Нийцэл ӨЭМТ

Нийцэл ӨЭМТ Эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж бүхий жишиг ӨЭМТ

‼️Иргэдийн анхааралд🏥 *Байнгын болон түр оршин суугч* иргэд  ӨЭМТ дээр ирж хүн амын эрүүл мэндийн судалгаагаа бөглүүлж х...
03/09/2026

‼️Иргэдийн анхааралд
🏥 *Байнгын болон түр оршин суугч* иргэд ӨЭМТ дээр ирж хүн амын эрүүл мэндийн судалгаагаа бөглүүлж хаягын баталгаажуулалтаа хийлгэнэ үү!!!
Жич: Хаягийн баталгаажуулалт нь иргэн тус бүрийн хурууны хээ уншуулах учир өөрийн биеэр ирнэ. Баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд эрүүл мэндийн тусламж авах боломжгүйг анхаарна уу!!!Хугацаа: 2026 оны 09 сарын 01-ний дотор
Харьяа баг: Баянбулаг, Булаг, Найрамдал, Чандмань
Холбогдох дугаар: 77354334
Хариуцлагатай иргэн танд баярлалаа🤗

🎒 Бага ангийн хүүхдэд цүнх сонгохдоо юуг анхаарах вэ?Хүүхдийн өдөр тутам үүрдэг цүнх нь хөнгөн, хоёр мөрөвчтэй, нуруунд ...
01/09/2026

🎒 Бага ангийн хүүхдэд цүнх сонгохдоо юуг анхаарах вэ?
Хүүхдийн өдөр тутам үүрдэг цүнх нь хөнгөн, хоёр мөрөвчтэй, нуруунд зөв байрласан байх хэрэгтэй.
⚠️ Цүнх хүнд эсвэл буруу үүрсэн тохиолдолд:
- Нуруу, мөрөнд ачаалал өгөх
- Бөгтийж явах дадал үүсэх
- Нурууны зөв байрлал алдагдах
- Хүүхдэд тавгүй байдал үүсэх эрсдэлтэй.
Зөв дадал • Зөв сурагч💚💙
#ЗөвДадалЗөвСурагч #ХүүхдийнЭрүүлМэнд #ЦүнхээЗөвҮүрье See less

💉ХЭН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ВЭ?Вакцинжуулалт нь зөвхөн хүүхдэд бус, насанд хүрэгчдийн эрүүл мэндийг хамга...
01/09/2026

💉ХЭН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ВЭ?

Вакцинжуулалт нь зөвхөн хүүхдэд бус, насанд хүрэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад ч чухал ач холбогдолтой.

Дараах бүлгийн хүмүүс томуугийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 👇

🤰 Жирэмсэн эмэгтэйчүүд
👶 6 сартайгаас 6 настай хүүхдүүд
👩‍⚕️ Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд
👵 65 болон түүнээс дээш насны ахмад настан
🫁 Эрсдэлт бүлгийн хүн ам

ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА

📌ӨДӨР БҮР 30 МИНУТ АЛХВАЛ ТАНЫ БИЕД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?Өдөр бүр 30 минутыг алхалтад зарцуулах нь биеийн хөдөлгөөнийг нэмэг...
01/09/2026

📌ӨДӨР БҮР 30 МИНУТ АЛХВАЛ ТАНЫ БИЕД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

Өдөр бүр 30 минутыг алхалтад зарцуулах нь биеийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, эрүүл мэндээ дэмжих хамгийн энгийн дадлуудын нэг юм. Тогтмол алхалт нь зөвхөн биеийн жингээ зохицуулахад төдийгүй зүрх судас, сэтгэлзүй, нойр болон биеийн ерөнхий идэвхэд эерэг нөлөөтэй.

✅ЗҮРХ СУДАСНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД
Тогтмол алхалт нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулахад тусална.

✅СТРЕССИЙГ БУУРУУЛАХАД
Идэвхтэй хөдөлгөөн нь сэтгэлзүйн ачааллыг бууруулж, сэтгэл санааг тайвшруулахад дэмжлэг үзүүлнэ.
✅НОЙРНЫ ЧАНАРТ
Өдрийн турш хангалттай хөдөлгөөнтэй байх нь нойрны чанарыг дэмжихэд тустай.
✅БИЕИЙН ЖИНГ ЗОХИЦУУЛАХАД
Алхалт нь эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлж, биеийн жинг зохистой хэмжээнд барихад дэмжлэг үзүүлнэ.

#ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ

Алхахдаа хэт удаан биш, өөрт тохирсон дунд зэргийн эрчимтэй хэмнэлийг сонгоорой. Амьсгал бага зэрэг түргэсэх боловч ярилцах боломжтой байвал тохиромжтой. Өдөр бүр 30 минутыг нэг дор алхах боломжгүй бол хугацааг хэсэгчлэн хувааж болно. Хамгийн чухал нь нэг өдөр их алхахаас илүү тогтмол хөдөлгөөн хийхийг өдөр тутмын дадал болгох юм.

Эрүүл мэндээ дэмжихийн тулд өнөөдрөөс алхалтаа эхлүүлээрэй.

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаараарай.🚶‍♀️🚶‍♂️...
01/09/2026

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаараарай.

🚶‍♀️🚶‍♂️ Сургууль, цэцэрлэгийн орчимд
🚗 Тээврийн хэрэгслийн хурдыг 20 км/ц-аас хэтрүүлэхгүй байх
👀 Хүүхэд зам хөндлөн гарахдаа орчноо сайтар ажиглах
⚠️ Жолооч хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, сонор сэрэмжтэй зорчих нь чухал.
👨‍👩‍👧‍👦 Хүүхдэдээ замын хөдөлгөөний зөв дадлыг хэвшүүлж, шинэ хичээлийн жилийг аюулгүй эхлүүлцгээе!
#ЗөвДадал #ЗөвСурагч #ХүүхдийнАюулгүйБайдал #ХичээлийнШинэЖил

Гараа угаах үедээ усаа хэмнэж хэвшицгээе!
01/09/2026

Гараа угаах үедээ усаа хэмнэж хэвшицгээе!

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна. Тиймээс хүүхэд багачууд зам гарахдаа гарц...
31/08/2026

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна. Тиймээс хүүхэд багачууд зам гарахдаа гарц, гэрлэн дохиогоор зөв гарч хэвших, жолооч та сургууль, хүүхдийн зорчих орчинд хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчоорой.

🚸 Хүүхдээ зөв дадалд сургая.
Жолооч та хурдаа хасаж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамтдаа хамгаалаарай

#ЗөвДадал #ЗөвСурагч #ХүүхдийнАюулгүйБайдал #ХичээлийнШинэЖил

🧠 ХАРВАЛТЫГ ТАНИХ – BEFAST ҮНЭЛГЭЭТархины харвалтын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.B – Биеийн тэнцвэр: Биеийн тэнц...
28/08/2026

🧠 ХАРВАЛТЫГ ТАНИХ – BEFAST ҮНЭЛГЭЭ

Тархины харвалтын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.
B – Биеийн тэнцвэр: Биеийн тэнцвэр алдагдаж, гүйж дайвах
E – Нүд: Нүд хоёролзох, давхарлаж харах эсвэл огт харахгүй байх
F – Нүүр: Нүүр мурийх, аль нэг талын хацар, ам унжих
A – Гар: Аль нэг талын гар, хөл сулрах, барьж буй зүйлээ алдах эсвэл гар огт хөдөлгөхгүй болох
S – Хэл яриа: Хэл яриа ээдрэх, дүлтрах, яриа ойлгомжгүй болох эсвэл огт ярьж чадахгүй болох
T – Цаг: Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд нэн даруй яаралтай тусламж дуудах.

⚠️ Тархины харвалтын үед цаг алдалгүй арга хэмжээ авах нь хамгийн чухал. Шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай тусламж дуудаарай.

🚫 Цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, дарамталж болохгүй!📱 Доромжлох, сүрдүүлэх, гадуурхах зэрэг үйлдэлд хуулийн хариуцлага...
28/08/2026

🚫 Цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, дарамталж болохгүй!

📱 Доромжлох, сүрдүүлэх, гадуурхах зэрэг үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

🤝 Дээрэлхэлтийг зогсоож, Эвдрээгүй Ирээдүйг хамтдаа бүтээе! 💙

#ЭвдрээгүйИрээдүй #ЦахимДээрэлхэлт #ХүүхдийнЭрх

🚗 Хамгаалах бүсээ заавал зүүгээрэй.Хамгаалах бүс зүүснээр ослын үед амь насаа алдах эрсдэлийг 50 хүртэлх хувиар бууруула...
28/08/2026

🚗 Хамгаалах бүсээ заавал зүүгээрэй.

Хамгаалах бүс зүүснээр ослын үед амь насаа алдах эрсдэлийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой.

Машинд суух бүрдээ:
👉 Урд суудалд ч, арын суудалд ч бүсээ зүүе.
👉 Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя.

#ЗамынХөдөлгөөнийДүрэм
#АмьдралынДүрэм

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийцэл ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share