Poppy

Poppy Бүсгүй бүрийн дотны зөвлөгч найз
Эрүүл энхийн төлөө poppy эмэгтэйчүүдийн эмч

11/01/2026

Сэтгэл санаа чинь муу байгаа бол энэ танд тус болох байх гэж найдаж байна.

1. чанга орилох уулын оргил бүү хай
Харин ванны өрөөний бүлээн шүршүүрт дуу аялах тус болно

2. Асуудлын мөн чанарыг хай
Яагаад би гуньж, эсвэл гутарч гэж асуухын оронд өөрийгөө уучилж, би өнгөрсөндөө амьдрахгүй одоо цагтаа амьдарна гэж өөртөө хэлж, өдөр бүр шинэ байдаг болохоор шинээр бүхнийг эхлүүлэх эрхтэй гэдэг сана

3. Бусдын анхааралд бүү санаа зов
Эвэртэй туулай шиг бүхний анхаарлыг та татаж байгаа гэж бүү бод. Угаасаа тэд ч өөрсдөө санаа зовоод чамайг ч харах завгүй байгааг ойлго. Тэд чамайг юу гэж бодсон тэр нь ердөө хэдхэн секут байх болно

4. Ганцаараа байх хугацаа өөртөө гарга
Ганцаараа чимээгүй газарт суугаад үздээ. Юу ч оролдохгүй, юу ч үзэхгүй зүгээр л хана ширтээд өөрийн бодлоо сонс доо Бодлоо сонсоод суу Юу орж, юуг яаж бодоод байгаагаа хар

5. Өнгөрснөө тавьж явуул Хийсэн алдаагаа уучил
Өнгөрснөө дахин дахин бодохыг сэтгэлзүйд давтагдсан бодлын боол гэж үздэг гэнэ. Өөрийгөө ийм сэтгэл зүйн боол болгож байхын оронд тавьж явуулаад юу суралцсанаа санаж байхад л болно

01/01/2026

Заавал унших 102 зохиолууд

1. “Тунгалаг тамир” Ч.Лодойдамба
2. “Зүрхний хилэн” Ж.Пүрэв
3. “Мана будан” Ж.Пүрэв
4. “Хөгжмийн эгшиг” Ж.Пүрэв
5. “Их хувь заяа” С.Удвал
6. “Цахилж яваа гөрөөс” Д.Батбаяр
7. “Хойт насандаа учирна” С.Эрдэнэ
8. “Говийн өндөр” С.Дашдооров
9. “Тамгагүй төр” Б.Лхагвасүрэн
10. “Уулын үер” Л.Түдэв
11. “Нүүдэл” Л.Түдэв
12. “Нүүдэл суудал” Л.Түдэв
13. Төл (зөгнөлт роман) Л.Түдэв
14. “Оройгүй сүм” Л.Түдэв
15. "Мандухай сэцэн хатан"
16. “Чингис хаан нууц түүх роман” С.Жаргалсайхан
17. “Yүрийн туяа” гурамсан роман Б.Ринчен
18. “Заан залуудай” балар эртний сэдэвт роман Б.Ринчен
19. "Бэр цэцэг" Б.Ринчен
20. Гүнж Б.Ринчен
21. Сандоо амбан Б.Ринчен
22. Их нүүдэл Б.Ринчен
23. "Нууцыг задруулсан захиа" Б.Ринчен
24. "Шүхэрч Буниа" Б.Ринчен
25. "Ану Хатан" Б.Ринчен
26. "Үүрийн цолмон" /1966/ Ш.Дулмаа
27. “Цэнхэрлэн харагдана” Б.Догмид
28. “Хулангийн шанд” Б.Догмид
29. “Ус уухын заяа” Б.Догмид
30. “Үрсийн хувь заяа” С.Магауия
31. “Сүмтэй бударын чулуу” Р.Чойном
32. “Гөлөг” Р.Чойном
33. “Соёлын довтолгоо” Б.Цэнддоо
34. “Хаврын 17 зочин” Б.Цэнддоо
35. “Нүүдэл суудал” Баабар
36. “Дори идэр дүүдээ” Баабар
37. “Монголчууд” Д.Өлзийбаатар (цахим түүх)
38. “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл
39. “Жаран цагаан хонь” Ц.Оюунгэрэл
40. "Энэрэлгүй хорвоо" Ж.Бямба
41. "Хорвоогийн өнгө" Ж.Бямба
42. "Үнэний хорвоо" Ж.Бямба
43. “Хайрын тухай” Ж.Бямба
44. “Хотжилт” Э.Миеэгомбо
45. “Сахиусан тэнгэр” А.Пүрэвмаа
46. “Цэцгэн титэм” А.Пүрэвмаа
47. “Манго жимстэй цай” А.Пүрэвмаа
48. “Очир эрхшээгч” Б.Батрэгзэдмаа
49. “Кандид буюу өөдрөг үзэл” Вольтер
50. “Өвгөн тэнгис хоёр” Эрнест Хемингуэй
51. “Том дэвтэр” Агота Кристоф
52. “Нотолгоо” Агота Кристоф
53. “Гурав дахь худал” Агота Кристоф
54. “Жонатан Ливингстон хэмээх цахлай” Ричард Бах
55. Дияан
56. “Тэнгэрийн таалал” Л.Сарантуяа
57. “Амьтны ферм” Жорж Орьвель
58. “Алхимич”
59. “Сайн бүсгүйн хайр” Элис Манро
60. “Арьсан хүрэмтэй Мадонна” Сабахаттин Али
61. “Газар доороос бичсэн тэмдэглэл” Ф.М.Достоевский
62. “Боччан” Нацүмэ Соосэки
63. “Солиот эх” Гэгээгийн сургамжит өгүүллэгүүд
64. “Жейн Эйр” Шарлотта Бронте
65. “Эргэлт” Мо янь
66. “Крейцерийн сонат” Лев Толстой
67. “Люмпены тууж” Роберто Боланьо
68. “Марракешийн дуу хоолой” Элиас Канетти
69. “Өөрийн гэсэн өрөө” Виржиниа Вүүлф
70. “Намрын шөнийн зүүд” С.Батжаргал
71. “Тавилан” 1 Л.Сарантуяа
72. “Тавилан” 2 Л.Сарантуяа
73. “Тавилан” 3 Л.Сарантуяа
74. “Азийн хүлэг улс” Л.Оюун-Эрдэнэ
75. “Хөх тарианы харуул” J.D.Salinger
76. “Чонон сүлд” Зян Рун
77. “Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна” Ким Ү Жин
78. “Анна Каренина” Лев толстой
79. “Гэм зэм” Ф.М.Достоевский
80. “Маанаг” Ф.М.Достоевский
81. “Карамазовын хөвгүүд” Ф.М.Достоевский
82. “Норвегийн ой" Харүки Мүраками
83. “Амьгүй албатууд” Николай Гоголь
84. Орос өгүүллэг тууж
85. “Цэвдэг жаран” Д.Цэнджав
86. “Цагаагчин гахай жил” Д.Цэнджав
87. Бүсгүйн код“ Барбара Коркоран
88. “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид“ М.Кондо
89. Япон өгүүллэг тууж
90. “Усан хөвөөний шастир” Гэгээ
91. “Мянган нарны цацраг” Гэгээ
92. “Баруунш зорчсон тэмдэглэл” Гэгээ
93. “Гурван улсын үлгэр” Гэгээ
94. “Журамт бүсгүй Лү Би Лянь” Гэгээ
95. “Хувраг бүжиг” Гэгээ
96. “Сюэко бүсгүй” Гэгээ
97. “Цаасан шувуу наадуулагч” Гэгээ
98. “Цас” Орхан Памук
99. “Зүүд бол царын ганц бодит зүйл” Шарлотт Чэндлер
100. “Сармагчин бол сармагчин” П.Баярсайхан
101. “Тэжээвэр тэгүүт шилмэл бүтээлийн чуулган” Д.Норов
102. "Хүйлэн огторгуйн заадас" Б.Шүүдэрцэцэг

Э.Түмэнжин 20180425

(Жагсаалтанд багтаагүй олон сайхан зохиол байгааг анхаарна уу)
copy

Даавраа гэж.....
19/12/2025

Даавраа гэж.....

Үтрээнээс гарч байгаа цагаан юмны өнгөөр шинжлээрэй. Асуух зүйл байвал хувь чатаар эмчээсээ асуугаарай.
07/11/2025

Үтрээнээс гарч байгаа цагаан юмны өнгөөр шинжлээрэй. Асуух зүйл байвал хувь чатаар эмчээсээ асуугаарай.

Үтрээнээс гарах цагаан юмны өнгөөр өөрийгөө шинжилж, асуух зүйл байвал поппи эмч лүү чат бичээрэй. 😍
07/11/2025

Үтрээнээс гарах цагаан юмны өнгөөр өөрийгөө шинжилж, асуух зүйл байвал поппи эмч лүү чат бичээрэй. 😍

27/10/2025

ХАРАХ ӨНЦӨГ гэж их чухал юм💛💛 ....
• Шүүмжилж харах юм бол өө мундахгүй.
• Хайрлаж харах юм бол хайр хүргэх шалтгаан мундахгүй.
• Чадахгүй гэж харах юм бол саад тотгор мундахгүй.
• Чадна гэж харах юм бол боломж, бололцоо мундахгүй.
• Алдаа гаргасан гэж бодвол харамсах зүйл мундахгүй.
• Сургамж авсан гэж бодвол сайжруулах зүйлс мундахгүй.
• Боломжгүй гэж бодвол мухардана.
• Боломжтой гэж бодвол урагшлана.
• Шүүмжилж байна гэж бодвол уур хүрнэ, өөрийгөө хамгаална.
• Санаа тавьж байна гэж бодвол баярлана, нөгөө хүндээ талархана.
• Проблем байна гэж бодвол стрессдэнэ.
• Боломж байна гэж бодвол нүд сэргэнэ.
Тийм болхоор харах өнцөг сэтгэлгээгээ өөрчилж сайхныг л хүсэж олж харж чадна..

Хоёр зураас ингээд зүрх зураад гараад ирэх үед мөчид 😍🥰😘Жирэмсний тест нь хорионы гонадотропин (hCG) хэмээх гормоныг илр...
20/10/2025

Хоёр зураас ингээд зүрх зураад гараад ирэх үед мөчид
😍🥰😘

Жирэмсний тест нь хорионы гонадотропин (hCG) хэмээх гормоныг илрүүлдэг. Энэ гормон нь жирэмсэн болсноос хойш үр хөврөл умайд бэхлэгдсэнээс хойш үйлдвэрлэгдэж эхэлдэг.

Жирэмслэлтээс 6-12 хоногийн дараа шээсэнд жирэмсний хорионы гонадотропин даавар илэрч, жирэмсний тест 2 зураас гардаг байхнээ.

Маргааш битгий болоосой Сараа эгч ирсэн үед ингээд байж баймаар байна.
19/10/2025

Маргааш битгий болоосой
Сараа эгч ирсэн үед ингээд байж баймаар байна.

Умайн хүзүүний улайлтын талаар танд асуух зүйл байвал чатаар бичээрэй.
10/01/2025

Умайн хүзүүний улайлтын талаар танд асуух зүйл байвал чатаар бичээрэй.

Сарын тэмдгийн аягыг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?Аливаа бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалахын тулд аягыг дотор х...
10/01/2025

Сарын тэмдгийн аягыг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
Аливаа бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалахын тулд аягыг дотор хийх болон гаргаж авах үед огцом хөдөлгөөн хийлгүйгээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд байрлуулсны дараа нугалаа нь дэлгэгдэж аяга тогтох болно. Харин гаргаж авахдаа аяган дээр бага зэрэг дарж үтрээнд "наалдсан" хэсгийг суллаж зөөлөн гаргаж авна.
Хэрэглэсний дараа заавал цэвэрлэж, ариутгаж занших хэрэгтэй. Өдрийн турш эмэгтэйчүүдийн зориулалтын саван ашиглан хэрэглэж болно. Харин сарын тэмдэг дууссан бол хлоргексидины уусмалаар ариутгаад хураана.
Хэрэв үтрээн дотор байрлуулсны дараа эхний хэдэн минутад бага зэрэг таагүй мэдрэмж арилахгүй бол өөр хэмжээтэй аяга хэрэглэж үзэх нь зүйтэй.
Тухайн бүтээгдэхүүний сав баглаа болон заавар дээр заагаагүй л бол сарын тэмдгийн аягыг бэлгийн харьцаанд орж байх үед хэрэглэхэд тохиромжгүй.

Өндгөвчний уйлайнхай Өндгөвчний уйланхай гэдэг нь өндгөвчин дотор эсвэл гадна талд нь байрласан шингэн зүйлээр дүүрсэн у...
09/01/2025

Өндгөвчний уйлайнхай
Өндгөвчний уйланхай гэдэг нь өндгөвчин дотор эсвэл гадна талд нь байрласан шингэн зүйлээр дүүрсэн уутанцар хэлбэрийн зүйл юм. Энэ нь өндгөвчний үйл ажиллагааны хямралаас ихэвчлэн үүсдэг. Дараах төрлийн уйланхай байдаг.

1. Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой сарын тэмдгийн явцад үүсдэг уйланхай байх ба энэ уйланхай нь фолликулын болон шар биеийн гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн фоликулын уйланхай тохиолдоно. Фоликулын уйланхай нь 2- 2.5 см хэмжээтэй зарим үед үүнээс ч том хэмжээтэй байж болох ба өөрөө аяндаа шимэгдэн алга болдог байна.

2. Дермойд уйланхай

Дермойд уйланхай нь ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд тохиолддог, шинж тэмдэг бараг илэрдэггүй жирэмсний эрт хугацаанд цөөнгүй тохиолддог. Энэ нь үр хөврөлийн эдээс гаралтай уйланхай бөгөөд дотроо үс, шүд, яс, мөгөөрсний эд болон тослог агууламжтай байдаг. Энэ уйланхай нь 15- 16 см хүртэл томорч болдог.

3. Эндометройд уйланхай

Энэ уйланхай нь умайн салстын эдээс гаралтай. Онцлог шинж нь эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэх, биений юмны хэмжээ ихсэх шинж илэрнэ. Уйланхайны доторхи агууламж нь өтгөн шокаладан бор өнгөтэй шингэн байдаг.

Шалтгаан :

Сар болгон эмэгтэйн нэг өндгөвчинд уйланхай үүсч сарын тэмдгийн дунд үе болоход уйланхай хагарч өндгөн эс боловсорч гардаг. Өндгөвчний энэ үйл ажиллагаа алдагдалтай үед уйланхай хагарахгүй хадгалагдан үлддэг байна.

Шинж тэмдэг : Ихэвчлэн дараах шинж тэмдэгүүд илэрнэ.

§ Биений юм өвдөлттэй ирэх

§ Хэвлийн доод хэсгээр өвдөх

§ Биений юмны мөчлөг алдагдах (их хэмжээтэй ирэх, ирэхгүй байх г.м)

§ Хэрэв уйланхай мушгирах, дотроо хагарвал хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухай оргих

§ Зарим эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.



Оношилгоо:

1. Өвчтөнд илрэх зовиурыг асууна. Биений юм өвдөлттэй ирэх, хэвлийн доод хэсгээр өвдөх, биений юмны мөчлөг алдагдах, биений юм ирэхгүй байх гэсэн зовиур илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд зовиур илрэхгүй байж болно.

2. Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг

3. Хэт авиан оношилгоо /эхо/ Нэг болон 2 талын өндгөвчинд уйланхай байж болно. Хэвлийгээр болон үтрээний эхо хийнэ. Зарим эмэгтэйчүүдэд эход харуулахад санамсаргүй байдлаар өндгөвчний уйланхай оношлогддог.

4. Эход хараад өндгөвчний уйланхай хавдрын сэжигтэй, цаашид нарийн онош тодруулах шаардлагатай гэж үзвэл компьютер болон MRI шинжилгээ хийдэг.

5. Мөн өндгөвчний уйланхайны үед Са-125 шинжилгээг эмч зөвлөвөл өгөх хэрэгтэй. Өндгөвчний уйланхай нь цөөн тохиолдолд өндгөвчний хавдарт шилжиж болох учраас өндгөвчний хавдрын маркерийн шинжилгээг өгөх нь чухал юм. Энэ үзүүлэлт нь хэвийн үедээ 0-35 U/ml байдаг. Энэ үзүүлэлт нь дан ганц өндгөвчний хавдрын үед ихэсдэггүй, дараах өвчний үед бас ихсэж болдог.

Үүнд: 1.Эндометройд өндгөвчний уйланхай

2.Аденомиоз

3.Умай дайврын хурц үрэвсэл

4.Биений юм ирж байгаа үед ихэсдэг

Энэ үзүүлэлт их гарвал заавал эмчид хандах хэрэгтэй.

Эмчилгээ:

1. Эмчийн зөвлөгөөний дагуу ажиглаж болно. Зарим тохиолдолд ямар ч эмчилгээ хийгээгүй байхад өндгөвчний уйланхай аяндаа өөрөө шимэгддэг.

2. Дааврын эмээр эмчилж болно. Эмчийн заавраар дааврын эмийг ууна.

3. Мэс засал эмчилгээ хийх. Хэвлийгээр нээлттэй болон дурангийн мэс засал хийнэ.

Дараах тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.

1. Эмийн эмчилгээнд үр дүнгүй

2. Өндгөвчний уйланхай удаан хугацаанд байсан

3. Хэмжээ том

4. Өндгөвчний уйланхай хагарч цус алдсан

5. Өндгөвчний уйланхай мушгирах

6. Өндгөвчний хавдар болох

Address

11000
Ulaanbaatar
11000

Telephone

+97680182084

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Poppy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Poppy:

Share