Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо

Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо

🌏 5P ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ! 🚀🗓️ Олон улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах шилдэг туршлагад тулгуурласан 5P...
10/09/2026

🌏 5P ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ! 🚀

🗓️ Олон улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах шилдэг туршлагад тулгуурласан 5P ур чадвар хөгжүүлэх хөтөлбөр эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг Полиси төвтэй хамтран хэрэгжүүлж байна. 🤝

📚 Найман долоо хоногийн хугацаанд салбар бүрийн шилдэг багш, мэргэжилтэн, зөвлөхүүд Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооны гишүүдтэй хамтран ажиллаж, тэдний мэдлэг, ур чадвар, манлайллын чадамжийг хөгжүүлнэ.

✨ Бид зөвхөн мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхээс гадна:

✅Өөрийгөө сорьж, шинэ зүйл туршиж,
✅Сэтгэх арга барилаа хөгжүүлж,
✅Бусдад эерэг нөлөө үзүүлж,
✅Алдаанаасаа суралцаж,
✅Хамтдаа хөгжих болно.

🌱 5P бол зөвхөн ур чадварын хөтөлбөр биш — өөрийгөө нээж, бусдад нөлөөлж, хамтдаа өсөх 8 долоо хоногийн аялал юм.

Полиси Төвийн Эрдэнэгэрэл👏👏👏

ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ, САНААЧИЛГЫГ ДЭМЖЛЭЭМонголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд Үндэсний ц...
05/09/2026

ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ, САНААЧИЛГЫГ ДЭМЖЛЭЭ

Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөөний алхалт хийж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Erdenebayar Namjil Н.Эрдэнэбаяртай тааран, алхалтын дараа чөлөөт ярилцлага өрнүүллээ.

✅Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарын хөгжилд залуучуудын оролцоо, нэгдэл, шинэ санаа, санаачилгын талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр залуучуудын нэгдэл, оролцоог дэмжиж ажиллахаа илэрхийлж, салбарынхаа хөгжилд шинэ санаачилга гарган идэвхтэй оролцохыг уриалж амжилт хүслээ.👏👏👏

31/08/2026

Удахгүй шинэ хичээлийн жил эхэллээ! 🩺📚

Анагаахын нийт оюутнууддаа шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе! ✨

Хамтдаа хичээж, хамтдаа хөгжье! 🩺✨🤍

🏔️ "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТ" ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААМонголын Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо...
30/08/2026

🏔️ "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТ" ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооноос 2026 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэд, ууланд алхагчдад зориулан “Эрүүл мэндийн алхалт” үйл ажиллагааг Богд хан уулын Дугуй цагаан чиглэлд амжилттай зохион байгууллаа. 🥾

Өглөөний 06:00–12:00 цагийн хооронд үргэлжилсэн тус үйл ажиллагааны хүрээнд алхагчдад эхлэл болон оргилын хэсэгт 2 эрүүл мэндийн өртөө ажиллуулж, үзлэг, зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

🩺 Эхлэл хэсэгт:
Цусны даралт, пульс болон амин үзүүлэлт хэмжих
Шаардлагатай иргэдэд цусны сахар үзэх
Биеийн жингийн индекс (BMI) тодорхойлох
Зөв алхалт болон эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөө өгөх

⛰️ Оргил хэсэгт:
Алхагчдын амин үзүүлэлтийг дахин хэмжих
Алхалтын явцад хөлсөөр алдагдсан эрдэс бодисыг нөхөхөд зориулсан амин дэмээр хангах
Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

💙 Тус үйл ажиллагаанд нийт 150 гаруй ууланд алхагч хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө мэдээллийг хүргэхэд манай холбооны 11 гишүүн, үүнээс 4 их эмч, Менторшип хөтөлбөрийн 5 оюутан болон холбооны тэргүүлэгч гишүүд идэвхтэй оролцож ажиллалаа.

🌿 Алхалт бол зөвхөн хөдөлгөөн биш — эрүүл мэнддээ анхаарах энгийн бөгөөд үр дүнтэй алхам юм.

Өөрийн эрүүл мэндээ хянаж, идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэвшил болгоход хувь нэмрээ оруулсан нийт алхагчид болон үйл ажиллагаанд хамтран ажилласан эмч, оюутан, гишүүддээ баярлалаа. 🤍

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭМЖЬЕ • ИДЭВХТЭЙ АМЬДАРЪЯ • ХАМТДАА АЛХЪЯ 🏔️💙

🏔️ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТМонголын Эрүүл Мэндийн Салбарын Залуучуудын Холбооноос иргэд, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих, ...
27/08/2026

🏔️ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТ

Монголын Эрүүл Мэндийн Салбарын Залуучуудын Холбооноос иргэд, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, эрүүл мэнддээ анхаарах дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн алхалт” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

📅 2026.08.29 | Бямба гараг
⏰ 06:00–12:00
📍 Маршрут: Богд Хан Уул → Дугуй Цагаан

Энэ үеэр ууланд алхаж буй иргэд та бүхэнд:

🩺 Цусны даралт хэмжих
❤️ Пульс үзэх
💬 Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх
🌿 Идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөмж хүргэх болно.

Та бүхэн “Эрүүл мэндийн алхалт”-даа нэгдэж, алхалтынхаа үеэр эрүүл мэндийн өртөөгөөр зочилон, өөрийн эрүүл мэндийн үзүүлэлтээ шалгуулж, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл аваарай. 🤗

Хамтдаа алхъя. Хамтдаа эрүүл байя! 💚

“ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🤝✨Монголын Залуучуудын Холбооны дэргэдэ...
26/08/2026

“ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🤝✨

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо-ноос зохион байгуулсан “Хамтын үйл ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээ” 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 🎉

🎯 Тус арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарын залуучуудыг нэгтгэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа.

📌 Арга хэмжээний үеэр холбооны үйл ажиллагаа, хороодын чиг үүрэг, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын зорилго төлөвлөгөөг танилцуулж, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 🤝📄

Мөн Улаанбаатар төмөр замын залуучуудын холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо-ны төлөөлөл хүрэлцэн ирж, арга хэмжээнд оролцон, мэндчилгээ дэвшүүлж, цаашдын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох боломжийн талаар санал бодлоо хуваалцлаа. 🚆🛣️🤝

👩‍⚕️👨‍⚕️ Мөн холбооны зөвлөхүүд хүрэлцэн ирж, залуучуудад үнэтэй зөвлөгөө, мэндчилгээгээ хүргэлээ.

⭐ Н.Эрдэнэхүү – АУ-ы доктор, дэд профессор, Хүндэт зөвлөх
⭐ Ц.Билэгтсайхан – АУ-ы доктор, дэд профессор, АШУҮИС-ийн проректор, Номхон далайн баруун бүсийн судалгааны экосистем хариуцсан зөвлөх, эксперт

🏆 Шагнан урамшууллаа

Холбооны үйл ажиллагаа, салбарын хөгжилд идэвх санаачилга гарган ажилласан залуучуудаа шагнан урамшууллаа. 👏✨

🏅 Г.Хосбаяр – Хяналтын зөвлөлийн дарга
→ “Залуучуудын холбооны Тэргүүний залуу эмч”

🏅 Н.Алтангинж – Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн хорооны дарга
→ “Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар”

🏅 М.Орхон – Сургалт чадавх бэхжүүлэх хорооны дарга
→ “Залуучуудын холбооны Тэргүүний залуу”

🏅 Б.Болортуяа – Хүний нөөц, манлайлал, зохион байгуулалтын хөгжил хорооны дарга
→ “Залуучуудын холбооны Тэргүүний залуу”

🏅 Д.Долгорсүрэн – Инноваци хариуцсан дэд тэргүүний нарийн бичиг
→ “Залуучуудын холбооны Тэргүүний залуу”

🎊 Шагнал хүртсэн нийт залуучууддаа халуун баяр хүргэе!

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, дэмжин оролцсон нийт хүндэт зочид, хамтран ажиллагч байгууллагууд, салбарын залуучуудын холбоод, холбооны гишүүд болон зохион байгуулагч багийнхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️🙏

🚀 Цаашид эрүүл мэндийн салбарын залуучуудын дуу хоолой, оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, хамтын ажиллагаа, шинэ санаачилга, хөгжлийг дэмжсэн олон ажлыг хамтдаа хэрэгжүүлэх болно.

26/08/2026

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойн өдрийг тохиолдуулан "105 өдөр 105 Бүтээлч ажил" аяны нээлт зохион байгуулагдлаа.

Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооны тэргүүн М.Ариунмарал Мөнгөнхүү Ариунмарал

26/08/2026

Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойн өдрийг тохиолдуулан "105 өдөр 105 Бүтээлч ажил" аяны нээлт зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооны тэргүүн М.Ариунмарал Мөнгөнхүү Ариунмарал

🇲🇳🇲🇳🇲🇳Монголын Залуучуудын Холбоо-ны 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.🇲🇳Монголын нийт залуучууддаа, тэр дундаа хүн а...
25/08/2026

🇲🇳🇲🇳🇲🇳Монголын Залуучуудын Холбоо-ны 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

🇲🇳Монголын нийт залуучууддаа, тэр дундаа хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож буй эрүүл мэндийн салбарын залуу мэргэжилтнүүддээ Монголын залуучуудын өдрийн баярын гал халуун мэндийг хүргэе!

🇲🇳105 жилийн арвин баялаг түүхтэй, Ази тивийн ууган байгууллагуудын нэг болох Монголын Залуучуудын Холбоо болон түүний дэргэдэх Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооны нийт гишүүдэд түүхт ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

🩺 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР 2026Ирээдүйн мэргэжилтэйгээ танилцах аялал эхэллээ. 🩺✨Монголын эрүүл мэндийн...
21/08/2026

🩺 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР 2026

Ирээдүйн мэргэжилтэйгээ танилцах аялал эхэллээ. 🩺✨

Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооноос эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан "Эрүүл мэндийн салбарын Менторшип хөтөлбөр"-ийг зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөр нь нэг ментор – нэг оюутан зарчмаар хэрэгжих бөгөөд оролцогчид өөрийн сонгосон мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй туршлагатай эмч, эрүүл мэндийн ажилтныг дагалдан эмнэлгийн бодит орчинд суралцах, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, онолын мэдлэгээ практиктай уялдуулах онцгой боломжийг олгоно.

Хөтөлбөр онлайн бүртгэл болон ярилцлага гэсэн 2 үе шаттай явагдаж шалгарсан оюутнууд маань 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сонгосон нарийн мэргэжлийн эмч нар дээр танилцах дадлагадаа амжилттай хамрагдаж эхэллээ.

Сонгосон нарийн мэргэжлийн чиглэлээр дараах эмнэлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
📍Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
📍Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
📍Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
📍Грандмед Эмнэлэг
📍Альфа Медикал Сэргээн Засах Төв

Танилцах дадлагад хамрагдаж буй нийт оюутнууддаа цаашдын суралцах үйлсэд нь амжилт хүсье!

Address

Https://maps. App. Goo. Gl/iCSqmGub8CzDH6mM 7
Ulaanbaatar
13091

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share