25/06/2026
Монгол Улс 2030 он гэхэд эхийн эндэгдлийг 100,000 амьд төрөлтөд 15 болгон бууруулах үндэсний амлалтаа дахин нотоллоо.
Эхийн эндэгдлийг бууруулах Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх үндэсний зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг улам бэхжүүлэх нь чухал болохыг онцоллоо.
80 гаруй үндэсний шинжээч, эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн түншүүд оролцсон зөвлөгөөний үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн доктор Халид Шарифи "Эхийн эндэгдлийн тохиолдол бүрийн үнэлгээ нь сургамж, бодит хариу арга хэмжээ болж эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад чиглэх ёстой" гэв.
НҮБ-ын Хүн амын сан нь 2023 оноос хойш Эрүүл мэндийн яамтай хамтран Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг бэхжүүлэх чиглэлээр техник, арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
***
Mongolia has reaffirmed its commitment to reducing the maternal mortality ratio to 15 per 100,000 live births by 2030.
Opening the National Conference on Accelerating Progress toward Maternal Mortality Reduction, Mr. Erdenebayar, State Secretary of the Ministry of Health, reaffirmed the Government's commitment to accelerating action, emphasizing the critical role of a stronger Maternal and Perinatal Death Surveillance and Response system in achieving this national target.
The conference brought together more than 80 national experts and partners. During the event, Dr Khalid Sharifi, UNFPA Head of Office, underscored that "every maternal death review must lead to learning, action, and stronger health systems."
Since 2023, UNFPA has been working closely with the Ministry of Health to strengthen Maternal and Perinatal Death Surveillance and Response (MPDSR) through technical, methodological, and financial support.