29/07/2026
Монголчууд эрт дээр цагаас Мэдлэгийн Иогийг түүчээлж ирсэн байдаг. Үүнийгээ эрчим энерги тэтгэх арга хэмээж сударт буулган үлдээснийг орчин цагийн хэл рүү хөрвүүлэн цухас тайлюу.
Хүнд тэжээх учиртай 6 зүйл бие байна.
1. Ухамсар. Чихээр ороод бөөр давсгаар гадагшилна. Сүү цагаан идээгээр тэжээнэ. Сүү цагаан идээг бага хүртвээс ухамсар доройтож бөөр, давсаг орчим өвчлөх нигуртай бөгөөд гэр бүлдээ хүйтэн хөндий хандах, халамж анхаарал муу болох хандлагатай бий болно.
2. Бодол ба тархи. Өөх тос хачир зуушаар тэжээнэ. Тархи нь ходоодтой урвуу хамааралтай. Ходоод амарч бхад тархи ажиллана. Бодож бгаагаагаа бодох буюу ухамсраар шүүх цаг үе нь ходоод амрах цаг хэмээх нар буух мөчөөс эхлэнэ. Иймд оройд хоол идэхгүй байх нь бодлыг шүүж цэвэрлэх бөгөөд өглөө нар мандмагц өрөм тос, хачир зууш хүртэх нь бодлыг тэжээхэд дэм болно.
3. Сэтгэл ба Цус. Амин дэмлэг хүнс буюу эслэг ногоогоор тэжээнэ. Таана мангир, хөмүүл, жимс ногоо гэх мэт. Гадна орчноос мэдээлэл авагч нь нүд бөгөөд мэдээлэл нь нүдээр ороод Цусаар дамжин элгэнд очиж шүүгдэж Сэтгэл төрнө хэмээсү. Энэ дамжлага зөв бол сайн сэтгэл үүснэ. Өөрөөр хэлбэл харж бга зүйл зөв байж гэмээ нь сайн сэтгэл үүснэ гсн үг. Элэг эмтрэм, хар элгийн хүн гэх мэдрэмжийг илэрхийлсэн хэлцүүд бий нь үүнтэй холбоотой.
4. Итгэл ба Яс. Ясны шөлөөр цатгавал зохино. Хамраар орж ясандаа мэдэрч итгэл үзүүлээд хэмээ татна. Уушгаар орж буцаж гадагшилснаар итгэл төгөлдөржинө. Яс сийрэгжвэл итгэл муутай болно гэж ухаж болно.
5. Ухаан ба Махан бие. Амаар орно. Уураглаг хүнсээр тэжээнэ. Өндөг, мах, шар будаа, шар буурцаг гэх мэт. Мах биеэ тэжээе гэвэл зүрхээ тэжээнэ, эндээс ухаан тэлнэ, хүчтэй сэлбэнэ. Уураг дутвал ухаан муудаж гомдомхой болно.
6. Хий ба буюу мэдрэл. 7 булчирхайтай шууд холбоотой. Хий арвидвал мэдрэл гэмтэнэ. Уур уцаартай болно. Булчирхайг нүүрс усаар тэжээх нь зөв. Хамгийн шилдэг нүүрс ус бол арвайн гурил. Арвайн гурилтай шар тостой цайг хийн цагаар хүртвээс мэдрэл тайвширч, уур омог дарагдана.
Дээрх 6 хүнс таны ширээн дээр байхад эрүүл урт наслах нь гарцаагүй. Мэдээж дасгал хөдөлгөөн хийвээс хоол шингээлтийг дэмжин сайжруулна🏃
Эртний Монгол Ухааны өвд талархаюу🙏🙏🙏
Хоолоор анагаах ухааныг өвлөхийг хүсвэл Х гэж бичээрэй.
YOGA MED