12/01/2020
Хүний сэтгэхүйгээс урган гардаг нэг төрлийн мэдрэмж бол айх мэдрэмж. Хүн бүрт айдаг зүйл байдаг. Айдсыг анагаах ухааны хэлэнд фобия (Phobic disorders, Өвчний олон улсын ангиллаар F 40) хэмээн нэрлэдэг.
Энэ эмгэгийн үед айдасыг үүсгэж байгаа объект тодорхой байдаг. Ямар ч хүн улигт айдсын эмгэгээр өвчлөх боломжтой бөгөөд нийт хүн амын 20% нь ямар нэг төрлийн айдастай байдаг гэсэн судалгаа бий.
Энэ бичлэгт 1. Гидрофобия - уснаас айх айдастай байна.
2. Агарофобия - Энэ нь задгай газраас айх айдас. Гудамж, талбай гэх мэтийн харьцангуй том ил задгай газар байж чаддаггүй гэсэн үг.
3. Клаустрофобия - Дээрхийн эсрэг айдас.Өөрөөр хэлбэл битүү орон зайнаас айна.Лифтэнд сууж чадахгүй, жижиг өрөөнд байж чадахгүй г.м.хаалттай түгжээтэй зай багатай юм болгоноос шалтгаангүйгээр айна.
4. Оксифобия - Өөрөөр бас айхмофобия гэдэг. Энэ нь хурц үзүүртэй эд зүйлээс айх айдас юм.
5. Гипсофобия - Өөрөөр акрофобия гэдэг. Энэ нь өндрөөс айх айдас. Энэ айдас нь дотроо хоёр янз. Нэг нь өөрийгөө хянаж чадахаа байгаад өндөр дээрээс гэнэт үсэрчих вий гэсэн айдас.
6. Дисморфофобия - Эрэмдэг, муухай бие, зүс царайтай болохоос айх айдас. Энэ нь гол төлөв загвар өмсөгчид, бодибилдингчид зэрэг хүмүүст тохиолддог айдас.
7. Нозофобия - Хүнд өвчнөөр өвчлөхөөс айх айдас.
8. Танатофобия - үхэхээс айх айдас
9. Пениафобия - ядуурахаас айх айдас
10. Гематофобия - цуснаас айх айдас
11. Некрофобия - үхдлээс айх айдас
12. Эргазофобия - мэс заслаас айх айдас
13. Фармакофобия - эмнээс айх айдас
14. Гипнофобия - унтахаас айх айдас
15. Годофобия - аялалд явахаас айх айдас
16. Сидеродромофобия - галт тэргээр явахаас айх айдас
17. Тахофобия - хурдтай явахаас айх айдас
18. Аэрофобия - онгоцоор нисэхээс айх айдас
19. Гефирофобия - гүүрээр явахаас айх айдас
20. Ахлуофобия - харанхуйгаас айх айдас
21. Монофобия - ганцаардахаас айх айдас
22. Эротофобия - бэлгийн харьцаанд орохоос айх айдас
23. Петтофобия - нийгмээс айх айдас
24. Антопофобия - цугларсан олон хүнээс айх айдас
25. Социофобия - хүнтэй танилцах, харьцах, олны өмнө үг хэлэхээс айх айдас
26. Катагелофобия - шоолуулахаас айх айдас
27. Ксенофобия - танихгүй хүнээс айх айдас
28. Гомофобия - ижил хүйстэнтэйгээ явалцагчдаас айх айдас
29. Лалофобия - ярихаас айх айдас /ээрдэг хүмүүст тохиолддог/
30. Кенофобия - хоосон гэр, байрнаас айх айдас
31. Мизофобия - хиртэх, бохирдохоос айх айдас
32. Зоофобия - амьтад, ялангуяа жижиг амьтадаас айх айдас
33. Арахнофобия - аалзнаас айх айдас
34. Офидиофобия - могойноос айх айдас
35. Кинофобия - нохойноос айх айдас
37. Ситофобия - хоол иднэ гэхээс айх айдас