Эрүүл мэнд Эмнэлэг сувилал Эмийн сан

Эрүүл мэнд Эмнэлэг сувилал Эмийн сан ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ

12/08/2026
07/08/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Монгол Улс нэг эх үүсвэрээс буюу өндөр чанартай эмийг, хямд үнээр худалдан авдаг болно

Нэг эх үүсвэрийн худалдан авалттай болсноор улсын төсвийг хэмнэхээс гадна өндөр чанартай, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай улс орнуудаас худалдаж авна гэсэн үг.

Ингэснээр бид чанаргүй эмээс татгалзахаас гадна, үнэтэй эмийг хямд, боломжийн үнээр худалдан авах нөхцөл бий болж байна

07/08/2026

Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

НИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо.

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа ““Чөлөөлье” аян нийслэлд ямар түвшинд явж байна, хаана гацаа үүсэж байна зэрэг асуудлыг судаллаа. Хуулиар зохицуулагдсан 40 зөвшөөрөл байдаг. Үүнээс гадна иргэдэд хүндрэл, давхардал үүсгэж буй 152 бүртгэл байгаагийн 103-аас нь чөлөөлж байна. Тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хамгийн олон давтагдаж буй баримт бичиг нь галын аюулгүй байдлын дүгнэлт, хог тээврийн үндсэн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчны 50 метрийн талбайн зураглал байна. Бичиг баримтын бүрдэл нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шинж чанартай болгож байгаагаас хүндрэл үүсдэг. Тус давхардлаас нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлж байна” гэлээ.

14/01/2026

Дусал болон тариаг заавал мэргэжлийн сувилагч, эмчээр хийлгэх нь таны эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс хамгаалах хамгийн чухал алхам юм. Үүний гол шалтгаануудыг доор тайлбарлая:

1. Анафилаксын шок буюу Харшлын хүндрэл
Тарианы бодисоос болж хүн агшин зуур амьсгал боогдох, даралт унах, ухаан алдах зэрэг анафилаксын шок-т орох эрсдэлтэй байдаг. Мэргэжлийн хүн үүнийг урьдчилан таньж, яаралтай тусламжийн тариа хийж амь насыг аврах чадвартай байдаг бол гэрийн нөхцөлд энэ нь үхэлд хүргэх аюултай.

2. Хийн эмболи (Агаар орох)
Дусал тариа хийх явцад системд агаар үлдсэнээр судсаар дамжин зүрх, уушгинд очиж судас бөглөх буюу хийн эмболи үүсгэх аюултай. Мэргэжлийн хүн системийн агаарыг бүрэн гаргаж, аюулгүй байдлыг хангаж чаддаг.

3. Судас хагарах болон Эдийн үхжил
Зарим тариа судсаар биш, судасны хажуугаар арьсан доор алдагдвал тухайн хэсгийн эд эс маш хүчтэй үрэвсэж, үхжил үүсгэх эрсдэлтэй. Мэргэжлийн хүн судасны цохилт, байршлыг зөв тодорхойлж, тарилгыг зөв хийдэг.

4. Халдвар хамгаалал:
Дусал тарианы зүү, систем болон тарих хэсгийг хангалттай ариутгаагүйгээс цусанд бохир орж, цусны бохирдол үүсэх эрсдэлтэй. Энэ нь амь насанд маш өндөр аюул учруулдаг хүндрэл юм.

5. Тун ба Хурд тохируулах:
Зарим дуслыг маш удаан дусаах ёстой байдаг бол заримыг нь хурдан хийх шаардлагатай байдаг. Шингэний хурдыг буруу тохируулснаас болж зүрхний ачаалал ихсэх, уушгинд ус тогтох зэрэг хүндрэл гарч болзошгүй.

6. Мэдрэлийн судал дайрах (Зүүгээр хатгах):
Хэрэв тариа хийж буй хүн хүний биеийн анатоми, мэдрэлийн сувгийн байршлыг сайн мэдэхгүй бол зүүгээр мэдрэлийн ширхгийг шууд хатгаж гэмтээх аюултай.

Булчин тариа: Ялангуяа өгзөгний булчинд тариа хийхэд суудлын мэдрэлийг (sciatic nerve) онож хатгах эрсдэл хамгийн өндөр байдаг.

Судас тариа: Гарны судас дагаж том мэдрэлүүд явдаг тул буруу хатгалт хийснээр мэдрэлийг цочроож болно.

14/01/2026

Малчдадаа өвөлжөө хаваржаа, амьдрах сууцаа барихад зориулж 1 га газар, малын хадлан тэжээлээ тарьж, ган зудыг эрсдэл багатай давахад нь зориулж 5 га хүртэл газар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

14/01/2026

1954 онд Японы нэгэн эмнэлэгт нуруу нь хугарсан америк цэрэг ямар ч хөдөлгөөнгүйгээр, зөвхөн доошоо харан хэвтэн эмчлүүлж байжээ.

Сууж чадахгүй. Толгойгоо ч хөдөлгөж дөнгөхгүй. Тиймээс хардаг юм нь шал. Хааяа өвдөлт гайгүй бол ном тавиулж уншина. Амьд ч гэлээ тамд уначихсан мэт өдөр хоногууд өнгөрч байлаа. Гэтэл гэнэт тэр орж иржээ.
Тэр гэдэг нь Мэрилин Монро. Мэрилин Монро цэргийн баазуудад очиж, олон зуун цэргийн өмнө тоглолт хийсэн түүх байдаг. Тэгэхдээ зүгээр ч тайзан дээр дуулаад өнгөрөлгүй, эмнэлгээр орж, шархдаж гэмтсэн, ядарч сульдсан цэргүүдтэй уулзаж, итгэлийн гал түгээжээ.

Энэ цэргийн хэвтэж буй тасагт ормогцоо Монро өөрийг нь харахгүй гэдгийг ойлгомогцоо сөхрөн суугаад, дээшээ харан хэвтсэн байна. Тэгээд эмнэлгийн орны доогуур толгойгоо оруулан цэргийн өөдөөс инээмсэглэжээ. Гэхдээ энэ бол амжилттай дарсан кадр болохоос биш урьдчилан зааж өгсөн үйлдэл биш гэнэ.
Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй орон доогуур нь толгойгоо шургуулаад харахад цэрэг инээмсэглэжээ. Монро ч хариу инээмсэглэж буйг та харж байна. Хэдэн секунд ч гэсэн өвдөлтөө мартсан байх гэж найднам.

Үнэндээ энд Монро гэдэг нь ч чухал биш юм шиг. Зүгээр л хүний нүүрийг өөдөөс нь харах боломж энэ л байж. Монро алга ташуулах гэсэнгүй, аугаа мэргэн үг хэлэх ч гэсэнгүй. Зүгээр л өөрт байгалиас өгөгдсөн мэдрэмж, сэтгэлээрээ цэрэгт ингэж ханджээ. Хүн хүндээ инээд бэлэглэсэн, урам хайрласан жирийн гэмээр мөртлөө жирийн биш агшин юм. Хөл дээрээ босоод явж буй хүн, тэр байтугай толгойгоо дааж чадаж буй хүн бусдын царайг харж чадна. Харин зөвхөн доош л харахаас өөрийг чадахгүй хүн хэнийг ч харах боломж үгүй. Гэтэл Мэрилин Монрог харж болж байдаг.

Мэрилин Монро яагаад Дэлхийн хайрыг булаасан цуутай од байсныг ч ойлгуулах шиг. Тэр зөвхөн эгдүүтэй, тачаангуй жүжигчин бүсгүй байгаагүй ядарсан хүний төлөө өвдөг сөхрөх сэтгэлтэй хүнлэг нэгэн байжээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэнд Эмнэлэг сувилал Эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрүүл мэнд Эмнэлэг сувилал Эмийн сан:

Shortcuts

Share