Otgoo Wellness Coach / Эрүүл хооллолтын мэдлэг зөвлөгөө

Otgoo Wellness Coach / Эрүүл хооллолтын мэдлэг зөвлөгөө Эрүүл зөв хооллох аргазүй, Идэвхтэй амьдарлын хэв маягыг үлгэрлэн таниулна Эрүүл Идэвхтэй Амьдарлын Хэв Маяг /ЭИАХМ/ -ыг түгээн дэлгэрүүлнэ
(1)

Чинээлэг болох жинхэнэ томъёо. Итгэмээргүй энгийн. Хэрэгжүүлэх гэж хичээж байгаа 😉1-р алхам — Хэрэглээний бүх өрөө дар.К...
23/07/2026

Чинээлэг болох жинхэнэ томъёо. Итгэмээргүй энгийн. Хэрэгжүүлэх гэж хичээж байгаа 😉

1-р алхам — Хэрэглээний бүх өрөө дар.

Кредит карт, Хэрэглээний зээл, Өндөр хүүтэй өр лизинг.. бүгдийг нь цэглэ.

2-р алхам — Орлогоосоо бага зарцуул.

Насан туршдаа биш. Зөвхөн санхүүгийн сууриа тавьж дуустал.

3-р алхам — Орлого бий болгодог хөрөнгө ав.

Чамаас мөнгө авдаг зүйл биш, чамд мөнгө олж өгдөг зүйлд хөрөнгө оруул.

4-р алхам — Сар бүр бага багаар тасралтгүй хөрөнгө оруул.

Топ компаниудын хувьцаа бонд, индексийн санд тогтмол хөрөнгө оруул. Ямар ч шалтаггүй.

5-р алхам — Дээрх зүйлсийг 5–10 жилийн турш давт.

Ингээд л боллоо. Нууц жор нь ердөө энэ.

Уйтгартай сонсогдож байна уу?

Тийм ээ. Тийм болохоор л ихэнх хүмүүс үүнийг хэзээ ч хийдэггүй. Хүмүүс баян болгодог аргыг мэдэхгүйдээ биш, уйдахгүйгээр удаан хугацаанд хэрэгжүүлж чаддаггүйдээ санхүүгийн эрх чөлөөнд хүрдэггүй.

> Баян болдог хүмүүс гайхамшигтай арга хэрэглэдэггүй. Энгийн зөв зүйлээ олон жил тасралтгүй хийдэг.. гэнээ 👌

22/07/2026
Шим тэжээллэг, Уураглаг амттангууд 😋
22/07/2026

Шим тэжээллэг, Уураглаг амттангууд 😋

Японы сэтгэл зүйч Хидэки Вадагийн «80 насыг даван туулах нь» нэртэй ном саяхан  хэвлэгдэн гарч, асар их анхаарал татаж б...
21/07/2026

Японы сэтгэл зүйч Хидэки Вадагийн «80 насыг даван туулах нь» нэртэй ном саяхан хэвлэгдэн гарч, асар их анхаарал татаж байна.

61 настай доктор Вада нь ахмад настнуудын эрүүл мэндийн чиглэлээр нэр хүндтэй мэргэжилтэн юм. Тэрээр 60 наснаас хойших тайван, аз жаргалтай амьдралын нууцыг 44 дүрэм болгон эмхэтгэжээ. Эдгээр нь энгийн мэт боловч амьдралын гүн ухааныг агуулсан зөвлөгөөнүүд юм.

Өдөр бүр алх. Уур хүрвэл гүнзгий амьсгал.
Биеэ байнга хөдөлгө, хөшиж царцахаас сэргийл.
Зуны улиралд, агааржуулагчтай байсан ч ус сайн уу.

Хоолоо сайтар зажил. Ам, тархи хоёр хамтдаа ажилладаг.
Ой санамж наснаас биш, идэвхгүй байдлаас болж мууддаг.

Эмийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
Онцын шаардлагагүй бол даралт, сахарын хэмжээг хэт доошлуулах гэж бүү яар.

Ганцаардал заавал тусгаарлагдсан гэсэн үг биш, заримдаа тайван амгалангийн эх сурвалж байдаг.
Заримдаа амарч, залхуурах нь ичгэвтэр зүйл биш.

Өндөр настай болсон хойно заавал машин жолоодох албагүй.
Дуртай зүйлээ хийж, дургүй зүйлээсээ татгалз.
Өөрийгөө гэртээ бүү хорь.

Таагүй хүмүүстэй цаг бүү өнгөрөө.
Телевизийг хэт удаан бүү үз.
Өвчинтэйгээ байнга тэмцэхээс илүүтэй, түүнтэйгээ зохицож амьдарч сур.

Өөдрөг үзэл бол хамгийн сайн эм.
Жимс, нарны гэрэл, цэвэр агаар бол аз жаргалын эх үүсвэр.
Сэтгэлдээ байгаа зүйлээ ярьж бай.
Шаардлагатай бол үзэл бодлоо өөрчлөхөөс бүү ай.

Суралцахаа болих нь хөгшрөлтийн эхлэл.
Талархаж чаддаг байх нь хангалттай. Инээмсэглэл аз авчирдаг.
Хөгшрөлт бол ачаа биш, харин амьдралын бэлэг юм.

Доктор Вадагийн хэлснээр, 60 наснаас хойших үе бол амьдралын төгсгөл биш, харин илүү энгийн, тайван амьдралын эхлэл юм. Энэ үед хүн амьдралыг илүү тодорхой харж, өөртэйгөө илүү үнэнч болдог.

Товчхондоо:
Энгийн амьдар. Өдөр бүр бага ч гэсэн хөдөл. Илүү их инээмсэглэ. Биеэ, насаа хайрлан хүлээн зөвшөөр. Тэгвэл аз жаргал таны бодож байснаас илүү ойрхон байгааг ойлгоно.

Энэ мэргэн үгийг хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Учир нь мэргэн ухаан насны хязгаар мэддэггүй.

Залуучуудаар бүү бахарх. Бид бүгд л нэгэн цагт залуу байсан.
Харин ахмад настнуудаар бахарх. Тэд хорвоог туулж, амьдралын жинхэнэ үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс.

Үүр цайхаас өмнө загасчилж, мөөг түүж, аялалд гарч, надаас ч түрүүлэн алхаж яваа ахмадуудыг бишир. Нас ахисан ч өөрийгөө арчилж, үс засалт, гутал, хувцаслалтдаа анхаарсаар байдаг хүмүүсийг бишир.

Амьдралын хамгийн хүнд сорилтуудыг давсан ч баяр баяслаа алдалгүй, үр хүүхэд, ач зээгээрээ бахархаж, мөрөөдөл хүсэлтэй хэвээр байдаг ахмадуудыг бишир.

Залуу байх амархан.
Харин нас ахисан ч сэтгэлээрээ залуугаараа үлдэж чадсан хүмүүс л жинхэнэ бахархал юм.

Shonki Von

20/07/2026
Тэнцвэргүй хооллолт, дэглэм алдагдсаны дараа идэж буй хоол хүнсэн дээрээ хэрхэн анхаарвал зохистой талаарх зөвлөмж🌱
20/07/2026

Тэнцвэргүй хооллолт, дэглэм алдагдсаны дараа идэж буй хоол хүнсэн дээрээ хэрхэн анхаарвал зохистой талаарх зөвлөмж🌱

Тэрбум гаруй хүмүүсийн хэрэглэдэг Telegram аппыг бүтээсэн Pavel Durov-н амьдралдаа баримталдаг зарчмууд гэнэ:1. Хүн булч...
19/07/2026

Тэрбум гаруй хүмүүсийн хэрэглэдэг Telegram аппыг бүтээсэн Pavel Durov-н амьдралдаа баримталдаг зарчмууд гэнэ:

1. Хүн булчингаа чангалдаг шиг өөрийн сахилга батаа чангалахын тулд дасгал хийдэг байх хэрэгтэй. Булчин олигтой томрохгүй байсан ч өглөө босоод заавал хийдэг хэдэн дасгалтай болоорой. Мань хүн өглөө бүр 300 суниаж, 300 скуат суулт нэмэлт жингүйгээр хийдэг аж.

2. Юмыг хамгийн муугаар нь нэг бодоод үзчих. Айдас алга болох болно. Өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрах гэхээр айдас, элдэв муу бодол садаа болоод байгаа биз дээ?

3. Хүн өвдөхөөрөө өвчин намдаагч уудагтай адил таны сэтгэл, хийморь сэвтээд, доройтсон үед хүн архи уудаг. Архийг тэрхүү бие махбодод үл мэдрэгдэх авч сэтгэлд буй өвдөлтийг намдаах эм мэтээр хэрэглээд байна гэсэн үг. Уг нь яг тэрхүү доройтлыг эх нь хаана байгааг олж мэдвэл танд илүү хэрэгтэй юм.

4. Павел 20 жил архи огт амсаагүй аж. Өөр ямар ч донтуулагч төрлийн эд хэрэглээгүй гэнэ. Бусадтай хамт гоё байхын тулд архи ууна гэдэг бол өөрийнхөө дүрмээр амьдарч сураагүй яваагийн нэгэн илрэл юм. Үгүй ээ би уудаггүй гэж хэлэхээс бүү ай, найзлахаа боливол тэр л биз.

5. Таны тархи бол хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Энэ нандин эрхтнээ аль болох битгий хордуулаарай. Өглөө сэрээд л утсаа харна гэдэг бол нэг төрлийн тархины хор шүү дээ.

6. Чимээгүй, элдэв сатааралгүй бодох цаг хүнд заавал байх хэрэгтэй. Сайхан гоё бүтээлч санаанууд ийм мөчүүдээс төрдөг. Бодох цагаа утас маажих цагаар орлуулна гэдэг бол харамсалтай хэрэг юм.

7. Архи танд жаргалтай мөчийг эхэлж өгөөд араас нь таныг шийтгэдэг. Жинхэнэ зөв жаргал бол эхэлж таныг жаахан гүрийлгээд, араас нь ирдэг жаргал юм шүү дээ. Хүйтэн харзанд ороход бас л чанга шүү дээ. Гэхдээ гараад ирэхэд сэрүү татаад, хэдэн өдрөөр аз жаргалыг биедээ мэдэрч явдаг даа.

8. Амруу тань ямар хоол орж байгааг та байнга харж, хянаж, муухай юм байвал ялгаад хаядаг шүү дээ. Оюун санаагаа ч бас ингэж хайрлаарай. Интернэтээр дүүрэн оюун санааны хог, хорт хүнс урсаж байгааг санаарай... copy

Ашигтай бактер
19/07/2026

Ашигтай бактер

Манай хөтөлбөрт нэгдээрэй 😉
15/07/2026

Манай хөтөлбөрт нэгдээрэй 😉

Address

ХанУул дүүрэг Дунд голын зам Riverside Residence
Ulaanbaatar
17000

Alerts

Be the first to know and let us send you an email when Otgoo Wellness Coach / Эрүүл хооллолтын мэдлэг зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Otgoo Wellness Coach / Эрүүл хооллолтын мэдлэг зөвлөгөө:

Shortcuts

Share