14/11/2022
Шинэхэн пирсингийг хэрхэн арчлах вэ?
Бохир гараар ээмгэнд хүрч хэзээ ч болохгүй. Зайлшгүй бактери устгагчтай савангаар гараа угаасны дараа пирсингний арчилгаа, цэвэрлэгээг дараах уусмалуудын нэгээр хийнэ:
1- Шарх цэвэрлэдэг "Салиний уусмал" (эмийн санд бэлэн зардаг)
2- Чулуугаараа байгаа "Иоджуулаагүй жамц давсны уусмал"
Иоджуулаагүй жамц давсны уусмал хийх заавар :
Ихэвчлэн чулуугаараа байдаг болхоор 1 аяга буцалсан халуун усандаа хэмжээнээс нь хамаараад 5-10 секунд байлгаж хутгаад давсаа авна. Хэт чанга найрлагатай бол шинэ шархыг цочроох сөрөг талтай учир давсаа ихдүүлээд хэрэггүй.
Пирсинг цэвэрлэх зааварчилгаа : Өдөрт дээд тал нь 2 л удаа цэвэрлээрэй. Үгүй бол “хэт-цэвэрлэгээ” болж арьс хуурайшиж хатангиширна. Пирсинг эдгэх явцдаа шар цагаан өнгийн шингэн их бага хэмжээгээр ялгаруулж магадгуй тул ээмгийг тойрон хатаж тогтсон зүйлийг уусмалаа шингээсэн хøвøн тавьж 5-10 минут орчим халуун бүлээн жин тавин дэвтээнэ. Гүйцэт дэвтсэн бол чих ухдаг хөвөнгөөр хаттал нь эргэн тойрныг нь арчиж цэвэрлээрэй.
Шүршүүрт орохыг хориглох хэрэггүй. Гэхдээ биеийн саван болон шампунийг пирсинг дээр удааж болохгүй ба баннд эдгэтэл нь хэвтэж болохгүй. Олон нийтийн усан бассеин, гол мөрөнд ч тэр орохгүй байхыг зөвлөе.
Тэвчээртэй байгаарай! Гаднаасаа эдгэсэн мэт харагдах боловч дотроо бүрэн эдгээгүй байдаг учир дор хаяж 1 сарын турш тууштай цэвэрлэгээ хийнэ үү.
Шинэхэн цоолсон пирсингийг эхний 24 цаг оролдож болохгүй. Цус гарч, хавдаж хөхөрвөл санаа зовинох хэрэггүй, хэвийн үзэгдэл. Спирт, иод, тамедин гэсэн янзан бүрийн юмаар арчиж болохгүй мөн элдэв тос түрхэж болохгүй. Түүнчлэн цагаан хэрэглэл, хувцаснаас бохир ордог учир цэвэрхэн байх хэрэгтэйг санана уу.
Сайн амарч , стрессгүй тайван байх нь эдгэрэлтийн явцыг түргэсгэдэг учир таатай нөхцөлд байхыг зөвлөе.
PS: Мансууруулах бодис, никотин, каффейн, алкогол хэрэглэж болохгүй.