29/05/2026
ЗӨВХӨН ЗӨВ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ЭМЧИЛНЭ
(Эмгүйгээр эрүүл амьдрах нь номноос хэсэгчлэн орчуулж байна)
Миний ажлын ширээн дээр уул овоо шиг л их захидлууд байна (Надад итгээрэй би хэтрүүлээгүй шүү).Би энэ захидлыг бичсэн хүмүүсийг сайн ойлгож байна: нуруу өвдөхөөр үнэхээр хэцүү юмаа алхаж ч болохгүй, урагшаа ч тонгойж болохгүй.... Өвдөгний үений өвдөлт зовиурын талаар бичиж байгаа хүмүүс маш их байна. Бараг л гурван захидал тутмын нэгэнд өвдөгний үений өвдөлт зовиураас салахад туслаач гэж гуйж байна. Ийм учраас энэхүү асуудлыг илүү тодорхой авч үзье. Би өөрийнхөө семинарууд дээр маш олон рентгений зурагтай танилцдаг. Миний олон жилийн туршлагаас харахад “артроз”, “гонартроз” эсвэл өвдөгний үений “деформирующий остеоартроз” гэдэг оношны 70 хувь нь рентгений зурагтайгаа ч, тухайн хүнийхээ өвдөгний үений бодит үзлэгийн үр дүнтэй таардаггүй. Илүү тодорхой тайлбарлая. Хэрвээ тухайн хүний өвдөгний үе үнэхээр артроз , деформирующий остеоартроз гэсэн оноштой бол рентгений зурган дээр үений гадаргуунд өөрчлөлт орчихсон, зэвэнд идэгдчихсэн юм шиг л болсон байх учиртай. Үений хэлбэр дүрс ч гадна талаасаа өөрчлөлгдөөд хажуу тийшээ өргөсчихсөн юм шиг байдалтай болж гадаргуу нь жигд биш, арьсан доор олон тооны жижиг чулуунууд байгаа юм шиг овон товон болчихдог. Үүний хажуугаар үений эргэн тойрны булчингууд мод шиг хатуу, их хурц өвдөттэй болно. Ийм үе их хавагнана, 45 градусаас илүү нугарахгүй, бүрэн тэнийхгүй. Ихэнхи тохиолдолд хөл өвдөгний үеэрээ гадагшаа хазайж, хөл майга болдог.
Энэ бол яах аргагүй эцсийн шатандаа орсон үений өөрчлөлтийн жишээ юм. Гэхдээ эмч нар бол зөвхөн үений гадаргүууны өөрчлөлтийг хараад л артроз гэсэн оношийг шууд тавина. Ийм онош бол 90 хувьд нь үе солих хагалгааны заалттай. 10 хувьд нь хүмүүс үлдсэн бүх амьдралынхаа турш өвдөлтөө тэвчиж амьдардаг. Аль ч тохиолдолд алхаж явах үедээ босоо тэнхлэгийн дагуу нуруу, өвдөгний үендээ их ачаалал өгөхгүй байх тал дээр онцгой анхаарч таяг хэрэглэх нь зөв гэж би настай хүмүүст зөвлөдөг юм. Гэвч эмэгтэйчүүд таяг хэрэглэхээсээ сэтгэл зүйн хувьд айж, өөрийгөө настай хүн гэж харуулахаас ичдэг. Би бол харин таягийг “хурдан явахад тусалдаг төхөөрөмж”₮ гэж нэрлэх дуртай.
Миний амьдралд нэг ийм тохиолдол болж билээ. Би алхаж явахдаа таяг хэрэглэдэг байсан үе. Нэг өдөр Сокольникийн парк дундуур ажил руугээ алхаж явахдаа урдаа явж байсан 6 орчим насны охин дагуулсан эмэгтэйг гүйцээд хажуугаар нь өнгөртөл охин нь “яагаад энэ ах таяг хэрэглэж байгаа юм” гэж асуухад ээж нь “хурдан явах гэж хэрэглэдэг юмаа гэж хариулсан” нь надад их таалагдаж билээ. Үнэхээр би таягтай явахаараа хамаагүй хурдан алхдаг байлаа. Бүр доголох маань ч багасчих шиг болдог байсан (үнэхээр багасдаг).
Өвдөг буюу түнхний үений асуудалтай хүмүүс таяг бариад алхахаар яг өвчтэй үетэй хөлөөрөө гишгэхэд цээжний тулах ачаалал эсрэг талын гар руу шилждэг. Жишээ нь баруун хөлний өвдөгний үе өвдөж байвал зүүн гар луу тулах ачаалал шилжих нь. Тэгэхлээр өвчтэй үенд очих ачаалал багасч, хурдан явж чаддаг.
Нэг хэсэг хугацаанд би 2 таягтай явах шаардлагатай болсон. Тэр үед таягаа ээлжилж тулаад их
хурдан явдаг байсан. Эргээд бодоход таяг тулаад хурдан алхдаг маань үе солих хагалгааны дараах нөхөн сэргээлт богино хуггацаанд сайн явагдахад их тусалсан. Азаар одоо надад таяг хэрэглэх ямар ч шаардлага алга.
Ийм учраас л би нуруу, өвчтэй үендээ босоо тэнхлэгийн дагуу ирж буй ачааллыг буруулахын тулд таяг хэрэглээч, ичиж зовох хэрэггүй, хөгшрөөд таяггүй явж чадахгүй байгаа юм байна гэж бодохоос эмээж байвал ойр дотны хүмүүстээ эмчилгээний үед хэрэглэ гэсэн юмаа гэж хэл л дээ.
Гэрийн нөхцөлд өвдөлтөө намтгахын тулд хүйтэн устай онгоцны 2 ирмэг дээр гараараа тулж өвдгөө хүйтэн ус руу хэдэн секундын турш булхуулах эсвэл онгоцыг дамнуулж тависан модон дээр суугаад өвчтэй өвдгөө хүйтэн устай шүршүүрээр хэдэн секунд шүршинэ. Үүний дараа 3 дасгал хийхийг зөвлөж байна.
1. Хананы дээд хэсэгт гараа өргөөд хүрэх газарт бэхэлсэн гогцоо төмөрт дасгал хийх резинийг бэхэлнэ. Резиний нөгөө үзүүрийг манжетын тусламжтай хөлийн шилбэнд бэхэлнэ. Эхний байрлал: нуруугаа резин бэхэлсэн хана руу харуулж, 4 хөллөнө. Амьсгалаа гаргах үедээ хөлөө гэдэс рүүгээ татна. Зураг № 82а,б
2. Хоёр дахь дасгалыг резин бэхэлсэн хана руу толгойгоо харуулж, дээшээ харж хэвтээд хийнэ. Резин бэхэлсэн хөлийг шув шулуун дээш өргөж, амьсгалаа гаргах үедээ шулуун хөлөө доош буулгана. Зураг № 83а,б
3. Гурав дахь дасгалыг хийхдээ хажуу талаараа хэвтэнэ. Резин бэхэлсэн хөлийг шув шулуун дээш өргөж, амьсгалаа гаргах үедээ доош буулгана. Зураг № 84а,б
Энэ дасгалуудыг нэг дор 20 болон түүнээс олон давтамжаар хийх хэрэгтэй. Эсвэл 20, 20 давтамжаар салгаж хийгээд нийтдээ 100 удаа хийж болно. Энэ дасгалыг хийж байх үед таны булчинд чимчигнэсэн, халуун оргисон мэдрэмж төрж байвал өвчтэй үений хавийн цусны эргэлт сайжирч байна гэсэн үг. Энэ мэдрэмж 20-30 давтамжтай хийх үед мэдрэгддэг учраас та резинээ сонгохдоо нэг дор 20-25 удаа татаж дийлэх резинийг сонгох хэрэгтэй.
Богино хугацааны хүйтэн жин тавьж, дасгал хийхэд үений хаван буурч, булчин, холбох эд дэх цусны эргэлт сайжирч, өвдөлт зовиур буурдаг.
Өвдөгний үений өвдөлттэй хүмүүст би дэлгүүр явахдаа хүнд юм өргөхгүйн тулд том дугуйтай түрдэг тэргэнцэр ашиглах, байхгүй бол үүрдэг цүнх ашиглахыг зөвлөдөг. Хөдөө амьдардаг бол ийш тийшээ явахдаа рамгүй унадаг дугуй унаж болно. Энэ бол спорт, аялалын зорилгоор биш шүү. Ихэнхи эмч нар өвдөгний үений өвчлөлийн үед суурин дугуйн дээр дасгал хийхийг зөвлөдөг. Харамсалтай нь энэ маш буруу. Дугуй жийхэд үений гадаргуу нь хоорондоо үрэгдэж, хурдан өөрчлөлт орж, үеийг улам гэмтээдэг. Иймэрхүү тохиолдолд би үенд даралт шахалт үзүүлдэггүй дасгалыг зөвлөдөг. Ийм дасгал хийж байх үед үений гадаргуу нь хоорондоо үрэгддэггүй. Гэтэл усанд сэлэх, алхах, дугуй унах дасгалуудын үед үений гадаргуунууд хоорондоо үрэгдэж, үрэвсэл улам нэмэгдэж, хавагнаж, өвдөлт улам нэмэгддэг. Би хөдөлгөөнөөр эмчлэх эмчилгээний гол баримтлах дүрмийг дахиад л сануулмаар байна. Зөв дасгал хөдөлгөөн эмчилнэ. Буруу дасгал хөдөлгөөн гэмтэл
Bubnovsky center Mongolia