Эрчмийн эхлэл Бариа засал

Эрчмийн эхлэл Бариа засал Манай бариа засалд орсноор таны эрүүл мэнд дахин шинэчлэгдэх болно.

10/09/2026
08/09/2026

Үйлчлүүлэгчид хүзүү, болон биеийн блок гаргалтаас гарч байгаа тас чимээг яснууд дугарлаа гэж бодож асуудаг. Тэгвэл хүзүүний “блок гаргалт” буюу хүзүүг хөдөлгөж манипуляци хийх үед гардаг “тас” гэсэн дуу чимээ яг юунаас үүсдэг талаар зөвөлгөө өгье.

Товчхондоо:

* 🦴 Тас хийх дуу нь яс “байрандаа орж” байгаа дуу биш юм.
* Ихэнхдээ үеийг хурдан хөдөлгөхөд үеийн доторх даралт өөрчлөгдөж, үений шингэнд ууссан хийтэй холбоотой кавитаци үүссэнээс дуу гардаг.
* Зарим үед шөрмөс, холбоос ойролцоох бүтцийн дээгүүр шилжихэд мөн дуу гарч болно.
* Тиймээс “тас хийлээ, блок гарлаа” гэж шууд ойлгох нь зөв биш юм.
Үеийн хөдөлгөөн сайжирсан эсэх, булчингийн чангарал, өвдөлт зэрэг бусад үзүүлэлтийг хамтад нь нэг дор хийх онцгой техник.

⚠️ Хүзүүний хүчтэй, хурдан эргэлттэй манипуляци нь ховор хийгддэг, хүзүүний судас болон мэдрэлийн гэмтлүүдтэй холбоотой учир мэдлэг чадвар, туршлага, хурд хүч тооцоолол болон мэргэжлийн түвшинд хийгддэг техник юм.

08/09/2026

🧠 Таны ДАГЗНЫ АР ТАЛ ӨВДДӨГ ҮҮ?

Толгой өвдөж байна гээд заавал толгойноосоо шалтгаалсан гэсэн үг биш юм.

📱 Утас, компьютер удаан ширтэж доош харж суух үед хүзүүний жижиг булчингууд, ялангуяа гавлын суурийн дэргэдэх дэд-дагзны булчингууд удаан хугацаагаар ачаалал авч чангарч агшдаг.

Ингэснээр:
🔸 Дагз хөндүүрлэх
🔸 Толгойн ар хэсгээр өвдөх
🔸 Хүзүү хөшиж чангарах
🔸 Өвдөлт хуйх руу дамжих
🔸 Толгойгоо хөдөлгөхөд эвгүй болох
🔶Толгой таллаж өвдөх

зэрэг зовиур илэрч болно.

👉 Дэлгэцээ нүдний түвшинд ойртуулж, байрлалаа ойр ойрхон өөрчилж, хүзүүгээ хөдөлгөөнтэй байлгаж, сунгалтыг сайн хийж байгаарай.

Жижигхэн зөв дадал хүзүүнд ирэх ачааллыг багасгах том алхам юм.

💆‍♀️ Хүзүү, мөр, дагзны булчин тань байнга чангарч, хөшиж толгой байнга таллаж өвдөж байвал мэргэжлийн үнэлгээ хийлгэж, тохирох арчилгааг сонгоорой.

“Эрчмийн Эхлэл” бариа засал.

“Та манайд ирснээр таны бие дахин шинэчлэгдэх болно.”
📞99150180 88979779.
Хаяг: БГД Баруун 4 зам. Гранд-Плазагийн баруун урд 70 байр.

05/09/2026

“Өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө биеэ хайрлаарай.”

“Таны бие өдөр бүр таны төлөө ажилладаг. Харин та өдөрт хэдхэн минут ч гэсэн биеийнхээ төлөө цаг гаргаарай.”

“Өвдөлтийг тэвчих нь тэсвэр биш. Биеийнхээ өгч буй дохиог сонсох нь ухаалаг сонголт.”

“Нуруу, хүзүү, мөрний өвдөлтийг зүгээр л ядаргаа гэж бодоод удаах тусам биеийн ачаалал нэмэгдэж болно.”

29/08/2026

нурууны өвдөлт өвчлөл бол тийм амар зүйл биш.Учрыг нь олчихвол тийм хэцүү зүйл ч бас биш.энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь энэ

18/08/2026

Сайн байна уу манай үнийн тарифд 9-сарын 1нээс өөрчлөлт орж байгаагаа 3сарын өмнөөс буюу 6сард энэхүү мэдэгдэл постыг оруулсан билээ..3 сарын хугацаанд хуучин үнийн тарифаар үйлчлүүлэх боломж хугацааг та бүхэндээ өгсөн.Яасан гэнэт өөрчлөлт оруулдаг юм гэж хүмүүс их загнаж байна.☺️🙏

Address

Баянгол Дүүрэг, Баруун 4 зам, Grand Plaza урд 70 байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 03:00
Tuesday 08:00 - 03:00
Wednesday 08:00 - 03:00
Thursday 08:00 - 03:00
Friday 08:00 - 03:00
Saturday 08:00 - 03:00
Sunday 00:00 - 00:15

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрчмийн эхлэл Бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share