Хангай эмийн сан- Khangai pharmacy

  • Home
  • Хангай эмийн сан- Khangai pharmacy

Хангай эмийн сан- Khangai pharmacy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хангай эмийн сан- Khangai pharmacy, Pharmacy / Drugstore, .

30/01/2023

Харилцах нь мэндлэхээс эхэлдэг😊
Хамтрах нь туслахаас эхэлдэг😁
Хайрлах нь хүндлэхээс эхэлдэг🥰
Шинэ долоо хоногийн мэнд🤩🤩🤩

ЦИТРАМОН-П эмийг маш урт хугацаанд өдөр бүр хэрэглэдэг хүмүүс байдаг. Тэгвэл тухайн эмийн гаж нөлөө, тун хэтрэлт, хоригл...
26/01/2023

ЦИТРАМОН-П эмийг маш урт хугацаанд өдөр бүр хэрэглэдэг хүмүүс байдаг. Тэгвэл тухайн эмийн гаж нөлөө, тун хэтрэлт, хориглох заалт болгоомжлолын талаар мэдээд аваарай.

Эмийн найрлага, тун хэмжээ:

Нэг шахмалд 240мг ацетилсацилийн хүчил, 180мг парацетамол, 30мг кофейн тус тус агуулагдана.

Үйлдэл:

Ацетилсалицилийн хүчил: Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг болон антиагрегант үйлдэлтэй.
Парацетамол: Өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй.
Кофейн: Их тархины гадрыг сэргээх, зүрх судасны үйл ажиллагааг тэтгэх үйлдэлтэй.

Хориглох заалт:

Элэгний хүнд өвчин, ходоод, дээрх гэдэсний шархлаа зэрэг өвчний үед болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.

Гаж нөлөө:

Дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор өвдөх, зарим нэг тохиолдолд харшлын шинж илэрч болно. Удаан хугацаагаар хэрэглэхэд элэг, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх ба хоол боловсруулах замын шархлаат гэмтэл үүснэ.

Анхааруулга:

Өвдөлт намдаах зорилгоор 5-аас дээш хоног, халуун бууруулах зорилгоор 3-аас дээш хоног хэрэглэхгүй.

17/01/2023
ШЭЙР ХИЙГЭЭД ТҮГЭЭГЭЭД ӨГӨӨРЭЙ.Амьсгалын замын өвчний үед эмийн бус эмчилгээг хийх нь их үр дүнтэй байдаг. Энэ удаад “УТ...
13/01/2023

ШЭЙР ХИЙГЭЭД ТҮГЭЭГЭЭД ӨГӨӨРЭЙ.

Амьсгалын замын өвчний үед эмийн бус эмчилгээг хийх нь их үр дүнтэй байдаг. Энэ удаад “УТЛАГА” эмчилгээний талаар мэдээлэл оруулж байна.

1. Утлага эмчилгээ

Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед утлага эмчилгээ үр дүнтэй байдаг. Утлага хийх зарчим:

1. Утлагыг хамар, ам болон хамар амаар гэсэн 3 аргаар хийнэ. Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа хийнэ. Утлагаас хойш 1 цагийн дотор юм идэх болон ярихыг хорих хэрэгтэй.

2. Утлага хийх хугацаа: 5 хүртэлх насны хүүхэд 3-5 минут, 5-с дээш насны хүүхэд 5-10 минут хийнэ. Өдөрт 1-2 удаа хийхэд тохиромжтой. Өвчний байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа 3-7 хоног байдаг. Халуунтай үед утлага хийхгүй.
Анхаарах зүйл: Сүүлийн үед жижиг оврын небулайзер утлагын аппаратыг гэрийн нөхцөлд өргөн хэрэглэдэг болсон байна. Гэхдээ утлага хийх бодис, утлагын хугацаа, давтамжийн талаар эмчээс зөвлөгөө авч хийх нь зүйтэй. Хугацаа, бодисын тун хэмжээ, давтамжийг хэтрүүлснээр хүүхдийн амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох аюултай. Утлагын уусмалыг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч найруулна.

10/01/2023

3,4р улирал

🏥Манай эмийн сан өдөр бүр цагийн хуваарийн дагуу ажиллаж байна💥Даралт үнэгүй үзэж байнаТа бүхэн даралтаа үзүүлж мэргэжли...
12/12/2022

🏥Манай эмийн сан өдөр бүр цагийн хуваарийн дагуу ажиллаж байна

💥Даралт үнэгүй үзэж байна
Та бүхэн даралтаа үзүүлж мэргэжлийн эм зүйч нараас зөвөлгөө авах боломжтой

📍ЭМД хөнгөлөлттэй эм
📍Тав тухтай орчин
📍Найрсаг хамт олон

⏰Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-22:00
Бямба-Ням 10:00-21:00

📍Хаяг: ТИС-ын баруун хойно, саруул өргөө хотхон

💬💬Асууж тодруулах зүйлсээ чатаар тодруулаарай түргэн шуурхай хариулж үйлчлэх болно.

❓❓Цэцэрлэгтээ юу өмсөх вэ? 💥💥 Шинэ бүтээгдэхүүн ирлээ Le_Coon 👼👼 0-3насны хүүхдийн хувцас🤍🤍 Бүхэл өдрийн турш хүүхдүүдтэ...
30/08/2022

❓❓Цэцэрлэгтээ юу өмсөх вэ?

💥💥 Шинэ бүтээгдэхүүн ирлээ
Le_Coon 👼👼 0-3насны хүүхдийн хувцас

🤍🤍 Бүхэл өдрийн турш хүүхдүүдтэй маань хамт байж хамгийн зөөлөн дулаан мэдрэмж, таны хайрыг мэдрүүлэх зүйл бол Le_Coon брендийн хүүхдийн хувцас юм

🤍🤍 Агаар сайн нэвтрүүлдэг материалаар хийгдсэн учир хүүхдүүд маань бүхий л үед өмсөхөд тохиромжтой

☘️100% органик байгалийн гаралтай цэвэр даавуун

☘️Агшиж сунахгүй,өнгө будаг гарахгүй

☘️Хүүхдийн хөдөлгөөнд саад учруулахгүй, дээд зэргийн тав тухтай

☘️Минимал хэв загвартай

☘️Агаар сайн нэвтрүүлдэг материалаар хийгдсэн, OeKO-TEX стандартын гэрчилгээтэй

☘️Вьетнам улсад үйлдвэрлэгдсэн Ази болон Европруу экспортолдог 0-3насны хүүхдийн хувцас

🕛Цагийн хуваарь
Даваа-Баасан 09:00-22:00
Бямба-Ням 10:00-20:00

📍Хаяг: ТИС-ЫН баруун хойно, Саруул өргөө хотхон

Холбогдох утас:

💬💬 Асууж тодруулах зүйлсээ чатаар тодруулаарай түргэн шуурхай хариулж үйлчлэх болно

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хангай эмийн сан- Khangai pharmacy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Health & Beauty Business?

Share