28/08/2023
СҮСГИЙН ТУХАЙ НОМ СУДАРТ ИНГЭЖ АЙЛДСАН БАЙНА.
🌼Сүсэг гэдэг бол эрдэм бүхний суурь юм.
🌼Сүсэг гэдэг бол эрдмийг төрүүлдэг ээж.
🌼Сүсэг эрдэм бүхнийг хамгаалдаг сахиус.
🌼Сүсэг эрдэм бүхнийг аривжуулдаг юм.
🌼Сүсэггүй хүмүүнд цагаан зүгийн ном төрөхгүй.
🌼Сүсэггүй хүнд ном номлох нь хөрөнгө нь шатсан хөх ногоо мэт.
🌼🌼🌼Тайлбар: Сүсэг гэдэг бол сурах зөв хандлага.Тухайн зүйлийг хүн чухал гэж хүндлэж чадахгүй бол түүний ач тус эрдэм чадал гарахгүй.
Эрдэм гарахгүй бол тус гарахгүй.Тус бүтээхгүй юм бол хүний амьдралын хэрэг юунд оршино вэ?.Хэдэн таваг хоол идсэнд үү? Эрдэм олж тус бүтээхгүй юм бол.
Хүний дүрс сүг གཟུག་харагдна.
Үүнийг мэргэд шимгүй үндэс нь үхсэн хэрэггүй хөх ногоотой зүйрлэсэн байна.
Үндэс нь шатсан ногоонд нарны гэрэл,ус чийг байсан ч ургахгүй шимгүй хэрэг тусаа өгөхгүй.
🌼🌼🌼Харин сүсгийн хөрөнгө,тэр хүний үндсэнд байвал билэг чанар бүрдсэн сайн багшийн номлолын хүчээр буяны ногоо ургана.
🌼Сүсгээс дуршил төрнө.
🌼Дуршлаас хичээл зүтгэл төрнө.
🌼Хичээл зүтгэлээс эрдэм төрнө.
🌼Эрдэм хэнд байна түүнд хэрэг тус байна.
(төвдийн གདོན дон гэсэн энэ үг монгол хэлэнд хэрэг тус гэсэн хоёр утгаар орчуулагддаг.)Тустай юм л хэрэгтэй юм байдаг.
🌼🌼🌼Эрдмийг төрүүлдэг ээж нь сүсэг(сурах зөв хандлага,хүндлэл).Гэмээс хамгаалдаг.Эрдмийг аривжуулдаг зүйл бол сүсэг.
🌼🌼🌼Бурханы шашны сүсэгтэн гэдэг бол.Үйлийн үрд итгээд.Энэ насны бүх зүйлээ гончиг сүмдээ (бурхан ном,хуврага) даатгаад зөвхөн хойд насны хэргийг чухалд үзнэ.
🌼🌼🌼Өөрөөр хэлвэл миний энэ насны жаргах зовох сонин бишээ,асуудал биш.
Дунд идэш,дулаан хэвтэр хэмээн жинхэнэ минималист амьдралын хэв маягтай.
Оюун ухаан нь шалтаан үрийн номлол,учир шалтаан Samsara-ын зүй тогтолыг мэдээд.Энэ нас чинь урд насны хүний хийсэн буянаар би одоо хүн болоод төржээ.
Ийм сайхан эрдэнэт хүний төрлийг олоод төрсөндөө сэтгэл хангалуун,үргэлж өөдрөг бодолтой насан туршдаа амьдраад.
🌼🌼🌼Одоо миний хийх чухал ажил бол асар өндөр ёс суртахуунд суурилаад,нүгэл хилэнцийг тэвчээд,буяныг өртэй мэт үйлдээд,бусдын тусын тулд хойт насны жаргалыг бушуухан бүтээе гэж бодох юм.Амьдралын маш том алсын хараа зорилгоо тодорхойлсон түүнийхээ төлөө итгэл үнэмшлээр жигүүрлэн тэмүүлэх юм.
Бусдад туслаад буян хийвэл түүндээ баясаад явж байдаг сайхан сэтгэлтэй.Орчин үеээр Интрепёнэр сэтгэлгээтэй.
🌼🌼🌼Ийм сүсэгтэн ховор байна. Ихэнх нь энэ насны жаргалдаа шунаад амь амиа бодоод,нэг нэгнээ хорлоод байна.
Жинхэнэ буддистууд олон болвол нийгэм цэвэршинэ. Ёс суртуунлаг,хүнлэг энрэнгүй хулгайгүй,айдасгүй авилгалгүй шудрага нийгэм тогтоно.
🌼🌼🌼Заа тэгээд сүсэгтэй болно гээд засал ном уншуулаад явахыг хэлэхгүй.Миний ажлыг бүтээ,зээл бүтээх,виза гаргуулах,хэл ам,бумба даллага гэхээр гүйсэн эгээрэл горилтонгууд л байна.
Энийг бол хүсэл горилтон гэнэ.
Одоо хүслээр горилоор биш сүсгээр хандмаар байна.
Сүсэгтэн болно гэдэг нь бурханы сургаалын буян нүглийг авч орхих.Үйлийн үр,юмсын учир шалтгааны номонд суралцаад.Бурханы сургаалийн дагуу явдал мөрөө хийж яваа хүнийг л сүсэгтэн гэнэ шүү!!! Тэгвэл хамгийн том засал тэр болно.
Яагаад гэвэл бурханы ном дотоод сэтгэлийг засдаг.Сэтгэлтэй ажилладаг.Сэтгэхүйд суурилсан ном учраас.
Бид хүсэл горил хангах ном болгоод байна.
Барууныхан сэтгэл судлал, neuroscience тархи судлалдаа ашиглаад mindfulness meditation 🧘♂️ дэлхий дахинд тренд болж байна.
Яг ингэж л сүсэгтэн болмоор байна.
Хуучин богдын хүрээ тийм байж болсон түүх бий.Тэр үед бүгд сүсгээ ойлгоод Монголын их амар амгаланг дотоод номын ёсоор бүтээсэн байдаг юмаа.Нэг удаа хүн амиы хэрэг гарахад хүрээгээрээ гайхан жигшиж байсан гэдэг.
Одоо бол өдөрт гэмт хичнээн их гарч байна.Урьд цагт бурханы шашин соёлын сүсгийн хүчээр гайхалтай ёс суртахууныг шашнаараа олж авч байж шүү дээ та минь ээ!!!
Ийм болохын тулд зөв сүсэгтэй болох Аврал одуулахад суралцах,бурханы номонд суралцаад буян нүглээ авч орхидог бясалгал хийх нь нэн чухал хэрэгтэй юмаа.
ХҮСЛИЙН НОМ БИШ
СҮСГИЙН НОМОНД САЙТАР СУРАЛЦ…