Хоол зүйч - Hool zuich

Хоол зүйч - Hool zuich Хоол бол эм. Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж бас чадна. Хэрхэх нь таны мэдлэг, сонголт, дадлын үр. Бид таньд мэдэхэд туслая, та бусдыг нь...

04/09/2026

Ганцхан шөлний зураг тавьчхаад … олон нийтэд сэвээд байгаад итгээгүй учраас аргагүйн эрхэнд газар дээр нь очиж үзлээ. Ийм байж арай болохгүй ээ манай ард түмэн минь ээ. Цэцэрлэгийн үдийн хоол шөл, үндсэн хоол, жимсний шүүс эсвэл цайны бүрдэлтэй. Батлагдсан цэстэй. Хяналтын дээжтэй үүнийгээ 72 цаг хадгалах үүрэгтэй. Тухайн өдрийн үдийн хоол ийм байжээ. Та бүхэн үзээд зөвөөр тунгаан бодоорой. Бид аливаа юмыг зөвхөн хармаар байгаа өнцгөөсөө л харж, дүгнээд байж болохгүй. Нягтлаад үнэн мөнийг мэддэг байх хэрэгтэй. Гал тогооны ажил амар бишээ хэцүү өглөө үүр цүүрээс эхлээд үдэш бүрий болтол цэцэрлэг, сургуулийн тогооч нар маань бидний, таны хүүхдийн төлөө халуун орчинд зогсоогоороо ажилладаг. Бидний хэлж байгаа, ярьж байгаа, бичиж байгаа бүхэн сошиал орчинд ч гэсэн хариуцлагатай байх ёстой.
Бид хэт нэг талыг барьж өмөөрөх гэж энэ бичлэгийг хийсэнгүй ээ. Бодит байдал дээр яг юу болсныг л харуулах гэсэн юм.

04/05/2026

НҮҮРС УСЫГ ХАМААГҮЙ ХАССАНААР БИДНИЙ БИЕД БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ХЯМРАЛ ҮҮСЭХ МАГАДЛАЛТАЙ....

23/04/2026

Хоол зүйч мэргэжлээ ШУТИС ШУТИС Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль -ийн “Хоол зүй, шим судлал” хөтөлбөрийн оюутнууд ингэж тодорхойлжээ. Та бүхэн сонирхоно уу.. Zuunnast Tserendejid Sugar Nergui Bujinlkham Gantulga Enkhjinn Lkhagvajv

16/04/2026

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд 2024 онд Засгийн газрын тогтоолоор ШУТИС-ын дэргэд Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг байгуулсан. Уг хүрээлэнгийн захирлаар Хоол зүйч М.Пүрэвжав 2025 оноос томилогдон ажиллаж байгаа билээ.
4 сарын 13-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа.
Хоолзүйн Багш М.Пүрэвжав багшдаа хүн амын хоол шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг бий болгохын төлөөх их ажилд нь өндөр амжилт хүсье.

Хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний Хуванцар савны хэрэглээнд анхаарах ёстой гэдгийн бас нэг баталгаа саяхан гарав да. ...
01/03/2026

Хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний Хуванцар савны хэрэглээнд анхаарах ёстой гэдгийн бас нэг баталгаа саяхан гарав да.
Манайхан нэг удаагийн сав хэрэгслийг олон дахин хэрэглээд байдаг нь бүр аюул... Шууд хавдар үүсгэдэг гэсэн дүгнэлт хараахан эрт ч нөлөөлөх шалтгаан мөн үү гэвэл мөн.

A NYU Langone study found microplastic in prostate tumors, suggesting a link between plastic and risk for prostate cancer. Learn more.

27/01/2026

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгжилтийн сайн туршлага судлахаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал ЕБС-ийн үйл ажиллагааг та бүхэнд танилцуулж байна. Тус сургууль нь дунд, ахлах ангийн хүүхдүүдээ үдийн хоолоор хангаж эхэлсэн, багш ажиллагсдын хоолны асуудлыг шийдвэрлэж чадсан, нэгдсэн цэстэй болсон гэх зэрэг олон үр дүнтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

@Дундговь аймгийн Боловсролын газар @Дундговь аймгийн Мандал ЕБС

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 06:00

Telephone

+97695214004

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хоол зүйч - Hool zuich posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хоол зүйч - Hool zuich:

Shortcuts

Share

Category