Медвик эмнэлэг - Medvic dialysis center

Медвик эмнэлэг - Medvic dialysis center Бөөр орлуулах эмчилгээний дэлхийн стандартыг монголд

Их шүүдэргэнэ импорт ХХК-ны Медвик эмнэлэг нь Бөөр орлуулах
*Хэвлийн диализ
*Гемодиализ
эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Ажиллах цагийн хуваарь:
Даваа – Бямба гаригт 07:30 – 23:00 цагийн хооронд 3 ээлжээр ажиллана.

Бид ихэвчлэн бөөрөө ямар нэгэн асуудал гарч иртэл анхаардаггүй. Гэтэл эдгээр чухал эрхтнүүд бидний биеийг эрүүл, тэнцвэр...
20/08/2026

Бид ихэвчлэн бөөрөө ямар нэгэн асуудал гарч иртэл анхаардаггүй. Гэтэл эдгээр чухал эрхтнүүд бидний биеийг эрүүл, тэнцвэртэй байлгахын тулд өдөр бүр чимээгүйхэн ажилласаар байдаг.

We often overlook our kidneys until something goes wrong. Yet these vital organs work quietly every day to keep our bodies healthy and in balance.
Learn more about your kidneys: https://www.worldkidneyday.org/about-kidney-health/

19/08/2026

ЭМГЭНЭЛ

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн турш Монгол эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан эрхэм багш, хүндэт зөвлөх Профессор Маурис Слапак таалал төгссөнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нийт хамт олны зүгээс гүнээ харамсаж, чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр Монгол Улсад гемодиализийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, SAZI гемодиализийн төвийг байгуулан 40 гемодиализийн аппарат хандивласан билээ. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын тоглолт болон олон улсын хурлуудыг Монгол улсад зохион байгуулахад санаачилга, дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Их Британи улсын хүндэт Профессор Маурис Слапак нь 20 жилийн турш Монголын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын хөгжилд үнэтэй зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, олон эмч, мэргэжилтний багш, эрхэм хүндэт хүн байлаа. Түүний хүнлэг, хөдөлмөрч, зарчимч, тусч зан чанар, бүтээсэн үйлс нь бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН НИЙТ ХАМТ ОЛОН

IN MEMORIAM

On behalf of the entire staff of the First Central Hospital of Mongolia, we extend our deepest condolences on the passing of our esteemed teacher and honored advisor, Professor Maurice Slapak, who made invaluable contributions to the development of organ transplantation medicine in Mongolia and generously shared his knowledge and expertise with Mongolian physicians and medical professionals for many years.

Professor Slapak made significant contributions to expanding access to hemodialysis treatment in Mongolia and advancing kidney transplantation. He established the SAZI Hemodialysis Center and donated 40 hemodialysis machines. He also played an instrumental role in supporting and initiating the organization of sporting events for organ transplant recipients and international conferences in Mongolia.

An Honorary Professor of the United Kingdom, Professor Maurice Slapak devoted 20 years to the development of organ transplantation in Mongolia, providing invaluable guidance and support and serving as a respected mentor to generations of physicians and healthcare professionals. His humanity, dedication, integrity, generosity, and remarkable contributions will remain forever in our hearts and memories.

WITH DEEPEST RESPECT AND SYMPATHY,

THE STAFF OF THE FIRST CENTRAL HOSPITAL OF MONGOLIA

Цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн түвшинд барих нь бөөрөө хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.Хэрэв та чихрийн...
20/07/2026

Цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн түвшинд барих нь бөөрөө хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Хэрэв та чихрийн шижинтэй бол цусан дахь сахарын хэмжээгээ сайн хянаснаар бөөрний гэмтлээс урьдчилан сэргийлэх эсвэл өвчний явцыг удаашруулах боломжтой.

Цусан дахь сахарын хэмжээ болон бөөрний үйл ажиллагааг тогтмол хянаж шинжлүүлэх нь эрүүл мэндээ хамгаалах чухал алхам юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.worldkidneyday.org/about-kidney-health/

Keeping your blood sugar under control is one of the best ways to protect your kidneys.
If you have diabetes, managing your blood sugar can help prevent or slow kidney damage. Regular blood sugar and kidney function checks are key to staying healthy.
Learn more: https://www.worldkidneyday.org/about-kidney-health/

Цусан дахь сахарын хэмжээгээ хяналтдаа байлгах нь бөөрөө хамгаалах хамгийн сайн аргуудын нэг юм.                        ...
18/07/2026

Цусан дахь сахарын хэмжээгээ хяналтдаа байлгах нь бөөрөө хамгаалах хамгийн сайн аргуудын нэг юм.
Хэрэв та Чихрийн шижин өвчтэй бол цусан дахь сахарын хэмжээгээ зохистой хянах нь бөөрний гэмтлээс урьдчилан сэргийлэх эсвэл явцыг нь удаашруулахад тусална.
Эрүүл мэндээ хамгаалахын тулд цусан дахь сахарын хэмжээ болон бөөрний үйл ажиллагаагаа тогтмол шинжлүүлэх нь чухал.

Keeping your blood sugar under control is one of the best ways to protect your kidneys.
If you have diabetes, managing your blood sugar can help prevent or slow kidney damage. Regular blood sugar and kidney function checks are key to staying healthy.
Learn more: https://www.worldkidneyday.org/about-kidney-health/

Бөөрний архаг өвчин (Chronic kidney disease - CKD) нь дэлхий даяар 850 сая гаруй хүнийг хамарч байна.Бөөрний архаг өвчин...
10/06/2026

Бөөрний архаг өвчин (Chronic kidney disease - CKD) нь дэлхий даяар 850 сая гаруй хүнийг хамарч байна.

Бөөрний архаг өвчин нь эхэн үедээ ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүйгээр, чимээгүй явцтай байдаг тул олон хүн өөрийгөө энэ өвчтэй гэдгээ мэдэлгүй амьдарч байдаг.

Иймээс бөөрний өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэгт хамрагдахыг дэмжих нь бөөрний эрүүл мэндийг хамгаалах, өвчний хүндрэлээс сэргийлэх, хүний амь насыг аврахад нэн чухал ач холбогдолтой юм.

илүү ихийг 👉🏽 https://www.worldkidneyday.org/about-kidney-health/

17/05/2026

Гемодиализ эмчилгээний үеийн судасны хүрц буюу фистул судасны урсгалын чимээ:

Эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн хүний амь нас, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвар, тэвчээр хариуцлагаа зо...
12/05/2026

Эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн хүний амь нас, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвар, тэвчээр хариуцлагаа зориулан ажилладаг нийт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын баярын өдрийн мэндийг хүргэе.

Тэр дундаа гемодиализийн сувилагч нь өндөр хариуцлага, нарийн хяналт, тасралтгүй анхаарал шаарддаг онцлогтой бөгөөд та нар минь өдөр бүр олон олон эмчлүүлэгчийн амьдралын чанар, амьдрах итгэл найдварын төлөө үнэтэй хувь нэмэр оруулж байгаад бахархаж байна.🥰🥰🥰
Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсье, сайхан баярлаарай 🌺🌸

12/05/2026
07/05/2026

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ гарын эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг сахихгүй байх нь халдвар тараах, үүний улмаас эмчилгээ нэмж хийх, цаашлаад амь насаа алдахад хүргэх эрсдэлтэй.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад зөв цагт гарын эрүүл ахуйг сахих нь амь насыг аварна. 🙌

Цэвэр гар амь насыг аварна.

Address

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хойд хаалгаар, 1 давхрын баруун жигүүрт байрлаж байна
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 07:00 - 23:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 23:00
Thursday 07:00 - 23:00
Friday 07:00 - 23:00
Saturday 07:00 - 23:00

Telephone

+97675998889

Alerts

Be the first to know and let us send you an email when Медвик эмнэлэг - Medvic dialysis center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Медвик эмнэлэг - Medvic dialysis center:

Shortcuts

Share