АШУҮИС-ийн Физиологийн тэнхим

  • Home
  • АШУҮИС-ийн Физиологийн тэнхим

АШУҮИС-ийн Физиологийн тэнхим Олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх талбар

Шинжлэх ухаан, хүний эрүүл мэндийн талаарх ойлголтыг шинэ түвшинд хүргэх зорилготой Brain Awareness Day 2026 арга хэмжээ...
01/05/2026

Шинжлэх ухаан, хүний эрүүл мэндийн талаарх ойлголтыг шинэ түвшинд хүргэх зорилготой Brain Awareness Day 2026 арга хэмжээ албан ёсоор зарлагдаж, бүртгэл эхэллээ🧠🎓
Энэхүү арга хэмжээнд тархи, мэдрэл судлалын сонирхолтой илтгэлүүд, шинжлэх ухааны шинэлэг ойлголтууд, мөн оролцогчдод зориулсан сонирхолтой мэдээлэл, бүтээлүүдийг хүргэхээр бэлдсэн🤗
✨Та бүхэн манай эвентээс:
🧠 Тархи ба Сэтгэцийн эрүүл мэнд
🤖 Нейросайнс ба Хиймэл оюун
🚀 Ирээдүйн мэргэжил, шинэ боломжийн тухай ойлголт авах боломжтой.
Уг үйл ажиллагаа нь ҮНЭГҮЙ өрнөх ба бүртгэлээ доорх формоор хийлгээрэй.
https://forms.gle/bEy85Z1nitAQaDrWA
📍: 2026 оны 5-р сарын 1-ны өдөр
🕗: 10:30-14:00 хооронд
🏫: АШУҮИС-ийн Төв байр “ЭКО” цогцолбор
Зохион байгуулагч: Нейросайнс клуб
Ивээн тэтгэгч: Sos Medica Mongolia
Тархины гайхамшгийг хамтдаа нээцгээе 🧠✨

Физиологийн тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Э.Мөнхсоёл
01/04/2026

Физиологийн тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Э.Мөнхсоёл

Э.МӨНХСОЁЛ: Морин хуур хөгжим нь тархины хөгжил, үйл ажиллагааг хөгжүүлэхэд нөлөөлдөг болохыг судалгаагаар нотолж чадлаа Хуваалцах facebooklink Жиргэх ');  2026 оны 3 сары....

https://youtu.be/EL_flI1QFjg?si=FFWEVMBOkTJZs3Nx
03/02/2026

https://youtu.be/EL_flI1QFjg?si=FFWEVMBOkTJZs3Nx

Тархи судлал - стресс сэдвээр АУ-ны Доктор, Профессор , АШУҮИС-ын Ректор Б.ДАМДИНДОРЖ-той ярилцлаа.

🌿 Явган алхалт - Бүх эрхтэн системд эерэг нөлөөтэй 🌿Физиологийн үүднээс авч үзвэл тогтмол алхалт нь:🫀 Эрүүл мэндэд: • Зү...
02/02/2026

🌿 Явган алхалт - Бүх эрхтэн системд эерэг нөлөөтэй 🌿

Физиологийн үүднээс авч үзвэл тогтмол алхалт нь:

🫀 Эрүүл мэндэд:
• Зүрх-судасны үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулна
• Уушгины багтаамж нэмэгдэж хүчилтөрөгчийн түвшинг ихэсгэнэ
• Бодисын солилцоог идэвхжүүлж, илүүдэл жин, даралт ихсэлт, бодисын солилцооны эмгэгээс сэргийлнэ
• Булчин, ясны тогтолцоог бэхжүүлж, яс сийрэгжих эрсдэлийг бууруулна, биеийн ерөнхий тэсвэрийг нэмэгдүүлнэ

🧠 Сэтгэл санаанд:
• Стресс, түгшүүрийг бууруулна
• Эндорфин, серотонин ялгаруулж, сэтгэл санааг сэргээнэ, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлнэ
• Анхаарал төвлөрөл, ой тогтоолт, нойрыг сайжруулна

🚶‍♀️ Өдөрт ердөө 30 минут алхах нь эрүүл амьдралын хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дадал юм.

Хүндэтгэсэн:
Физиологийн тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор Д.Сарангэрэл

Физиологийн тэнхмийн дэргэдэх Нейросайнс оюутны клубын бэлтгэсэн мэдээлэл
30/01/2026

Физиологийн тэнхмийн дэргэдэх Нейросайнс оюутны клубын бэлтгэсэн мэдээлэл

30/01/2026

✈️ Applications are open!
IBRO is now accepting travel grant applications for this conference taking place 24-26 April 2026 in Poland 🇵🇱 Don’t miss this opportunity to receive support for your attendance and present your research.

🗓 Start your application today!
https://ibro.org/grant/travel-grants/

30/01/2026

Физиологийн тэнхмийн багш АУ-ы магистр М.Жадамбын ярилцлага

Уран бүтээлч ThunderZ-н “Гэгээн” бүтээл маш гоё бүтээл болсон. Гэхдээ!!!!... Зарим хүн тухайн түүхийг туулж байгаагүй ч,...
28/01/2026

Уран бүтээлч ThunderZ-н “Гэгээн” бүтээл маш гоё бүтээл болсон. Гэхдээ!!!!...
Зарим хүн тухайн түүхийг туулж байгаагүй ч, үзсэн, сонссон, мэдэрснийхээ төлөө өөрийн мэдэлгүй сэтгэлзүйн гэмтэл авдаг. Үүнийг хоёрдогч траума гэдэг.
Ямар ч анхааруулгагүй түгээсэн гуниг, айдас нь тухайн хүнд:
- Түгшүүр
- сэтгэл гутрал
- уур бухимдал
- идэвхгүй байдал, зугтах хандлага үүсгэж, шархлуулдаг.
Эмзэг бүлгийн хүмүүс сошиол орчинд өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй.
Ер нь энэ нүүр номоор дүүрэн янз бүрийн аймшигт гэмт хэргийн талаар зурагтайгаа хамт сэвэгдэх юм. тиймээс..
Хэрхэн зайлсхийх, өөрийгөө хамгаалах вэ?
Хувь хүний түвшинд:
• хэт хүчтэй өдөөгч контентоос зайлсхийх
• хил хязгаараа хамгаалах
• сэтгэл тавгүй мэдрэмжээ үл тоомсорлохгүй байх

Нийгмийн түвшинд:
• траума агуулсан бүтээлд content warning заавал хэрэглэх
• олон нийтэд зориулагдсан бол мэргэжлийн тайлбар, чиглүүлэг хавсаргах
• “бүх хүн сонсох ёстой” биш, сонсохыг хүссэн хүнд нээлттэй байх зарчим баримтлах

Хүндэтгэсэн:
Физиологийн тэнхмийн багш О.Ундармаа

Address

АШУҮИС Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол Улс, Ulaanbaatar, Mongolia, 976

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Физиологийн тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed Health & Beauty Business?

Share