23/05/2026
"Хандлагын хүч" лекцийг зохион байгууллаа:
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн төлөвлөөний дагуу Нэгдсэн эмнэлгийн Удирдлагын багтай хамтран "Хандлагын хүч" лекцийг тус эмнэлгийн эмч, ажилтан, ажиллагсадад зориулан 2026 оны 5-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа. "Хөгжлийн салхи-Манлайлал" академийн сургагч багш О.Жаргалсайхан тус лекцийг удирдан явуулсан ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, нийт 109 албан хаагчид оролцов.