16/05/2026
Зуны дэлгэр сайхан цаг ирлээ
🍃 Зуны улиралд хийн өвчин хөдлөх цаг
• Хийн өвчин зуны улиралд болон үдэш болон үүрээр хөдөлдөг.
• Хуртай, сэрүүн салхи үлээх үед хий хямрана.
• Зуны халуунд арьсны шар үсний нүх сүв нээгдэж, биеийн галын илч доройтож ходоодны шингээлт мууддаг.
• Иймээс зуны улиралд шингэхэд хялбар, бүлээн, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь тохиромжтой. Цагаан идээгээ түлхүү хэрэглээрэй. Бид эрт үеээс цагаан идээгээ зун хэрэглэж ирсэн заншилтай билээ.
🌿 Биеэ дааруулахгүй, салхи жавраас хамгаалж, хоол ундаа тохируулан хэрэглэх нь хийн өвчнөөс сэргийлэхэд тустай.