Тай массажийг Хойд ба Өмнөд гэж 2 төрөлд хуваана. Хойд төрөл нь Энэтхэгээс гаралтай харин Өмнөд нь Хятадаас үүсэлтэй.
Хойд ба Өмнөд Тай массажийн гол ялгаа нь Хойд төрөл нь зөөлөн бөгөөд
биеийн сунгалтын дасгалуудыг илүү оруулж өгсөн бол Өмнөд төрөл нь
чанга бөгөөд биеийн түгжрээг (Блок) гаргадаг.Манай Golden Hand Thai Massage Center нь Хойд болон Өмнөд урсгалын массажийг хослуулан хийж үйлчилнэ
.Яагаад хүмүүс Тай массажийг хийлгэхийг илүүд үздэг вэ?
1. УЛАМЖЛАЛТ ТАЙ МАССАЖ нь хүний биед хуримтлагдсан detox-ийг (биед хуримтлагдсан байгалийн бус зүйлийн хор) гадагшлуулж мөн гүнзгий тайвшруулж хүч тамир өгнө.Хөдөлгөөний дутагдал болон стрессээс болж үүссэн биеийн хуянг арилгаж, уян хатан байдлыг сайжруулж цусны эргэлтийг түргэсгэнэ.Мөн өдөр тутмын ядаргаа чилээг арилгах зорилгоор хийгдэнэ.
2. ХҮЗҮҮ, МӨР, НУРУУНЫ ТАЙ МАССАЖ нь биеийн хэт ачаалал болон хөдөлгөөний дутагдлаас болж үүссэн булчингийн зангираа, өвдөлтийг намдаах болно.
3. ХЭВЛИЙН ТАЙ МАССАЖ гэдэг нь хоол боловсруулах эрхтэн болон бүдүүн нарийн гэдэсний үйл ажиллагааг сайжруулж өтгөн хаталтаас сэргийлнэ.
4. ТОСОН МАССАЖ нь анхилам үнэр бүхий төрөл бүрийн 100% байгалийн гаралтай массажны тосийг ашиглан булчинд гүнзгий шингээснээр бие оюун санааг нөхөн сэргээж, булчингийн зангираа, булралтыг түргэн арилгаж тухайн хүнийг амрааж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
5.ХӨЛНИЙ ТАЙ МАССАЖ нь 100% байгалийн гаралтай тос болон гавар ашиглаж хөл тавхайн цэгэн бариагаар хөлөн дахь мэдрэлийн цэгүүдэд даран барьснаар биеийн дархлааг сэргээж эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сэргээнэ.
6. THAI HERBAL HOT COMPRESS MASSAGE -Тайландын арванзургаан төрлийн эмийн ургамалтай халуун бөмбөлөгүүдээр хийдэг цэгэн даралтын массаж нь арьсны харшил, хөшсөн, гэмтсэн болон өвчтэй байгаа булчин шөрмөсийг эмчлэхэд нэн сайн үйлчилгээтэй.
Эмийн ургамалуудын зөв сонгосон найрлага нь хүний бие болон оюун санааг тайвшруулах, сэргээх үйлчилгээ үзүүлхээс гадна бүх биеийн энергийн нөөцийг эрс нэмэгдүүлнэ.
7. Postpartum Mother Thai Treatments буюу Төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан нөхөн сэргээх массаж нь Herbal Compress болон Saltpot (шавар ваартай 100% байгалийн гаралтай давс) ашиглан савыг агшаах, аарцагны ясны тэлэт хэвийн байдалд орох явцыг хурдатгаж өгнө.Мөн төрөлтийн дараах нурууны өвдөлтийг намдаах болон биеийг түргэн тэнхрүүлнэ.
8. СПОРТ МАССАЖ нь спортын ачааллын дараах булчинг амраах, сэргээх, уян хатан чанарыг нь түргэн нэмэгдүүлэх зорилготой.
Та манайд үйлчлүүлснээр дээрх үйлчилгээг авах боломжтой.