28/03/2026
-Аарцаг ясны гажилт гэж юу бэ ?
Аарцаг яс:
Баруун зүүн сүүжний яс ар талаараа шаантаг хэлбэрийн ууц ахар сүүлтэй нийлж аарцаг хэмээх хул аяга шиг бүтцийг үүсгэнэ.
-Аарцаг нурууны гажилт:
Аарцагны үений гажилт гэж сүүж болон ууцны уулзвар үе нь өөрийн орноо алдаж гажиж байрлахыг хэлнэ.
Ингэж гажсан аарцагны үе нь нурууг муруйлгаж цаашдаа муруйсан нурууны нугаламууд хооронд нугаснаас гарч буй 31 хос мэдрэлийн судас дарагддаг. Энэ нь бүхий л өвчний эх үндэс болдог.
-Аарцагны тухайн гажиг нь аль талын үенд байрлаж байгаагаас шалтгаалан ямар өвчнөөр өвчлөх нь шууд хамаатай байдаг.
Аарцаг нурууны гажилт нь:
-Төрөлхийн
-Олдмол гэсэн 2 шинжтэй.
Аливаа хүн хөнгөн бөгөөд хүнд хэлбэрийн аарцаг нурууны гажилттай байдаг.
-Аарцаг ясны гажилттай эхээс гажилттай хүүхэд төрдөг.
-Иймээс ялангуяа эмэгтэйчүүд ээж болох жирэмсэн болохын өмнө эмчийн хяналтанд орж биеээ эрүүлжүүлж бариа засал хийлгэн биеэ тэнхрүүлж засах нь маш чухал юм.
-Ингэснээр жирэмсэн үеийн хүндрэл бага байдаг.
-Аарцаг ясны гажилтаа засуулснаар төрөхийн хүндрэлгүй эрүүл хүүхэд төрнө. Аарцаг нурууны гажилт засагдснаар:
- Мөн хүзүү,сээр ,толгойны цусны эргэлт нэмэгдэнэ.
- Ой тогтоолт, мэдээлэл хүлээн авах чадвар сайжрана.
- Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа идэвхижиж арьс өнгөлөг чийглэг болно.
- Багана нуруу тэгширснээр мэдрэл сэргэж биеийн зовиур арилан гүн бөх нойрсдог.
- Хөл гарын дулаан тэнцвэржиж алхаа гишгээ тэгш болно.
- Биеийн жин тэнцвэржсэнээр бие хөнгөрөн ажиллах чадвар сайжрана.
- Даралт тогтворжиж эрч хүчээр дүүрэн болж биеийн галбир засагдана. Үүнд:
- Нуруу тэгширч үе хоорондын зөөлөн эдийн чанар сайжирснаар нуруу эгцэрч өсөлтөнд үр дүн гарна.
- Сээрний хэсгээр тэгширснээр зүрх элэг,цөс ,ходоод эрүүлжинэ.
- Хүзүүний булчин суларснаар хөдөлгөөн сайжирч уян хатан болно.
- Тулгуур эрхтэний хөгжил сайжрана.
- Үе мөчний хөдөлгөөн сайжирч дасгал хөдөлгөөн хийхэд чөлөөтэй болно.
- Цус тунгалагийн эргэлт сайжирна.
- Яс бэхжиж зөөлөн эдийн харимхай чанар сайжрана.