27/11/2025
- Сүүлийн үед хүмүүс давсгүй хоол идвэл турна гээд хоолондоо давс хэрэглэхгүй байна. Энэ бол маш буруу. Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй.
- Давслаг амт нь ус, гал махбодын хувь их байдаг учраас хүний биед хий, цус, бадган салс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлнэ. Мөн галын илчийг тэтгэж, хоол ундны шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой.
- Бид хоол ундандаа иодтой давс, жамц давс, улаан давс, хужир зэргээр давслаг зүйлүүдийг хэрэглэдэг. Харин уламжлалт эмд 20 гаруй төрлийн давсыг хэрэглэдэг. Эдгээр төрөл бүрийн давсанд давслаг амтны нийтлэг чанар агуулагдахаас гадна, өөр өөрийн мөн чанарын чадлууд агуулагдаж байна.
- Гэхдээ давслаг амтыг хэрэгтэй гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэрэв давслаг амтыг байнга хэтрүүлэн хэрэглэвэл үс унаж халцарна, үс цайж цагаан үс ургана, нүүрний арьс болон бүх арьс үрчлээтнэ, мөн цус, шараас үүдэлтэй олон өвчнийг үүсгэх эрсдэлтэй.
Яг үүнтэй адил бүх амтанд хүний биед үзүүлэх сайн чанар агуулагдах боловч хэтрүүлж хэрэглэвэл янз бүрийн өвчнийг үүсгэдэг.
- Хийн бэлгэ чанар хямарсан үед буюу яс, чих, зүрх, амин судас зэрэг хийн орнуудад эмгэг өөрчлөлт орсон үед амтлаг, исгэлэн, давслаг, халуун амт зонхилсон хоол унд, эмийг хэрэглэнэ. Харин шарын бэлгэ чанар хямарсан цус, шар, халуун язгуурын өвчний үед гашуун, амтлаг, эхүүн амт зонхилсон идээ, унд, эмийг хэрэглэнэ. Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амтлаг амтыг зонхилон хэрэглэнэ.
- Ер нь аливаа улс үндэстэн өөрийн уламжлалт хоол, ундаа л хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг олон орны анагаах ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь тэрхүү уламжлалт хоол нь тухайн орны байгаль, цаг уурын онцлог, түүнтэй зохицон хэдэн мянган жилээр амьдарч үр, удам нь болж амьдарч байгаа хүмүүсийн бие махбодын онцлог, өвөрмөц чанартай уялдсан байдаг.
- Тиймээс хүмүүс аль болох байгалийн гаралтай хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр гэртээ, өөрсдөө бэлтгэсэн хоолоо түлхүү хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.
- "Одонцэцэг эмчийн зөвлөгөө" номоос
📌ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ: Зөвлөх эмч Г.Одонцэцэг эмчийн үзлэг Даваа-Баасан: 09:20-12:40
-Амбулаторийн эмчийн үзлэг:
Даваа- Баасан 09:20-16:00
Бямба, ням амарна.
📌ЦАГ АВАХ ДУГААР: 7707-1616
📌ХАЯГ: ХУД, 11-р хороо Ривер гарден-2 хотхон, 401-р байрны урд Манба Дацан Бодь Сэтгэлтэн УАУ-ы нэгдсэн эмнэлэг.