдөр7
Өглөө: Алим 1 ширхэг. Өндөг 1 ширхэг.
Өдөр: Байцааны шөл
Орой: Байцаатай хуурга
Анхаарах:
Нэг удаагийн хоолны хэмжээ 250 граммаас ихгүй иднэ шүү. Хүссэнээрээ идээд байвал үр дүн муу. Мах ердөө өөхгүй шүү. Үхэр, загас, тахиа гээд өөрт байгаа боломжоороо махаа сонгоно. Сонгино сармисаа өөрө мэдээд тааруулна.Сонгино сармис сайн. Үнэхээр бүр өлсөөд байвал өдрийн хоолондоо жаахан нэмэгдэл оруулж болно. Дасгал хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй. Байцаа гэдэгт дан бөөрөний ногоон байцаанаас гадна брокли бас байж болно шүү. Бас хятад байцаа. Аль нь ч болно.
#Жингээхасах #аюулгүйжингээхасах #эрүүл