Gerere

Gerere gerere.mn
Гэрээрээ өөрөө авдаг шинжилгээ

50%-иас 70% руу: Оргил ойр харагдана 🏔️✨Шинжлэх ухаан болон анагаах ухааны дэвшил бидэнд ямар бодит боломж олгож байгааг...
29/08/2026

50%-иас 70% руу: Оргил ойр харагдана 🏔️✨

Шинжлэх ухаан болон анагаах ухааны дэвшил бидэнд ямар бодит боломж олгож байгааг та мэдэх үү?

АНУ-ын тоо баримтаас харахад, 1970 онд хорт хавдартай хүмүүсийн 50% нь оношлогдсоноосоо хойш 5-аас дээш жил амьдардаг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 70% хүрсэн байна. Өөрөөр хэлбэл хорт хавдар өвчний тавилан сайжирч байна гэсэн үг.

Энэхүү 20%-ийн өсөлтийн цаана юу байгаа бол?

Эрт илрүүлэг: Аливаа өвчнийг эхэн үед нь оношлох боломж бүрдсэн.

Эмчилгээний чанар: Судалгаа шинжилгээний үр дүнд илүү үр дүнтэй эмчилгээнүүд нэвтэрсэн.

Хүнд шатандаа оношлогдсон ч найдвар бий: Бусад эрхтэнд үсэрхийлсэн хорт хавдар буюу хожуу шатны хорт хавдар оношлогдсон тохиолдлуудын 5-аас дээш жил амьдрах магадлал 17%-иас 35% болж өссөн.

Нэгэн цагт заавал үхэлд хүргэдэг гэж айдаг байсан өвчнүүд бага багаар эмчлэгддэг, урьдчилан сэргийлж болдог зүйлс болсоор байна. Оргил өөд өгсөхөд эрт илрүүлэг болон шинжлэх ухаан бидний хамгийн том тулгуур юм.

17/08/2026

2000 оноос хойш: Технологийн үсрэнгүй хөгжил, өндөр түвшний оношилгоо, мэс засал дотоодод хийгдэх боломж бүрдэж, халдварт бус өвчинтэй тэмцэх шинэ эрин үе эхлэв.

Өнөөдөр ба Ирээдүй: Цаасан системээс e-Health, теле-медицин, дижитал эрүүл мэнд рүү шилжиж байна.

17/08/2026

1990-ээд он: Зах зээлийн нийгэмд шилжиж, 1994 онд Эрүүл мэндийн даатгалын систем ба хувийн эмнэлгүүд байгуулагдан шинэ өрсөлдөөн эхэллээ.

17/08/2026

1921–1940: Уламжлалт анагаах ухаанаас орчин үеийн шинжлэх ухаанч эмнэлгийн систем рүү шилжиж, Улаанбаатарт анхны эмнэлгүүд үүдээ нээв.

1940–1990: Семашкогийн загвараар бүх нийтэд үнэ төлбөргүй тусламж хүргэж, МУИС-д эмч нараа дотооддоо бэлтгэж эхэлсэн үе. Вакуум ба тарилгын ачаар аюулт халдварт өвчнүүдийг үндсээр нь устгав.

17/08/2026

Монголын анагаах ухааны 100 жилийн түүх 🏥✨

Монгол улсын эрүүл мэндийн салбар нь өнгөрсөн 100 жилийн туршид асар том шинэчлэлт хийсээр ирсэн байдаг. Үүнийг бүтээлцсэн алтан гарт эмч мэргэжилтнүүдээрээ бид бахархахгүй байхын аргагүй бизээ.

👇 Таны бодлоор манай эрүүл мэндийн салбарын хамгийн том дэвшил юу байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай!

---

#ЭрүүлМэнд #АнагаахУхаан #МонголынТүүх

14/08/2026

💩 Баасны өнгө таны эрүүл мэндийн толь.

🎨 Баасны өнгөнүүдийн утга:

⚪️ Цагаан / Саарал / Шавар шиг: Элэг, цөс эсвэл нойр булчирхайн эмгэгтэй байж магадгүй.

🟡 Шар: Нойр булчирхайн үрэвсэл эсвэл глютен үл тэвчих (Celiac disease) эмгэгийн үед илэрнэ.

⬛️ Хар: Хоол боловсруулах замын дээд хэсгийн цус алдалт эсвэл төмрийн бэлдмэл ууснаас болдог.

🟢 Ногоон: Бактерийн халдвар эсвэл гэдэс цочролын хам шинж (IBS).

🔴 Улаан: Бүдүүн гэдэсний цус алдалт эсвэл гэдэсний үрэвсэлт өвчин.

🟤 Бор: Хэвийн өнгө! Гэхдээ бор өнгөтэй байлаа гээд бүрэн тайвширч болохгүй. ⚠️

⚠️ Учир нь ДАЛД ЦУС гэх үл харагдах аюул байж болзошгүй.

Бүдүүн, шулуун гэдэсний (БШГ) хавдар эхэн үедээ ургацаг хэлбэрээр үүсдэг. Баас тэрхүү ургацгийг шүргэж гарахдаа нүдэнд үл харагдах өчүүхэн хэмжээний цусыг өөртөө шингээдэг бөгөөд үүнийг Далд цус гэдэг.

🎗 Санамж: БШГ-ны хавдар хожуу оношлогдвол амь насанд маш аюултай. Харин эрт илрүүлж чадвал бүрэн эмчлэх боломжтой! Лабораторийн далд цус илрүүлэх шинжилгээгээр эрт илрүүлвэл дурангийн оношилгоогоор эрт үед нь аюулгүй болгодог.

Гадуур шинжилгээ өгөх гэж дугаарлан цаг зав, мөнгөө үрэх шаардлагагүйгээр гэртээ шинжилгээгээ өгөөрэй.

🏡 Эмнэлэг орж цаг алдах шаардлагагүй!
👉 Gerere - Checkly

#ЭрүүлМэнд #ГэдэснийЭрүүлМэнд #ЭртИлрүүлэг #БүдүүнГэдэснийХавдар #Шинжилгээ #ГэрийнШинжилгээ #МэдэхэдИлүүдэхгүй

24/07/2026

"Залуу хүн ч бас өвдөж, ядардаг!"
Сүүлийн үеийн судалгаагаар бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нь 50-аас доош насны залуусын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтын гол шалтгаануудын нэг болж байна. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг ч хамгийн чухал нь ЭРТ ИЛРҮҮЛЭГ юм.

#эртилрүүлэг #эртилрүүлгийншинжилгээ #бүдүүншулуунгэдэснийхортхавдар #дуран #бүдүүнгэдэснийдуран #хортхавдар #эрүүламьдралынхэвмаяг

"Хэт боловсруулсан хүнс" буюу "Ultra Processed Food" нь бидний өдөр тутмын, завгүй амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон ...
22/06/2026

"Хэт боловсруулсан хүнс" буюу "Ultra Processed Food" нь бидний өдөр тутмын, завгүй амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон билээ. Таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэдгээр нь бид эрүүл мэндэд муу гэдгийг нь мэддэг. Гэтэл эдгээр архаг өвчнүүдийг үүсгээд зогсохгүй бүдүүн гэдэс, хөх, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байдаг.

Эх сурвалж:
-Lian Y, Wang GP, Chen GQ, Chen HN, Zhang GY. Association between ultra-processed foods and risk of cancer: a systematic review and meta-analysis. Front Nutr. 2023 Jun 8;10:1175994. doi: 10.3389/fnut.2023.1175994. PMID: 37360305; PMCID: PMC10285062.

#ЭрүүлАмьдралынХэвМаяг #ЭрүүлМэндийнЗөвлөгөө #ХавдраасУрьдчиланСэргийлэх #ХавдрынЭсрэг #ЭрүүлХоол #ШимТэжээл

18/06/2026
Гэрийн шинжилгээ (At Home-testing): Эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратегиХөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогт...
15/06/2026

Гэрийн шинжилгээ (At Home-testing): Эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратеги

Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоонд тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг бол эмнэлгийн хүртээмж, боловсон хүчний дутагдал болон үйлчлүүлэгчдийн цаг хугацаа алдах зэрэг шалтгаануудаас үүдэлтэй оношилгооны хоцрогдол байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх, өвчлөлийг эрт үед нь илрүүлэх (скрининг)-эд туслах үр дүнтэй стратегиудын нэг нь Гэрийн шинжилгээ юм.

Гэрийн оношилгоо нь хувийн нууцлал, тав тухтай байдлыг хангах замаар эрүүл мэндийн дэд бүтцээс хамаарах хамаарлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бие даасан байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой аж.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний децентрализаци (төвлөрлийг сааруулах) талаар та ямар байр суурьтай байдаг вэ? Өөрийн сорьцыг бие даан авах аргын практик ач холбогдлын талаарх саналаа та бидэнтэй хуваалцаарай.

Эх сурвалжууд:
1. Olczuk, David & Priefer, Ronny. (2017). A History of Continuous Glucose Monitors (CGMs) in Self-Monitoring of Diabetes Mellitus. Diabetes & Metabolic Syndrome: Clinical Research & Reviews. 12. 10.1016/j.dsx.2017.09.005.

2. Belinson JL, Qiao YL, Pretorius R, Zhang W, et al.: Prevalence of Cervical Cancer and Feasibility of Screening in Rural China: A Pilot Study for the ShanxiProvince Cervical Cancer Screening Study. Int. J Gynecol Cancer 9:411-417, 1999.

3. Tisci SE, Shen YH, Fife D, Goycoolea JM, Ma CP, Qiao YL, Belinson JL, Huang RD, Qiao YL.Patient acceptance of self-sampling for human papillomavirus in rural china. J Lower Ge***al Tract Dis. 2003; 7(2): 107-116.

4. Otieno JA, Were L, Nyanchoka M, Olwanda E, Mulaku M, Sem X, Kohli M, Markby J, Muriuki A and Ochodo E (2024) Human papillomavirus self-sampling versus provider-sampling in low- and middle-income countries: a scoping review of accuracy, acceptability, cost, uptake, and equity. Front. Public Health 12:1439164. doi: 10.3389/fpubh.2024.1439164

5. Tidy EJ, Shine B, Oke J, Hayward G. Home self-testing kits: helpful or harmful? Br J Gen Pract. 2018 Aug;68(673):360-361. doi: 10.3399/bjgp18X698021. PMID: 30049754; PMCID: PMC6058634.

6. Rockwell KL. Direct-to-Consumer Medical Testing in the Era of Value-Based Care. JAMA. 2017 Jun 27;317(24):2485-2486. doi: 10.1001/jama.2017.5929. PMID: 28542699.

7. https://www.health.harvard.edu/healthy-aging-and-longevity/at-home-tests-help-or-hindrance

#ЭртИлрүүлэг #ШИНЖИЛГЭЭ #ЭрүүлМэнд

Address

Ulaanbaatar
13321

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699031648

Alerts

Be the first to know and let us send you an email when Gerere posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share