10/07/2026
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Энэ түүхэн сайхан өдрүүдэд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн багшдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН" хэмээх эрхэм дээд цолоор шагнагдсанд АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн хамт олны зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хүндэтгэл илэрхийлье.
Профессор О.Чимэдсүрэн багш нь АШУҮИС-ийн Ахисан түвшний сургууль байгуулагдсан цагаас эхлэн хөгжлийн бодлого, удирдлага, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны чиглэлд манлайлан удирдаж, ялангуяа магистрын цахим сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр сургуулийн түүхэнд тодоор үнэлэгддэг билээ.
Түүнчлэн өөрийн арвин мэдлэг, туршлагаа харамгүй түгээн, олон арван магистр, доктор, эрдэм шинжилгээний ажилтан, багш, судлаачдыг сурган хүмүүжүүлж, нийгэмд бэлтгэн гаргасан эрхэм багшаараа бид бахархаж байна.
Эрхэм багшдаа эрүүл энх, аз жаргал, эрдмийн их үйлс тань улам дэлгэрч, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн салбарт олон шинэ амжилт бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.