БЗД 16, 40-р хороо Насан - Урт ӨЭМТ

БЗД 16, 40-р хороо Насан - Урт ӨЭМТ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from БЗД 16, 40-р хороо Насан - Урт ӨЭМТ, БЗД 40-р хороо 11-р байрны баруун талд, Ulaanbaatar.

11/09/2026

Томуугийн халдвар авсан тохиолдолд өвчин нь хүндрэх өндөр эрсдэлтэй бүлэгт 6 сартайгаас 6 настай хүүхдүүд байдаг.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийгдэж байна.🩷💛319, 21, 8, 82 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, багш ажилчид БНСУ-д ү...
11/09/2026

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийгдэж байна.🩷💛
319, 21, 8, 82 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, багш ажилчид БНСУ-д үйлдвэрлэгдсэн 4 цэнт томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдлаа 💙
✅82-р цэцэрлэг нийт 441 хүүхэд, багш ажилчид
✅8 -р цэцэрлэг нийт 248 хүүхэд, багш ажилчид
✅21 -р цэцэрлэг нийт 299 хүүхэд, багш ажилчид
✅319 -р цэцэрлэг нийт 144 хүүхэд, багш ажилчид хамрагдлаа.
ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА
ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ, ТОМУУГИЙН ХАЛДВАРЫН ХҮНДРЭЛ, ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ.

ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА ✅✅Томуугийн эсрэг дархлаажуулалт 319-р цэцэрлэг, 21-р цэцэрлэгүүд дээр хийгдэж дууслаа. Томуугий...
09/09/2026

ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА ✅✅
Томуугийн эсрэг дархлаажуулалт 319-р цэцэрлэг, 21-р цэцэрлэгүүд дээр хийгдэж дууслаа.
Томуугийн дархлаажуулалт нь улирлын томуугийн вирусээс урьдчилан сэргийлэх, өвчлөл болон түүнээс үүдэн гарах хүндрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм.
Дараах зорилтот бүлгийн иргэд ӨЭМТ дээрээ томуугийн дархлаажуулалтад үнэгүй хамрагдана.
✅06 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
✅Эмч эмнэлгийн ажилчид
✅Сургууль, цэцэрлэгийн багш ажилчид
✅ Ахмад настнууд 65-аас дээш нас
✅Архаг хууч өвчтэй иргэд.

ЗАРЛАЛ 📌☎️УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ӨЭМТ ДЭЭР ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ. 💗Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугийн...
03/09/2026

ЗАРЛАЛ 📌☎️
УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ӨЭМТ ДЭЭР ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ.
💗Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугийн вирусээр үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэх, эмнэлэгт хэвтэх болон амь насаа алдах эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм.
❗️Томуугаар өвчилсөн тохиоЭлдолд хамгийн их хүндрэх магадлалтай эрсдэлт бүлгийн хүмүүс ӨЭМТ дээр үнэ төлбөргүй дархлаажуулалт хийлгэнэ. Үүнд:
📣Бага насны хүүхдүүд: 6 сартайгаас дээш насны хүүхдүүд, ялангуяа цэцэрлэгийн насныхан.
📣Жирэмсэн эхчүүд
📣Ахмад настнууд болон архаг хууч өвчтэй хүмүүс: Чихрийн шижин, зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүсийн суурь өвчин сэдрэхээс сэргийлнэ.

Өсвөр насны охидын бие махбод болон сэтгэл зүй нь хүүхэд тээж, төрүүлэхэд бүрэн гүйцэд бэлтгэгдээгүй байдаг тул өсвөр на...
01/09/2026

Өсвөр насны охидын бие махбод болон сэтгэл зүй нь хүүхэд тээж, төрүүлэхэд бүрэн гүйцэд бэлтгэгдээгүй байдаг тул өсвөр насны жирэмслэлт нь дараах хүндрэлүүдийг үүсгэдэг. Үүнд:
🩺 Эрүүл мэндийн хор нөлөө
❌Эхийн эрсдэл: Өсвөр насны жирэмсэн охидод цусны даралт ихсэх (преэклампси), хүнд хэлбэрийн цус багадалт, дутуу төрөх эрсдэл насанд хүрэгчдээс харьцангуй өндөр байдаг.
❌Умайн хүзүү, аарцгийн гэмтэл: Бэлгийн бойжилт гүйцээгүй байхад төрөх нь төрөлтийн явцад аарцагны яс, умайн хүзүү урагдах, гэмтэх аюултай.
❌Урагт үзүүлэх нөлөө: Хүүхэд жинтэй дутуу төрөх, амьгүй төрөх эсвэл нярайн эндэгдэл үүсэх эрсдэл өндөр.
❌Үр хөндөлтийн хүндрэл: Жирэмслэлтийг нууж, хууль бус эсвэл мэргэжлийн бус аргаар үр хөндүүлснээр насан туршдаа үргүй болох, цаашлаад амь насаа алдах аюултай.
🧠 Сэтгэл зүйн хор нөлөө
❌Гүн хямрал ба стресс: Олон нийтийн шүүмжлэл, гэр бүлийнхнээсээ айх айдас нь охидыг хүнд хэлбэрийн сэтгэл гутралд (депресс) оруулдаг
❌Төрөлтийн дараах сэтгэл зүйн хямрал: Хүүхэд асрах бэлтгэлгүй байдлаас болж сэтгэл санааны тогтворгүй байдал үүснэ.
🏫 Нийгэм, эдийн засгийн хор нөлөө
❌Боловсрол тасрах: Сургуулиасаа гарч, боловсрол эзэмших боломжоо алддаг. Энэ нь цаашид сайн ажилд орох боломжийг хязгаарлана.
❌Санхүүгийн хараат байдал: Өөрийн гэсэн орлогогүй тул эдийн засгийн хүндрэлд орж, ядууралд өртөх магадлал өндөр байдаг.
ӨСВӨР НАСНЫ ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЬЕ!!!
ХҮССЭН ҮЕДЭЭ ИРЭЭД ӨЭМТ-с ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ.

Жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСА) хэрэглэх нь зөвхөн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй эмэгтэй хүний эрүүл мэ...
01/09/2026

Жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСА) хэрэглэх нь зөвхөн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй эмэгтэй хүний эрүүл мэнд, гэр бүлийн төлөвлөлт, нийгэм, эдийн засагт маш өндөр ач холбогдолтой.😇😇
ЖИРЭМСНЭЭС СЭРГИЙЛЭХ АРГЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР: ✅✅
✅1. Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлнэ: Төлөвлөөгүй жирэмслэлт болон үүнээс үүдэлтэй үр хөндөлтийн тоог бууруулж, эмэгтэй хүнийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаална.
✅2. Бэлгийн замын халдварт өвчнөөс (БЗХӨ) хамгаална: Бэлгэвч нь ХДХВ/ДОХ, тэмбүү, заг хүйтэн зэрэг БЗХӨ-өөс давхар хамгаалах цорын ганц арга юм.
✅3. Төрөлт хоорондын зайг зохицуулна: Хүүхдүүдээ 2-3 жилийн зайтай төлөвлөснөөр эхийн бие махбод нөхөн сэргэж, дараагийн хүүхэд эрүүл саруул өсөх боломж бүрдэнэ.
✅4. Эмэгтэйчүүдийн өвчлөлийг бууруулна: Зарим дааврын ЖСА (уух эм, суулгац) нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах, цус алдалтыг багасгах, умайн болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах зэрэг эмчилгээний ач холбогдолтой байдаг.

БЗД 16,40-р хороонд оршон суугч иргэд та бүхэн ӨЭМТ дээрээ ирж хаягийн баталгаажуулалтаа хийлгээрэй. ✅✅✅- Байнгын оршин ...
27/08/2026

БЗД 16,40-р хороонд оршон суугч иргэд та бүхэн ӨЭМТ дээрээ ирж хаягийн баталгаажуулалтаа хийлгээрэй. ✅✅✅
- Байнгын оршин суугч, түр оршин суугч бүх иргэд хамрагдана.
Жич: Тус хаягын баталгаажуулалт нь ӨЭМТ-с эрүүл мэндийн тусламж үйлчилгэээ тогтмол авахад ашиглагдах бөгөөд улсын бүртгэлийн хаяг, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хаягт нөлөөлөхгүй болно.

Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо✅
Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо

Нийт БЗДХ-ын тохиолдлын 44 орчим хувийг 15-24 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна.‼️Өсвөр насны буюу 15-19 насны хүүхд...
26/08/2026

Нийт БЗДХ-ын тохиолдлын 44 орчим хувийг 15-24 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна.‼️
Өсвөр насны буюу 15-19 насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 12.3%-ийг эзэлдэг. ‼️
БЗДХ-с сэргийлээрэй. 👇👇

Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо✅
Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо

‼️Донтсон хүн тухайн зүйл нь өөрийн эрүүл мэнд, ажил амьдрал, гэр бүлд нь сөрөг үр дагавар дагуулж байгааг мэдсэн ч хийс...
26/08/2026

‼️Донтсон хүн тухайн зүйл нь өөрийн эрүүл мэнд, ажил амьдрал, гэр бүлд нь сөрөг үр дагавар дагуулж байгааг мэдсэн ч хийсээр байдаг бөгөөд өөрөө өөрийгөө зогсоож чаддаггүй.
✅✅Хэрэв танд болон таны ойр дотны хүнд ямар нэгэн зүйлийг зогсоож чадахгүй байх шинж тэмдэг илэрч байвал сэтгэл засалч эсвэл сэтгэцийн эмчид хандаж, мэргэжлийн тусламж авах нь хамгийн зөв алхам болдог.

Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо✅
Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо

Address

БЗД 40-р хороо 11-р байрны баруун талд
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97676001600

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when БЗД 16, 40-р хороо Насан - Урт ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to БЗД 16, 40-р хороо Насан - Урт ӨЭМТ:

Shortcuts

Share