Номун Дагина Охид Эмэгтэйчүүдийн Эмнэлэг

Номун Дагина Охид Эмэгтэйчүүдийн Эмнэлэг Номун Дагина охид, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг

04/03/2026

Хөхүүлэх давтамж ямар байх ёстой вэ?

Ангир уураг гэдэг нь жирэмсний 16-22 долоо хоногоос эхийн хөхөнд үүсч эхлэн зөвхөн төрсөний дараах 2-3 хоногт ялгардаг шаргал өнгөтэй өтгөн сүү бөгөөд нэгхэн дусал нь л 1 аяга ердийн сүүтэй тэнцэхүйц хэмжээний шим тэжээлтэй юм. Дөнгөж төрсөн нярайн ходоодны хэмжээ жижигхэн байдаг тул дусал дуслаар гарах ангир уургаа л хүлээж авах боломжтой байдаг юм. Иймээс төрсөний дараах 2-3 хоногт байнга хөхүүлэх хэрэгтэй. Төрсөний дараах 3 хоногтойгоос ангир уураг шингэрч цэхэр өнгөтэй болно.

Энэ сүү нь 14 хоног хүртэл уураг ердийн сүү хоёрын завсарын найрлагатай байдаг тул “шилжилтийн сүү” гэдэг. Энэ хугацаанд мөн ойр ойрхон хүссэн үед нь хөхүүлж байх нь ээж, нярай хоёрт хоёуланд нь чухал ач холбогдолтой байдаг. (нярай хөхөж сурна, илчлэг их зарцуулдаг үе тул жингийн алдагдалд орох нь бага, эхийн сав сайн агшина, сүүжих процесс улам түргэсэнэ)

Харин 14 хоногоос хойш сүүний найрлага тогтмолждог тул ‘’найрлага тогтмолжсон сүү ’’ гэдэг. Энэ үеэс харин хүүхдийг хэт их хооллох юм бол гэдэс дүүрэх, эх нь хэт ядардаг тул хоногтоо 8-10 удаа л хөхүүлнэ.

04/03/2026

Ургийн гаж хөгжлөөс сэргийлж хийгдэх шинжилгээнүүд

Жирэмсний эхний 3 сард

1. NT үзэх

Хэт авиан шинжилгээгээр жирэмсний 11-13 долоо хоног 6 хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зайг хэмжинэ. Хэрэв энэ хэмжилт өөрчлөлттэй бол ургийн бусад хэмжилтүүдийг нарийвчлан хийнэ. Жирэмсний энэ хугацаанд хэт авиан шинжилгээгээр ургийн байдал, урагт том хэмжээний гажиг бий эсэх, жирэмсний хугацаа болон ихэр жирэмслэлтийг тогтоох ач холбогдолтой байдаг.

2. Сийвэнгийн А уураг (РАРР-А)

Эхийн цусанд биохимийн маркер болох жирэмсэнтэй хамаатай сийвэнгийн А уураг (PAPP-А) болон хүний цэлмэнгийн гонадотропинийг тодорхойлно. Хоёрол тест нь ургийн төрөлхийн хөгжлийн гажиг, удамшлын ба хромсомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний тодорхой хугацаануудад хийгддэг хэд хэдэн төрлийн шинжилгээний нэг юм. Бүүр дэлгэрэнгүй тайлбарлавал жирэмсэн эхийн цусны ийлдсэнд 9-13 долоо хоногтойд PAPP-A, BhCG-ыг тодорхойлохыг хоёрол тест гэдэг бөгөөд энэхүү сорил дээр нэмж хэт авиан шинжилгээгээр ургийн шилэн хүзүүний арын зай /NT/-г хэмжин, эхийн насыг хамтатган эрсдлийг үнэлдэг. Хоёрол тестээр Даун, Эдвардс, Патаугийн хамж шинж зэрэг хромсомын #гажгийг 75-80%-aар илрүүлэх боломжтой

Гурвал тест нь ургийн төрөлхийн хөгжлийн гажиг, удамшлын ба хромсомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор эхийн цусанд AFP, HCG. uE3-ыг тодорхойлон хийгддэг. Жирэмсний 16-21 долоо хоногт тодорхойлдог.

3. Хэт авиан шинжилгээнд хамар яс тодорхойлох шинжилгээ

Жирэмсний 11-13 долоо хоног 6 хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зайг хэмжээсийг эхийн настай харьцуулан тооцоход ургийн хромосомын эмгэгийг илрүүлэх хувь нь 75%-тай байдаг бол үүн дээр эхийн цусанд жирэмсэнтэй хамаатай сийвэнгийн А уураг (PAPP-А) болон хүний цэлмэнгийн гонадотропин дааврын түвшинг тодорхойлоход илрүүлэлтийн хувь 85-90% болдог. Дауны хам шинжийн үед дээрх хоёр шинжилгээн дээр хамар яс тодорхойлох шинжилгээг хийснээр хромосомын эмгэгийг илрүүлэх хувь 95% болж нэмэгддэг байна.

Эхийн нас ахих тусам урагт хромосомын эмгэг үүсэх эрсдэл нэмэгдэж байдаг бөгөөд ихэнх хромосомын гажигтай ураг эх дотроо амьгүй болох зулбах зэрэг шалтгаанаас хамаарч жирэмсний хугацаа нэмэгдэх тусам хромосомын эмгэгтэй ургийн тоо багасдаг.

Жирэмсний хоёр дахь 3 сард

1. Дөрвөлсөн сорил:

Эхийн цусанд хүний хорионы гонадотропин, альфа-фетопротейн, чөлөөт эстриол, ингибин А зэрэг 4 төрлийн бодисыг жирэмсний 14-20 долоо хоногтойд (хамгийн тохиромжтой хугацаа нь жирэмсний 14-18 долоо хоног) шинжилнэ.

2. Нарийвчилсан хэт авиан шинжилгээ:

Жирэмсний 18-22 долоо хоногтойд хэт авиан шинжилгээ хийнэ. Жирэмсний эхний 3 сарын хавсарсан сорил болон хоёр дахь 3 сарын дөрвөлсөн сорил зэргийг хамтад нь харьцуулан шинжилж байж эцсийн дүгнэлтийг өгнө. Энэ хоёрыг хамтад нь хийлгэсэн тохиолдолд шинжилгээний мэдрэг чанар нь 88-95% байна.

Жирэмсний эхний 3 сарын илрүүлэг шинжилгээг хийлгээгүй тохиолдолд энэ шинжилгээний мэдрэг чанар 81% байна. Дээрх хоёр илрүүлэг шинжилгээг хийсний дараа шаардлагатай тохиолдолд ураг орчмын шингэнээс авч шинжилгээ хийх (амниоцентез), цэлмэнгийн эдийн шинжилгээ (хорион биопси), хүйн судасны хатгалт (кордоцентез), ургийн эдийн шинжилгээ, эхийн цуснаас ургийн ДНХ ялгаж шинжилгээ хийх зэрэг нэмэлтээр хийнэ.

16/02/2026
📌Та бүхэнд АУ-ны Магистр, Эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч Д.Март үйлчилж байна ❤️Цагийн хуваарь:Даваа -  Б...
16/01/2026

📌Та бүхэнд АУ-ны Магистр, Эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч Д.Март үйлчилж байна ❤️

Цагийн хуваарь:
Даваа - Баасан: 09:00 - 18:00
Бямба: 10:00 - 16:00
Ням : Амарна
Та бүхэн үйлчлүүлэхээр ирэхдээ ☎️99097074 утсаар холбогдоод ирээрэй ❤️

11/01/2026

🍀Биеийн юм өвдөлт ихтэй ирэх нь хэвийн үзэгдэл биш.🍀
Охид, бүсгүйчүүдийн хувьд биений юм бага зэрэг өвдөлттэй 3-4 өдөр ирэх нь хэвийн үзэгдэл боловч өвдөлт намдаах эмэнд өвдөлт нь дарагдахгүй, ажил сургуулиа тасдах, гадуур явж чадахгүй, өдөр тутмын ажилаа хийж чадахгүй байгаа бол энэ нь биеийн юм өвдөлттэй ирэх хам шинж юм
Анхдагч, хоёрдогч гэж ангилдаг.
· Анхдагч гэдэг нь түгээмэл тохиолдох бөгөөд биений юм ирэхээс 1-2 өдрийн өмнөөс хэвлийн доод хэсгээр өвдөж эхлэн 2-4 өдөр үргэлжлэхийг хэлнэ
· Хоёрдогч гэдэг нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүдийн үед тохиолддог Жишээ нь эндометрит Эндометрит нь умайн дотор хананы салстын үрэвсэл юм.Энэ нь ихэвчлэн биеийн юмны үед хэвлийн доод хэсэг, давсаг орчмоор хүчтэй өвдөх шинжээр илэрдэг эмгэг юм.
Ямар шалтгааны улмаас өвдөлт үүсдэг вэ?
· Умайн булчин хэт агчиж, чангарч, умайн хүзүү тэлэгдсэнээс биеийн юм өвдөлт ихтэй ирдэг байна.
Мөн умайн дотор хананаас простагландин их хэмжээгээр ялгарснаас биений юм ирэх хэдэн хоногт хэвлийн доогуур өвдөх,ууц нуруугаар чилж өвдөх, суулгах, өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих , толгой эргэх шинж тэмдэг илэрдэг.

04/01/2026

2025 оны бүх зүйлд талархая
Манай эмнэлгийг сонгон ирж үйлчлүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа
2026 онд та бүхний эрүүл мэнд болон бүх талбар нь амжилттай сайн байж, илүү их хайр, аз жаргалаар дүүрэн байх болтугай.
НОМУН ДАГИНА охид эмэгтэйчүүдийн эмнэлэг.

09/12/2025

Хэвлийдээ амьдрал урлаж байгаа эмэгтэй бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй юм.

Мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэгээ тэлж сайхан чууллаа. Баярлалаа МЭУАУҮЧАН
08/09/2025

Мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдлэгээ тэлж сайхан чууллаа. Баярлалаа МЭУАУҮЧАН

20/04/2025

PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 14 төрлийн бактери болон вирус үүсгэгчийг нэг зэрэг богино хугацаанд илрүүлэх боломжтой, шинжилгээний мэдрэг чанар өндөр, нарийвчлал 100% байдаг.

⚠️PCR ШИНЖИЛГЭЭГ ЯМАР ҮЕД ӨГӨХ ВЭ?

✅Ураг өсөлтгүй, зулбалт, ураг амьгүй, умайн гадуурх жирэмслэлт болж байсан ужиг өгүүлэмжтэй эмэгтэйчүүд
✅Жирэмслэхээр төлөвлөх үед ;
✅Цитомегаловирус илрүүлэх ;
✅Бэлгийн замаар халдварлах HPV вирус илрүүлэх ;
✅Бэлэг эрхтэн дээр тууралт гарах ;
✅Ямар нэг хэвийн бус шинж тэмдэг бүдэг үед эрт илрүүлэх ;
✅Бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх ;
✅Хосын хамт эмчилгээний үр дүнг хянах гэх мэт зорилгоор эмэгтэйчүүдийн PCR шинжилгээг өгдөг.

Шинжилгээний хариу : 1 хоног

Address

UB Tower 4-н давхарт 403 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 12:00 - 17:00
Sunday 14:00 - 16:00

Telephone

+97699097074

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Номун Дагина Охид Эмэгтэйчүүдийн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Номун Дагина Охид Эмэгтэйчүүдийн Эмнэлэг:

Share