Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office Монгол улсад сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, эрт илрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна

11/09/2026
10/09/2026

🌏 СҮРЬЕЭ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛЫГ НЭГТГЭСЭН ОЛОН УЛСЫН ФОРУМ МОНГОЛД БОЛНО

УИХ-ын даргын Манлайлал дор зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум”-ын хүрээнд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” IX олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо 2026 оны 9 дүгээр сарын 15–17-нд болно.

Сүрьеэг устгах зорилтын хүрээнд Ази тивийн улс орнуудын бодлого, шилдэг туршлага, судалгаа, шинэ технологи, инновацыг нэг дор хэлэлцдэг олон улсын хурал ес дэх жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн хурлын онцлог нь сүрьеэгийн асуудлыг уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, хүнс, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүний эрх, шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг өргөн хүрээний асуудалтай уялдуулан авч үзэж буй явдал.

🌏 Хуралд Монгол Улс, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ, АНУ, Малайз, Камбож, Фижи, Филиппин, Молдав, Непал, Бангладеш, Тайланд, Мьянмар, Лаос зэрэг 16 улс, олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаач оролцоно.

📌Хурлын зохион байгуулагч:
Эрүүл Мэндийн Яам
БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office

🏛️ Мөн УИХ-ын дэргэдэх “Ардын эрүүл мэндийг хамгаалах” лобби бүлэг сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын ажиллагаа, бодлогын түвшний оролцоог дэмжин ажиллаж байна. Тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн хурлын үндсэн илтгэл тавина.

Энэхүү хурал нь сүрьеэгийн асуудлыг дан ганц өвчний хүрээнд бус, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хамгаалал, шинжлэх ухаан, технологийн огтлолцолд авч үзэж, Азийн улс орнуудын хамтын ажиллагаа, бодлого, судалгааны үр дүнг нэгтгэх чухал талбар болох юм.

Манай хуудсыг дагаж, хуралтай холбоотой бүх мэдээ, мэдээллийг аваарай.

08/09/2026

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД АЗИЙН ОРНУУДЫН ЭВ САНААНЫ НЭГДЛИЙГ ХАНГАХ ОЛОН УЛСЫН ФОРУМ”
УИХ-ын даргын манлайлал дор “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум”-ыг Улаанбаатар хотноо 2026 оны 9 дүгээр сарын 15–17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус форумын хүрээнд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурал болох гэж байгаад бид бүхэн баяртай байна.
🫁 Энэ удаагийн хурлаар сүрьеэг зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал гэж харахгүй. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, хүнс, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүний эрх, технологи, инновац зэрэг олон хүчин зүйлтэй уялдуулан нэгдсэн хариу арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
🌏 16 орны 120 гаруй эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн, салбарын эксперт болон олон улсын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, сүрьеэгийн хяналтын стратеги, шинэ технологи, инновац, нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчны нөлөөлөл, судалгаа, эрүүл мэндийн тогтолцооны шийдлүүдийн талаар мэдлэг, туршлагаа хуваалцана.
🤝 Сүрьеэг устгах зорилго нэг боловч улс бүрийн туршлага, шийдэл өөр. Тиймээс харилцан суралцаж, хамтдаа шинэ шийдэл эрэлхийлж, бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь чухал юм.
📅 2026 оны 9 дүгээр сарын 15–17
📍 Улаанбаатар хот
Зохион байгуулагч:
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
https://www.facebook.com/KNTAMONGOLIANOFFICE
#СүрьеэгүйАзи See less

🗓2026.03.24📌Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр:✅Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол улс...
03/04/2026

🗓2026.03.24

📌Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр:

✅Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах, сүрьеэд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын дунд идэвхтэй илрүүлэлт хийх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

🎯2024 оноос Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл”-ийн III-р шатыг хэрэгжүүлж байна.

🖇️Жил бүрийн 3 сарын 24-ыг Дэлхий нийтээр сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан СҮСН нь Нийслэлийн 8 дүүрэгт явуулын үзлэг шинжилгээг зохион байгуулж ажиллалаа:

📌Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг уриатайгаар тэмдэглэж байна.

🔍СҮСН нь 3 сарын 16-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн ЭМТ, 19, 24-р хорооны “Өнөр Энхмэнд”, “Мараната” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 256 иргэнд, 17-нд Сүхбаатар дүүргийн ЭМТ, 18-р хорооны “Гэрэлт Манал” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 219 иргэнд, 18-нд Чингэлтэй дүүргийн ЭМТ, 13-р хорооны “Мэнд Арвижих” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 176 иргэнд, 19-нд Баянзүрх дүүргийн ЭМТ, 16-р хорооны “Насан Урт” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 250 иргэнд, 20-нд Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, 16-р хорооны “Энх Ачит” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 265 иргэнд, 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 20, 32-р хорооны “Жаргал Өлзий” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 217 иргэнд, 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 5, 37-р хорооны “Отгондолоон бурхан” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 185 иргэнд, 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ЭМТ, 10-р хорооны “Амин Тус” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 235 иргэнд, 26-ны өдөр Налайх дүүргийн ЭМТ, 7-р хорооны “Нарны Эрч” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 183 иргэнд, 27-ны өдөр Багануур дүүргийн ЭМТ-тэй хамтран тус дүүргийн 241 иргэнд тус тус хүрч ажилласан байна.

🔍Нийтдээ 2227 хүнийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Үзлэгт хамрагдсан хүн бүрт сүрьеэ өвчний тухай энгийн асуулт асууж, зөвлөгөө өгөхөөс гадна мэдээллийн хуудас тараах зэргээр сургалт сурталчилгааг хийж ажиллалаа.

✅Үзлэгт хамрагдсан хүмүүс дундаас 0-18 насны 7 хүүхдэд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээ, 101 хүнд сүрьеэ илрүүлэх лабораторын нарийвчилсан шинжилгээнд тус тус хамруулсан.

🔬Шинжилгээний үр дүнд сүрьеэгээр өвчилсөн 4 тохиолдол, сүрьеэгийн халдвартай 1 тохиолдол тус тус оношлогдсон. Эдгээр тохиолдлуудыг харьяа дүүргийн сүрьеэгийн диспансерт дуудах, тохирох эмчилгээнд нь оруулах, эмчилж эдгэрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн уушгинд өөрчлөлттэй 23 хүний асуудлыг нарийвчилсан шинжилгээнд хамруулж, онош тодруулхаар ажиллаж байна.

👏Бидэнтэй хамтран ажилласан ХӨСҮТ, Дүүргийн ЭМТ-ийн сүрьеэгийн диспансерууд, хороодын ЗДТГ, ӨЭМТ-дэд талархал илэрхийлэе!

Address

БЗД, Олимп плаза оффис
Ulaanbaatar

Telephone

+97677079905

Alerts

Be the first to know and let us send you an email when Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office:

Shortcuts

Share