Судлаач Эм Зүйч Академи/ The Academy of Research Pharmacists

Судлаач Эм Зүйч Академи/ The Academy of Research Pharmacists Мэргэжлийн эм зүйч нар танд эмийн талаар болон эрүүл мэндийн боловсрол олгоно.

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨Герман улсын “Денк фарм”-ын Монгол дахь  төлөөлөгчийн газрын Эм зүйн албаны...
25/08/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨

Герман улсын “Денк фарм”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эм зүйн албаны дарга, тэргүүлэх зэргийн эм зүйч ОЧИРБАТЫН ОТГОНЖАРГАЛ эм зүйчийг танилцуулахдаа таатай байна.

"ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛД АНХААРАХ НЬ ЧУХАЛ"

О.Отгонжаргал нь нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн удирдлага, зохион байгуулалт, бичиг баримтын боловсруулалт, хөтлөлт, чанарын хяналт, баталгаажуулалт, хүний нөөцийн хөгжлийн бодлогыг оновчтой удирдан мэргэжил нэгтнүүдээ чиглүүлдэг удирдагч эм зүйч. Тэрбээр эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үйлчилгээний соёлыг олон улсын жишигт нийцүүлэн төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч, үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжих орчныг бүрдүүлэх, иргэддээ чанартай эрүүл мэндийн боловсрол олгох, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж тууштай ажиллаж буй манлайлагч эм зүйч.

👩‍🎓Тэрбээр ЭМШУИС-ийг Эм зүйч мэргэжлээр улаан дипломтой дүүргэсэн, эм зүйн албаны зохион байгуулалтаар мэргэшсэн тэргүүлэх зэргийн эм зүйч.

👩‍💼ААжлын гараагаа “Монос Фарм Трейд” ХХК-д эм зүйч менежерээр эхэлж, эмийн сангийн эрхлэгч, “Хөвсгөл Монос” ХХК-ийн захирал, одоо Герман улсын “Денк фарм” төлөөлөгчийн газарт эм зүйн албаны дарга болон МЭЗБН “Эм” холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 орчим жил ажилласныг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал, э...
18/08/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал, эм зүйн ухааны магистр, клиникийн профессор ИВАНЫ БАЛЖИННЯМ эм зүйчийг танилцуулахдаа таатай байна.

"САЛБАРЫН ТҮҮХЭЭ МЭДЭЖ, ХАРИУЦЛАГАТАЙГААР ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЭРХЭМЛЭЭРЭЙ"

И. Балжинням нь эмийн үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт, чанарын хяналт, баталгаажуулалт, техник технологийн шинэчлэлт хийж сайжруулахаар Монгол улсын эм зүйн салбарт анхны гэх тодотголтой томоохон төслүүдийг амжилттай удирдаж хэрэгжүүлсэн ба импортыг орлох эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, олон улсын эмийн үйлдвэрийн зохистой дадлыг хангасан жишиг үйлдвэрүүдийг бий болгож, цаашлаад үндэсний бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч эм зүйч. Мөн мэргэжил нэгтнийхээ дуу хоолой нь болж, мэргэжлийн холбооны үйл ажиллагааг удирдан, мянга мянган эм зүйч нарын үлгэр дуурайлал болсон мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагыг цогцлоосон удирдагч, ментор.

👩‍🎓АУИС-ийн эм зүйч мэргэжлээр улаан дипломтой төгсөж, ЭЗШУИС-д “Гүргэм ургамлаас тарилгын эм гарган авах технологийн судалгаа” сэдвээр эм зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан ба улмаар клиникийн профессор цол хүртсэн.

👩‍💼Ажлын гараагаа “Монос Фарм” ХХК-ийн борлуулалт, маркетингийн менежерээс эхлэн үйлдвэрлэл эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад, одоо “Цомбо” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллахын сацуу МЭЗБН “Эм” холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 орчим жил ажилласныг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

🙏🏼🙏🏼Их багш минь та, эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрс доо🙏🏼🙏🏼Монголын эм зүйн салбарт эцэг мэт нөмөртэй эрдэмтэн-эм з...
14/08/2026

🙏🏼🙏🏼Их багш минь та, эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрс доо🙏🏼🙏🏼

Монголын эм зүйн салбарт эцэг мэт нөмөртэй эрдэмтэн-эм зүйч, энэ гайхамшигт салбарын суурийг тавилцсан эрхэм ачтан, эм зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаач, олон үеийн эм зүйчдийг бэлтгэн төлөвшүүлсэн Монгол Улсын ардын багш Д.Дүнгэрдорж багш минь тэнгэрийн орноо заларлаа.

Та минь эрдэм мэдлэг түгээгч багш байхын зэрэгцээ Монголын эм зүйн салбарын төлөө амьдралаа зориулсан эрхэм хүмүүн, салбарынхаа жинхэнэ түшиг, нөмөр, бахархал, ноён оргил минь байлаа.

80 гаруй насны буурал болсон ч эрдэм ном, мэргэжлээсээ хэзээ ч хөндийрөлгүй, эм зүйн салбараа хамгаалж, хөгжлийнх нь төлөө дуугарч, мэргэжлээ хайрлан дээдэлж, төрүүлсэн шавь нараараа бахархаж явсан билээ. Та минь бидэнд мэргэжлээ хэрхэн хайрлаж, салбараа хэрхэн хамгаалж, хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээхийг үлгэрлэсэн агуу үлгэрлэгч, чиглүүлэгч байлаа.

Таны олон жилийн хөдөлмөр, эрдмийн бүтээл, байгуулсан үйлс, төлөвшүүлсэн шавь нар тань Монголын эм зүйн салбарын түүхэнд мөнхөд үлдэх үнэт өв нь байх болноо.

Үe үеийн эм зүйчид таны асаасан эрдмийн галыг бөхөөхгүй, бүтээн байгуулсан их үйлсийг тань үргэлжлүүлж, ухамсарт амьдралаа зориулан хайрласан энэ салбарыг улам хөгжүүлж, эв нэгдэлтэйгээр хайрлан хамгаалж, таныхаа сургаалыг санан хүндэтгэж явна аа.

❤️Таны эм зүйчийн амьдрал-бидэнд үлдээсэн өв болж
❤️Таны өгсөн эрдэм-бидний амьдралын зам болж
❤️Таны бүтээсэн үйлс бүхэн-бидний үргэлжлүүлэн хийх ажил минь болж
❤️Таны захьсан сургамж-бидний эв нэгдэл байх болно багш аа

Эрдэмтэн багшийнхаа гэгээн дурсгалыг мөнхөд хүндэтгэн, нийт эм зүйчид, эмийн мэргэжилтэн, эм зүйн салбарын үе үеийн хамт олон, шавь нарын тань өмнөөс таныхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

Их багш минь та эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрс доо.

Ум сайн амгалан болтугай🙏🙏🙏

Судлаач Эм Зүйч Баг

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨“Айвико” эмийн үйлдвэрийн үйлдвэрлэл, баталгаажилт  хариуцсан захирал, бизн...
11/08/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨

“Айвико” эмийн үйлдвэрийн үйлдвэрлэл, баталгаажилт хариуцсан захирал, бизнесийн удирдлагын магистр ЖАНЧИВДОРЖИЙН БОЛОРМАА эм зүйчийг танилцуулахдаа таатай байна.

"ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДТӨЛ ЗҮТГЭЖ, ХУВЬ ЗАЯАГАА ГАРТАА АТГААРАЙ"

Ж.Болормаа нь Монгол улсад анхны олон улсын шаардлага хангасан тарилгын шингэний үйлдвэр болон эмийн үйлдвэрийн зохистой дадлыг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн стандартад нийцсэн, шинэ технологи ашиглан, чанартай бүтээгдэхүүнийг бий болгодог бүтээлч, үйлдвэрлэгч эм зүйч. Мөн импортыг орлох зайлшгүй шаардлагатай эмийг дэвшилтэт технологиор бүтээж, чанар, аюулгүй байдлын баталгаажилтыг хариуцлагатай хийхийн тулд тасралтгүй суралцахыг эрхэм болгож, гадаад дотоодын сургалт, арга хэмжээнд бусдыгаа үлгэрлэн оролцдог манлайлагч эм зүйч

👩‍🎓АУИС-ийн Эм зүйн сургуулийг эм зүйч мэргэжлээр, Удирдлагын академид “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP- стандартын хэрэгжилтийн зарим асуудал” сэдвээр бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, ахлах зэргийн эм зүйч.

👩‍💼Ажлын гараагаа “Гамба” эмийн үйлдвэрийн технологич, чанарын менежер, “АйВиКо” тарилгын шингэний үйлдвэрт ээлжийн ахлагч, найруулагч, үйлдвэрлэл хариуцсан менежер, үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар ажиллаж, одоо тус компанийн үйлдвэрлэл, баталгаажилт хариуцсан захирлаар ажиллаж байна. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 гаруй жил ажилласныг төр засаг үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨ЭЗШУИС-ийн захирал, эм зүйн ухааны доктор, профессор ЛХАМСҮРЭНГИЙН УЛАМБАЯР...
04/08/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨

ЭЗШУИС-ийн захирал, эм зүйн ухааны доктор, профессор ЛХАМСҮРЭНГИЙН УЛАМБАЯР эм зүйчийг бид таних билээ.

Л.Уламбаяр нь эм зүйн зохион байгуулалт, эдийн засаг, менежментийн чиглэлээр тасралтгүй хөгжиж, эрдмийн үр шимийг ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэдэндээ онолын мэдлэгийг практик чадвартай хослуулсан, бүтээлчээр тасралтгүй суралцахыг үлгэрлэдэг эрдэмтэн багш. Тэрбээр эм зүйн шинжлэх ухааны хувийн хэвшлийн их сургуулийг удирдаж, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл хослуулсан сургалтын хөтөлбөр, гадаад дотоодын хамтын ажиллагааг сайжруулан төгсөгчдөө олон улсад практик дадлага хийх ажлыг амжилттай хөгжүүлж, салбарын хүний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй удирдагч эм зүйч

👩‍🎓АУДуС-ийг эм найруулагч, “Монос” дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгсөж, тус сургуульдаа эм зүйн ухааны магистр, АШУҮИС-ийн Эм зүйн сургуульд “Хеликобактерийн шалтгаант ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний үед хэрэглэж буй эмийн хэрэгцээний судалгаа” сэдвээр эм зүйн ухааны докторын зэргээ хамгаалж улмаар профессор цол хүртсэн.

👩‍💼Ажлын гараагаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв эмийн санд эм найруулагч, жор баригчаар эхэлж тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт жор баригчаас эрхлэгч, “Монос” дээд сургуульд Эм зүйн удирдлага, зохион байгуулалтын тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, ЭЗШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх сургуулийн захирлын албыг тус тус хашсан, одоо ЭЗШУИС-ийнхаа захирлаар ажиллаж байна. Тэрбээр 9 магистр, доктор удирдан хамгаалуулж, 10 гаруй ном гарын авлага, 5 орчим ном, товхимол редакторласан, 30 орчим дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл, 10 гаруй гадаадын хэвлэлд, 30 орчим илтгэлийн хураангуй хэвлүүлсэн. Мөн Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шинжээч, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэргэдэх эрүүл мэндийн чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын үндсэн гишүүн, Эм зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн хэрэглэгдэхүүний салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 орчим жил ажилласныг төр засаг үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдгээр шагнасан

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨Сүхбаатар аймгийн “Энэрэлт Баясгалан” ХХК-ийн эмийн сангийн эрхлэгч ЧУЛУУНБ...
28/07/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨
Сүхбаатар аймгийн “Энэрэлт Баясгалан” ХХК-ийн эмийн сангийн эрхлэгч ЧУЛУУНБОРЫН ЭНХСАРУУЛ эм зүйчийг танилцуулахдаа таатай байна.

Ч.Энхсаруул нь Сүхбаатар аймгийн хүн ардыг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, үйлчлүүлэгчдээ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд, эмийг зохистой хэрэглэхэд болоод хоол, шим тэжээлийн зөвлөгөөг хослуулан хүргэдэг эм зүйч. Тэрбээр нутгийн зон олондоо мэдлэг, ур чадвар, зөв хандлагаараа үнэлэгдсэн, итгэлт зөвлөгч нь бөгөөд ажилдаа сэтгэлээсээ хандаж, хийж буй бүхнээсээ урам зориг авч, ажлаа жаргаж хийдэг мэргэжлээрээ бахархдаг, гоёдог бидний нүүр царай болсон бахархалт эм зүйч. Мөн эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс үйлчлүүлэгчдийнхээ эмийн зохистой хэрэглээг үнэлэн тэдэнд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлүүлэхээр ажилладаг үлгэрлэгч судлаач.

👩‍🎓АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийг эм зүйч мэргэжлээр төгсөөд эм зүйн албаны зохион байгуулалт болон эмийн технологийн чиглэлээр мэргэшсэн.

👩‍💼Ажлын гараагаа Сүхбаатар аймгийн МЭИК-д эмийн ерөнхий мэргэжилтэн, Эхэн-Ус эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж, одоо Баруун Урт хотод “Энэрэлт Баясгалан” эмийн сангийн эрхлэгчээр ажиллахын сацуу МЭЗБН “Эм” холбооны Сүхбаатар салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 орчим жил ажилласныг төр засаг үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдгээр шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨ЭЭХХЗГ-ын Увс аймаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын ахлах байц...
21/07/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨

ЭЭХХЗГ-ын Увс аймаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын ахлах байцаагч ДОРЖСЭМБИЙН ОЮУНДАРЬ эм зүйчийг танилцуулахдаа таатай байна.

Д.Оюундарь нь орон нутагтаа эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох дүрэм, журам, стандарт боловсруулах, шинэчлэх хэрэгжилтийг хангах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй байцаагч эм зүйч.

👩‍🎓АУИС-ийг эм зүйч мэргэжлээр суралцаж төгссөн, Удирдлагын академид төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн хос мэргэжилтэн. Мөн эмийн чанар аюулгүй байдлын чиглэлд мэргэшсэн, ахлах зэргийн эм зүйч.

👩‍💼Ажлын гараагаа Увс аймгийн МЭИК-д эм шинжлэгчээр эхлүүлж, эмийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт эрүүл мэнд, боловсрол соёл, хүнс хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч, ЭЭХХЗГ-ын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 гаруй жил ажилласныг төр засаг үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн профессор, Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөг...
14/07/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн профессор, Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэгийн тэргүүн, эм зүйн ухааны доктор, профессор СОДНОМЦЭРЭНГИЙН ПҮРЭВСҮРЭН
эм зүйчийг бид бүхэн таних билээ.

С.Пүрэвсүрэн нь ургамлын бүтэц, найрлагыг танин тодорхойлж ялган цэвэршүүлэхээс эхлээд, хор судлалын химийн чиглэлд, мөн эмийн бодисын биемахбодод үзүүлэх үйлдлийг физик химийн шинж чанартай уялдуулан судалж энэ салбарын судлаач эрдэмтдийг төрүүлэх, эм зүйн салбарын залгамж халааг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч, манлайлагч эрдэмтэн. Мөн эм зүйн шинжлэх ухааныг олон улсын хөтөлбөртэй хөл нийлүүлэн судлах боломжийг бий болгох зорилгоор эмнэлзүйн эм зүй, биофармацийн хичээлийн шинэчилсэн хөтөлбөрийг анхлан нэвтрүүлэхэд онцгой үүрэгтэй ажиллаж өнөөгийн эмнэлзүйн эм зүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Тэрбээр эм зүйн салбарт мөрдөгдөж буй хууль, журам, стандартыг шинэчлэн боловсронгуй болгох ажилд өөрийн оюун мэдлэг, хүч хөдөлмөрөө харамгүй зориулдаг бөгөөд Монголын эмнэлзүйн эм зүйчдийн дуу хоолой болж, тэднийг эрдэм шинжилгээ судалгаанд шамдуулж, чиглүүлдэг удирдагч эм зүйч.

👩‍🎓АУИС-ийг эм зүйч мэргэжлээр төгсөж, тус сургуульдаа эм зүйн ухааны магистр болон “Түмэн навчит (Oxytropis myriophilla (Pall) DC) ба Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropus pseudoglandulosa Gontsch ex Grub)-ын фитохимийн судалгаа” сэдвээр эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалж улмаар профессор цол хүртсэн.

👩‍💼Ажлын гараагаа АУИС-ийн эм зүйн тэнхимд гэрээт багшаар эхэлж, Австри, Венын их сургуульд докторын дараах судлаач, ЭМШУИС, Эм зүйн сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаад, одоо АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн профессороор ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 20 гаруй магистр, доктор төрүүлж, 40 орчим ном товхимол, 20 гаруй зохиогчийн эрхийн гэрчилгээ, 10 орчим төсөлт хөтөлбөрт удирдагч болон судлаачаар ажиллаж, 300 гаруй гадаад дотоодын илтгэл, өгүүллийг гадаад дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн. Эрдмийн ажлын сацуу мэргэжлийн салбар зөвлөлүүд тухайлбал ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлийн гишүүн, Хүний эмийн зөвлөлийн эм зүйн салбар зөвлөлийн дарга, ЭМЯ-ны эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, Эм зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, ХСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, БМИҮЗ-ийн эрүүл мэндийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх дэд комиссын гишүүн болон Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 гаруй жил ажилласныг төр засаг үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн профессор, МЭЗБН “Эм” холбооны ерөнхийлөгч, э...
07/07/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн профессор, МЭЗБН “Эм” холбооны ерөнхийлөгч, эм зүйн ухааны доктор, профессор
ДОРЖВАЛЫН ЭНХЖАРГАЛ эм зүйчийг бид бүгп таних билээ.

Д.Энхжаргал нь эмийн ургамал судлалын чиглэлээр нарийсан эх орныхоо эмийн ургамлыг таньж тодорхойлох, чанар аюулгүй байдлыг үнэлэх, түүнийг ашиглан байгалийн гаралтай эм, нэмэлт бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр сургадаг эрдэмтэн багш. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, төрөөс эмийн талаар баримтлах бодлого гээд эм хангамжийн салбарын хууль, стандарт журмын шинэчлэл, хэрэгжилтийг хянахад үнэтэй хувь нэмэр оруулсан манлайлагч, удирдагч эм зүйч. Тэрбээр эм зүйчдийг бэлтгэхэд сургалтын таатай орчныг бий болгох, эмнэлзүйд суурилсан сургалтын шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулснаас гадна эм зүйч мэргэжилтнээ төлөөлөн дуу хоолойгоо өргөж, манлайлан ажилладаг эрдэм мэдлэгийг түгээгч, сурган хүмүүжүүлэгч, ментор.

👩‍🎓Тэрбээр АУИС-ийн Эм зүйн сургуулийг эм зүйч мэргэжлээр төгсөөд тус сургуульдаа эм зүйн ухааны магистр, ОХУ-ын Москва хотын И.М.Сеченовийн нэрэмжит анагаах ухааны академид “Фармакогностическое изучение антимикробного сбора и сухого экстракта” сэдвээр эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалж, улмаар АШУҮИС ийн профессор цол хүртсэн.

👩‍💼Ажлын гараагаа АУИС-ийн Эм зүйн тэнхимд багшаар эхэлж ЭМШУИС-ийн эмийн хими, ургамал судлалын тэнхимийн эрхлэгч, тус сургуулийн захирлын албан тушаал хашиж байгаад одоо АШУҮИС-н эм зүйн сургуулийн профессор багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 20 орчим магистр, доктор төрүүлж, 300 гаруй гадаад дотоодын илтгэл, өгүүлэл, 20 гаруй ном товхимол, 10 гаруй зохиогчийн эрх, 20 орчим стандарт болон фармакопейн өгүүлэл хэвлүүлжээ. Эрдмийн ажлын сацуу мэргэжлийн зөвлөлүүд тухайлбал ЭМЯ-ны эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, дарга, Хүний эмийн зөвлөлийн гишүүн, Фармакопейн хорооны гишүүн, Эм зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн Эм зүйн эрдмийн зөвлөлийн дарга, гишүүн, Импортын эмийн бүртгэлийн эксперт, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн итгэмжлэлийн хорооны гишүүн, Эмийн баталгаажуулалтын эксперт, АШУҮИС-ийн редакцын зөвлөлийн гишүүн, Эм зүйн байгууллагуудын тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүн, “Дархлаажуулалтын үндэсний зөвлөл /NITAG/ -ийн гишүүн, Допингийн үндэсний зөвлөлийн гишүүн болон БШУЯ-ны төслийн шинжээч болон Монголын эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 30 гаруй жил ажилласныг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨Дундговь аймгийн “МНЧ” эмийн сангийн эрхлэгч, клиникийн профессор ДАШДОРЖИЙ...
29/06/2026

✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ГАЛЫГ БАДРААСАН ЭМ ЗҮЙЧИД!✨

Дундговь аймгийн “МНЧ” эмийн сангийн эрхлэгч, клиникийн профессор ДАШДОРЖИЙН НАРАНЦЭЦЭГ эм зүйчийг танмлцуулахдаа таатай байна.

Д.Наранцэцэг нь улсын болон хувийн эмийн сан, нэгдсэн эмнэлэг, төрийн захиргааны байгууллагууд гээд эм зүйн салбарын бүхий л чиглэлд ажилласан арвин туршлагатай, олон талын мэдлэг чадвартай эм зүйч. Тэрбээр орон нутагтаа иргэдийг эмийн зохисгүй хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, зөв зохистой хэрэглэх мэдлэг олгоход хувь нэмэр оруулж байгаа эм зүйч. Мөн залуу мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын дадлага эзэмшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлөхөд чиглэсэн нийгмийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, харьяа яам, аймгийн удирдах байгууллагуудаас хүндлэл хүртсэн нийгмийн идэвхтэн.

👩‍🎓АУИС-ыг эм зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд эмийн чанарын удирдлага зохион байгуулалт, маркетингийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцсан.

👩‍💼Ажлын гараагаа Дундговь аймгийн Мандалговь хотын эмийн санд эм шалгагчаар эхлэн, эмийн сангийн эрхлэгч, нэгдсэн эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч, аймгийн МХГ-ын эм биобэлдмэлийн улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд одоо аймагтаа “МНЧ” эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байна. Мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ аймгийн эрүүлийг хамгаалах газрын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 40 гаруй жил ажилласныг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.

"Залуу эм зүйчдэдээ илгээх захидал" номын хэсгээс...

Address

Bayanzurkh District
Ulaanbaatar
13313

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Судлаач Эм Зүйч Академи/ The Academy of Research Pharmacists posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share