Ханх сумын Эрүүл мэндийн төв

Ханх сумын Эрүүл мэндийн төв Бид таны төлөө Та өөрийнхөө төлөө

08/06/2026

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД
ЭНХРИЙ ҮРСДЭЭ "А АМИН ДЭМ" УУЛГАЖ, ДАРХЛААГ НЬ ДЭМЖЭЭРЭЙ .
6 сараас 59 сар хүртэлх насны хүүхдүүд А витаминаа ӨЭМТ-өөс авч уулгаарай.💊
Жич: ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭРТЭЙ /ЯГААН/ ИРЭХ
А амин дэм уулгаснаар:
💊 А витамин нь таны хүүхдийн дархлааг дэмжинэ.
💊 Хүүхдийн нүдний харааг сайжруулна.
💊 Бодисын солилцоог дэмжинэ.
💊 Дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
Гурван гал Өрхийн эрүүл мэндийн төв

08/06/2026
08/06/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!
🎯 "Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байна‼️

27/05/2026

Эмийн бодисын хордлого гэж юу вэ?

💊💊💊 Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан эмгэг байдал юм.
📢 Энэхүү мэдээллийг бага насны хүүхэдтэй ээж, аавуудад илгээж сэрэмжлүүлнэ үү

👇👀
20/05/2026

👇👀

🔰ХҮҮХДИЙН БАЯР, ТӨГСӨЛТИЙН БАЯРУУДААР ХҮҮХДҮҮДДЭЭ БЭЛЭГ СОНГОХДОО ЧИХЭРЛЭГИЙГ БАГАСГААРАЙ.
🎯УЧИР НЬ ХҮҮХДИЙН ДУНДАХ ЖИНГИЙН ИЛҮҮДЭЛ, ТАРГАЛАЛТЫН ТҮВШИН АНХААРАЛ ТАТСАН ТУЛГАМДСАН АСУУДЛЫН НЭГ БОЛЖ БАЙНА.
‼️❓🎂🥤🍩🍫🍿❗️❗️

✅✅✅🍎🍇🍓🥦🥬🫑🥕🫚🍊🍋🍉💦⛹️‍♀️📘✅✅✅
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хийсэн шинжилгээгээр ууттай бэлгэнд агуулагдах ундааны зарим үзүүлэлт стандарт хэмжээнээс давсан, сахар болон хуурай бодисын агууламж өндөр байсан нь тогтоогдсон байна. Зарим багцад агуулагдах нийт сахар 145.8-361.5 грамм буюу 36-72 ширхэг ёотонтой дүйцэх хэмжээнд хүрч байжээ.

Эдгээр судалгаа, шинжилгээний дүнгээс харахад хүүхдийн чихэрлэг хүнсний хэрэглээг бууруулах, хоол хүнсний нэр төрлийг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэхэд нэн чухал байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдэд бэлэг сонгохдоо чихрийн агууламж багатай, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй юм.
ТАНЫ СОНГОЛТ- ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БАЙГ

Давсны хэрэглээгээ багасгах энгийн аргууд:- Хоолондоо давс, цууны хэрэглээг багасгах- Ширээн дээр давс нэмж тавихгүй бай...
18/05/2026

Давсны хэрэглээгээ багасгах энгийн аргууд:
- Хоолондоо давс, цууны хэрэглээг багасгах
- Ширээн дээр давс нэмж тавихгүй байх
- Давсалсан, утсан, боловсруулсан хүнсний хэрэглээг багасгах
- Давсалсан загас, даршилсан ногооны хэрэглээг хязгаарлах
Хоолны амтыг сайжруулахдаа:
• Сонгино
• Сармис
• Яншуй
• Улаан чинжүү
• Ногоон амтлагч
зэрэг байгалийн гаралтай амтлагч ашиглах
Давсны хэрэглээгээ бага багаар бууруулснаар таны амтлах мэдрэмж аажмаар дасдаг.
Өдөр тутмын жижиг өөрчлөлт таны эрүүл мэндэд том нөлөө үзүүлнэ.
Эрүүл ирээдүйн төлөө давсны хэрэглээгээ хамтдаа бууруулцгаая

18/05/2026
Зарлал Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу өөрийн сумын нутаг дэвсгэрт байрлах нүхэ...
18/05/2026

Зарлал
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу өөрийн сумын нутаг дэвсгэрт байрлах нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйтгэл хийх үйл ажиллагааг 2026 оны 05 сарын 18 - 05 сарын 24 ны өдрийн хооронд хийх болсон тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй хамрагдана уу !!!
Ариутгал хийлгэх айл өрх, албан байгууллага 8018-2449 утсаар холбогдож бүртгүүлнэ үү !!!

Address

Khovsgol
Khankh

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ханх сумын Эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share