Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Choibalsan
  • Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг

Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа

Тамхи татах нь зөвхөн хувь хүний эрүүл мэнд төдийгүй гэр бүл, эргэн тойрны хүмүүс, цаашлаад нийгэм, эдийн засагт асар их...
09/06/2026

Тамхи татах нь зөвхөн хувь хүний эрүүл мэнд төдийгүй гэр бүл, эргэн тойрны хүмүүс, цаашлаад нийгэм, эдийн засагт асар их хор хохирол учруулдаг хорт зуршил юм.
1. Тамхины утааны найрлага дахь "Хорт бодисууд"
Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис агуулагддаг бөгөөд үүнээс наад зах нь 250 нь хүний биед хортой, 70 гаруй нь шууд хорт хавдар үүсгэдэг (канцероген) бодис болох нь тогтоогдсон. Үүнд:
Никотин: Донтуулах үйлчилгээтэй хүчтэй бодис. Тархинд нөлөөлж, допамин ялгаруулалтыг нэмэгдүүлснээр хамааралтай болгодог. Үүнээс гадна судас нарийсгаж, даралт ихсэхэд нөлөөлдөг.
Угаарын хий (CO): Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж, зүрх судасны системд асар их ачаалал өгдөг.
Давирхай (Тар): Уушгинд хуримтлагдаж, уушгины цэвэрлэх үйлчилгээтэй намираа үсүүдийг саажуулдаг. Хорт хавдар үүсгэгч гол бодис.
Бусад хорт бодисууд: Хүнцэл (хархны хор), ацетон (хумсны будаг арилгагч), аммиак (цэвэрлэгээний бодис), формальдегид гэх мэт.
2. Эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл
Тамхи нь хүний биеийн бараг бүх эрхтэн тогтолцоог гэмтээдэг.
🫁 Амьсгалын тогтолцоо
Уушгины хорт хавдар: Тамхи таталт нь уушгины хорт хавдрын шалтгааны 85-90%-ийг эзэлдэг.
Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ): Амьсгалахад бэрхшээлтэй болж, уушгины багтаамж багасдаг, эргэшгүй өөрчлөлтөд ордог өвчин.
Архаг бронхит, астма өвчнийг сэдрээх үйлчилгээтэй.
🫀 Зүрх судасны тогтолцоо
Тамхи нь судас хатуурал, нарийслыг үүсгэснээр зүрхний шигдээс (инфаркт) болон тархинд цус харвах эрсдэлийг 2-4 дахин нэмэгдүүлдэг.
Цусны бүлэгнэлтийг ихэсгэж, судас бөглөрөх аюулыг дагуулдаг.
🧠 Бусад эрхтэн тогтолцоо ба Хавдар
Амны хөндий, хоолой, улаан хоолой, ходоод, нойр булчирхай, давсаг, умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг эрс нэмэгдүүлнэ.
Нөхөн үржихүй: Эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхыг бууруулж, үргүйдэлд хүргэх аюултай. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт эрт явагдах, зулбах эрсдэлийг дагуулдаг.
Гоо сайхан: Арьс эрт үрчийж, өнгөө алдах, шүд шарлах, амнаас эвгүй үнэр гарах, үс хуурайших зэрэг сөрөг нөлөөтэй.
3. Идэвхгүй тамхидалт (Бусдад учруулах хор хөнөөл)
Тамхи татдаггүй ч тамхины утаагаар амьсгалж буй хүмүүсийг "Идэвхгүй тамхичид" гэдэг. Энэ нь маш аюултай.
Гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдүүд идэвхгүй тамхидалтад өртсөнөөр гуурсан хоолойн багтраа (астма), чихний халдвар, уушгины хатгалгаагаар өвчлөх магадлал өндөр болдог.
Жирэмсэн үедээ тамхины утаанд өртөх эсвэл тамхи татах нь дутуу төрөлт, жин багатай хүүхэд төрөх, цаашлаад ураг эхийн хэвлийд эндэх аюултай.
4. Эдийн засаг болон нийгмийн хохирол
Санхүүгийн гарз: Өдөр тутам тамхинд зарцуулж буй мөнгө урт хугацаандаа асар том хөрөнгө оруулалт болох боломжийг үгүй хийдэг.
Эрүүл мэндийн зардал: Тамхинаас үүдэлтэй өвчнүүдийг эмчлэхэд хувь хүн болон улсын төсвөөс асар их мөнгө зарцуулагддаг.
Бүтээмж буурах: Олон ойрхон тамхилахаар гарах нь ажлын цагийг үр ашиггүй болгож, өвчлөмтгий байдал нь хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг.

🖐🦶👄 Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна...
09/06/2026

🖐🦶👄 Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!
Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна.
Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.
Халдвар хэрхэн дамжих вэ?
✅ Бохир гар, өтгөн-амны замаар
✅ Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
✅ Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
✅ Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар
Илрэх шинж тэмдэг:
🔸 Халуурах
🔸 Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
🔸 Амны хөндий, хэл буйл, завьж, гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
🔸 Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
🔸 Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.
Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.
⚠️ Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:
❗️ Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
❗️ Хүүхэд шингэн огт ууж чадахгүй болох
Байнга уйлагнах
❗️ Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
❗️ Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
❗️ Унтаарах, орчны харьцаа сул болох
❗️ Амьсгаадах, татах, хүзүү хөших
Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?
🧼 Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
🍲 Хагас шингэн хоол/машиндсан махтай/ бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
🥤 Бүлээн ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
🚫 Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
-Амыг цэвэрлэх /ам зайлах боломжтой бол фурасолыг найруулж зайлах, ам зайлах боломжгүй үед тамедины 0.7%-ийн уусмалаар цэвэрлээд дараа нь өвчин намдаагчтай гель түрхэх-эмчийн заавраар/
-Халууныг тогтмол хянах халуун бууруулах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
👕 Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
🛁 Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
📞 Эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
💊 Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:
✅ Гараа савандаж сайтар угаах
✅ Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
✅ Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
✅ Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
✅ Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
✅ Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
✅ Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
✅ Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах

БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо, Оньс нэгдэлтэй хамтран зохион байгуулж буй “Quiz night battle” хөгжөөнт, танин м...
09/06/2026

БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо, Оньс нэгдэлтэй хамтран зохион байгуулж буй “Quiz night battle” хөгжөөнт, танин мэдэхүйн тэмцээнд "Ёс зүйгээрээ үлгэрлэн байгууллагынхаа соёлыг бүрдүүлсэн хамт олон болцгооё" урианы хүрээнд УАУНЭ-ийн "Тунгалаг-5" нэртэй багийн эмч, мэргэжилтнүүд салбар байгууллагуудын мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэг, оюунаараа өрсөлдөн💥ОНЬС QUIZ BATTLE танин мэдэхүй тэмцээн амжилттай оролцлоо. Хураах

БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо, Оньс нэгдэлтэй хамтран зохион байгуулж буй “Quiz night battle” хөгжөөнт, танин м...
09/06/2026

БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо, Оньс нэгдэлтэй хамтран зохион байгуулж буй “Quiz night battle” хөгжөөнт, танин мэдэхүйн тэмцээн эрүүл мэндийн салбарынх дунд амжилттай зохион байгууллаа.

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ДЭМБ-ийн “Аюулгүй хүнсний 5 түлхүүр” зарчмыг дагаж мөрдөөрэй.1.Цэвэр байлга. Нүдэн...
08/06/2026

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ДЭМБ-ийн “Аюулгүй хүнсний 5 түлхүүр” зарчмыг дагаж мөрдөөрэй.
1.Цэвэр байлга. Нүдэнд үл үзэгдэх өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, арчуур, хувцас, багаж хэрэгсэл, ялангуяа гамбанзаар дамжин хүнсийг бохирдуулахаас сэргийлнэ.
2.Болсон болон болоогүй хүнсийг тус тусад нь байлга. Түүхий мах, загас, тахиа, шувууны мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд нь хүнс бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож улмаар бохирдуулдаг.
3.Хоол хүнсийг гүйцэд чана. Чаналтыг гүйцэд явуулснаар бүх аюултай бичил биетүүд устдаг. Хоол, хүнсийг 70°C-с багагүй хэмд чанаж хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.
4.Хүнс, хоолыг зохих температурт хадгал. Бичил биетүүд нь 5-60°C-д маш идэвхтэй үржин хороо ялгаруулдаг учраас хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетнүүд хөргөгчийн хэмд (5°C-с ихгүй) ч үржинэ.
5.Аюулгүй ундны ус, хүнсний түүхий эдийг сонго. Аливаа хүнсний түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэ.
#ДэлхийнХүнснийАюулгүйБайдлынӨдөр
#АюулгүйХүнс

05/06/2026
🌍 ДЭЛХИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ӨДӨР – 2026.06.05
05/06/2026

🌍 ДЭЛХИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ӨДӨР – 2026.06.05

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР

Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг дэлхий нийтээрээ Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 1972 онд Шведийн Стокгольм хотноо болсон НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын шийдвэрийн дагуу бий болгож, 1973 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.

Дэлхийн байгаль орчны өдөр нь байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулж, бодит үйл ажиллагааг өрнүүлэхийг уриалдаг.

2026 оны Дэлхийн байгаль орчны өдрийг “Inspired by Nature. For Climate. For Our Future” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь байгальд суурилсан шийдлүүдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг хамгаалан тогтвортой ирээдүйг бүтээхэд улс орон, байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал

Өнөөдөр дэлхийн 150 гаруй улс орон Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан байгаль хамгааллын салбарт хүчин зүтгэж буй албан хаагчид болон эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа иргэн танд баярын мэнд хүргэе.

Та өөрийгөө ямар махбодтой хүн бэ гэдгээ мэдэх үү? 🤔Монголын уламжлалт анагаах ухаанд хүний бие махбод, эрүүл мэндийг Хи...
05/06/2026

Та өөрийгөө ямар махбодтой хүн бэ гэдгээ мэдэх үү? 🤔

Монголын уламжлалт анагаах ухаанд хүний бие махбод, эрүүл мэндийг Хий, Шар, Бадган хэмээх гурван махбодийн тэнцвэрт байдлаар тайлбарладаг. Бидний идэж буй хоол унд, амьдралын хэв маягаас шалтгаалж эдгээр махбодиудын тэнцвэр алдагдах үед бие өвчилж эхэлдэг байна.

🌱 Эрүүл байхын тулд заавал эм тариа хэрэглэх бус, өөрийн махбодийн онцлогт тохируулан ХОOЛ УНД болон ЯВДAЛ МӨР (амьдралын хэв маяг)-өө зохицуулах нь хамгийн шилдэг арга юм.

📌 Дээрх постерыг уншаад танд аль махбодийн шинж тэмдэг илүү илэрч байгааг шинжээд үзээрэй. (Ихэнх хүмүүс холимог махбодтой байдаг шүү).

💬 Та аль махбодийн шинжийг өөрөөсөө олж харав? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай! 👇

#УламжлалтАнагаахУхаан #ХийШарБадган #ЭрүүлМэнд #МонголАнагаахУхаан #ЗөвХоллолт #ЭрүүлАмьдрал

05/06/2026
02/06/2026

Даатгуулагч та 1818.mn цахим системийн “ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ” цэсэнд хандсанаар:

🏥 Ангиллаар болон эмийн нэрээр хайх
💊 Нөөцтэй эмийн санг ялган харах
📍 Эмийн тоо ширхэгээр нийт үнийг тооцоолох
💰 ЭМД-аас хариуцах болон даатгуулагчаас төлөх төлбөрийн мэдээлэл авах зэргээр хөнгөлөттэй эмтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос харах боломжтой.

🔎 Мөн “Надтай ойр” хэсгийг ашигласнаар таны байршилд суурилан ойролцоох эмийн сангуудыг хурдан хайж, шаардлагатай эмээ цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.

#ЭМД #ХөнгөлөттэйЭм #ИргэнийХяналт

Address

Хэрлэн сум 6-р баг СМУ ивээл хороолол
Choibalsan
7

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг:

Share