Maro clinic

Maro clinic Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Maro clinic, Medical and health, 11 horoolol, Tsetserleg.

13/02/2026

Өө манай эмнэлэг хярзангийн массаж хийдэг шүү та хэд сонссон уу

04/02/2026

Хөөрхөн цондоолойнууддаа зориулан мазокын шинжилгээтэй багц гаргалаа… та манай эмнэлгийг сонгон үйлчлүүлээрэй таатай орчинд та бүхнийг хүлээж байя

28/01/2026

✈️🤰 ЖИРЭМСЭН ҮЕД ОНГОЦООР НИСЭХ АЮУЛТАЙ ЮУ?

Олон ээжүүдийн санааг зовоодог асуулт шүү 💭
👉 Хэрвээ таны бие эрүүл, жирэмсний хүндрэлгүй бол онгоцоор нисэхийг хориглодоггүй 👍
Агаарын даралт, чийгшлийн өөрчлөлт нь эх, урагт сөрөг нөлөөтэй гэдэг нь батлагдаагүй байдаг.
Мөн онгоцоор нисэх нь зулбах, дутуу төрөх, ус гарах зэрэг хүндрэлийг үүсгэдэг гэх нотолгоо байдаггүй.

🗓 ХЭЗЭЭ НИСЭХ НЬ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ?
👶 Нэг урагтай бол → 37 долоо хоногоос өмнө
👶👶 Ихэр урагтай бол → 32 долоо хоногоос өмнө
⛔ Үүнээс хойш төрөлт гэнэт эхлэх эрсдэлтэй тул нисэхийг зөвлөдөггүй

⚠️ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛҮҮД
• Хөл хавагнах
• Хамар битүүрч, чих өвдөх
• Дотор муухайрах
• 🩸 Гүний венийн тромбоз – анхаарах хамгийн чухал эрсдэл!

👉 Удаан суух, урт нислэг, илүүдэл жин, өмнөх түүхтэй бол эрсдэл нэмэгдэнэ.

🛡 ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
✅ 4 цагаас доош нислэг сонгох
✅ Сул, эвтэйхэн хувцас 👕👟
✅ Захын суудал сонгож, босож алхах 🚶‍♀️
✅ Ус ойр ойрхон уух 💧
✅ Кафейн багасгах ☕❌
✅ Даралттай оймс өмсөх 🧦

🚫 ДАРААХ ТОХИОЛДОЛД НИСЭХГҮЙ
❌ Дутуу төрөх эрсдэлтэй
❌ Хүнд хэлбэрийн цус багадалттай
❌ Нислэгийн өмнө үтрээгээр цус гарсан

❓ ӨӨРӨӨСӨӨ АСУУХ АСУУЛТУУД
• Яагаад одоо нисэж байгаа вэ?
• Энэ нислэг үнэхээр зайлшгүй юу?
• Нислэг хэдэн цаг үргэлжлэх вэ?
• Очих газарт эмнэлгийн тусламж бий юу? 🏥

📌 Анхаар!
Хэрэв та 28+ долоо хоногтой жирэмсэн бол зарим агаарын тээврийн компани эмчийн бичиг шаардаж магадгүй.

💬 Хэрэв танд асуулт байвал сэтгэгдэлд үлдээгээрэй
🤍 Ээжүүддээ хэрэгтэй мэдээллийг share хийгээрэй ✨

*Уг мэдээллийг Америкийн эх барих эмэгтэйчүүдийн коллежийн албан ёсны сайтаас орчуулан хүргэв.

28/01/2026

🍼 ХӨХӨНД СҮҮ ОРОХ ҮЕ ШАТ

1️⃣ Ангир уураг (Colostrum)

📅 Төрсний дараах 1–3 хоногт
• Өтгөн, шаргалдуу өнгөтэй
• Дархлааны эс, уураг маш их
• Хүүхдийн ходоодонд яг тохирсон “анхны дархлаа”

2️⃣ Шилжилтийн сүү (Transitional milk)

📅 3–10 дахь хоногт
• Сүүний хэмжээ нэмэгдэж, өнгө нь цайваршина
• Ангир уураг → жинхэнэ сүү рүү шилжих үе
• Хөх хөндүүрлэх, дүүрэх мэдрэмж төрж болно

3️⃣ Боловсорсон сүү (Mature milk)

📅 10–14 хоногоос хойш
• Усархаг, цагаан өнгөтэй
• Хүүхдийн өсөлт, жинд бүрэн тохирсон найрлагатай
• Хөхүүлэх тусам сүү тогтвортой, сайн ялгарна

📌 ЧУХАЛ
• 🤱 Хүүхдээ ойр ойрхон хөхүүлэх → сүү сайн орно
• ⏳ Санаа зовох хэрэггүй, энэ бол байгалийн жам ёсны процесс.

⏰Бүх зүйл цаг хугацаатай.

📝 Мэдээллийг хураангуйлан бэлтгэсэн:
Д.Цэндсүрэн – Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

28/01/2026

👨 Аав төрөх үед яг юу хийвэл хамгийн их тус болдог вэ?

Төрөх үед аав заавал мэргэжилтэн байх албагүй.
Хамгийн чухал нь орших байдал юм 🤍

✔️ Тайван байх
→ Аавын тайван байдал ээжид шууд дамждаг.

✔️ Ээжийг сонсох
→ Засах гэж яарах биш, зүгээр л сонсох нь хамгийн том дэмжлэг.

✔️ Эмчийн зааврыг ойлгох
→ Ээж будилах үед аав ойлгож, дамжуулж чадвал их тус болдог.

👉 Аавын оролцоо төгс байх албагүй.
Ойрхон, анхааралтай байх нь л хангалттай.

💬 Аавууд аа, та нар юунаас хамгийн их айж байна вэ?

Сэтгэгдэлд бичээрэй.

Мэдээлэлийг хураангуйлан бэлтгэсэн Д.Цэндсүрэн/Эх барих эмэгтэйчүүдийн эмч/

28/01/2026
Манай эмнэлэг нь дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.✅️Ургийн хэт авиан оношилгоо    - Жирэмсний хэт авиан        оно...
22/01/2026

Манай эмнэлэг нь дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

✅️Ургийн хэт авиан оношилгоо
- Жирэмсний хэт авиан
оношилгоо
- Ургийн хромосомын эмгэгийн
эрт илрүүлэг (2ло тест, NT, NB,
эрсдэл тооцох)
- Ургийн бүтцийн эхо
✅️Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ
✅️Эмэгтэйчүүдийн үтрээний эхо
✅️Үргүйдлийн оношлогоо, эмчилгээ
✅️Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийн оношлогоо,
эмчилгээ + дааврын шинжилгээ
✅️Эмэгтэйчүүдийн хавдрын оношилгоо, эмчилгээ
- Эс, эдийн шинжилгээ
- HPV 4-28 хэв шинж
тодорхойлох
✅️Жирэмснээс хамгаалах арга хэрэгсэл
- Энгийн зэс ерөндөг
- Охидын зэс ерөндөг
- Мөнгөжүүлсэн ерөндөг
✅️- Охидын зөвлөгөө, үзлэг, сургалт
✅️PCR, мазок, TORCH, HPV 40 type, хоёрол тест, шээсний шинжилгээ, витамин Д зэрэг лабораторийн шинжилгээ хийж байна.
☎9435-1954, 9919-2730 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
⏰️Даваа-Баасан 09:00-18:00
⏰️Бямба, Ням 10:00-17:00

Манай хамт олон жирэмслэхээр төлөвлөж байгаа, жирэмслэж чадахгүй байгаа хосуудад зөвлөгөө өгдөг.
22/01/2026

Манай хамт олон жирэмслэхээр төлөвлөж байгаа, жирэмслэж чадахгүй байгаа хосуудад зөвлөгөө өгдөг.

Address

11 Horoolol
Tsetserleg
65000

Alerts

Be the first to know and let us send you an email when Maro clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share