Эпилепсийн Төв, Монгол Япон Эмнэлэг

Эпилепсийн Төв, Монгол Япон Эмнэлэг Эпилепсийн талаарх зөв ойлголт, мэдлэгийг түгээх хуудас

23/07/2026
23/07/2026

Эпилепси ба генетикийн тухай энгийн ойлголт

ЭПИЛЕПСИ УДАМШДАГ УУ?

“Эпилепситэй хүний хүүхэд заавал эпилепситэй болох уу?”
Хариулт: Ихэнх тохиолдолд "Үгүй".

Эпилепси бол ганц өвчин биш. Олон төрлийн шалтгаантай өвчний бүлэг юм. Зарим эпилепси нь тархины гэмтэл, харвалт, халдвар, хавдар, төрөлхийн бүтцийн өөрчлөлтөөс үүсдэг бол зарим төрөлд генетикийн хүчин зүйл чухал нөлөөтэй байдаг. Гэхдээ генетикийн шалтгаантай бүхэн удамшсан байдаггүй. Эпилепситэй эцэг, эхийн хүүхэд заавал эпилепситэй болохгүй. Зарим төрлийн эпилепсийн үед гэр бүлийн бусад гишүүдийн өвдөх эрсдэл нийт хүн амынхаас бага зэрэг нэмэгддэг.

Генийн өөрчлөлт:

- Эцэг эсвэл эхээс удамшсан байж болно.
- Олон генийн нийлмэл нөлөөгөөр үүсэж болно.
- Эцэг эхэд байхгүй боловч хүүхэд бүрэлдэх үед шинээр бий болсон буюу de novo өөрчлөлт байж болно.

Ялангуяа зарим ховор, бага насанд эхэлдэг эпилепсийн үед генийн өөрчлөлт хүүхдэд шинээр үүссэн байдаг. Тиймээс “удмын хүн байхгүй учраас генетикийн шалтгаан биш” гэж шууд хэлж болохгүй.

Генийн тодорхой өөрчлөлт илэрсэн ч тухайн генийг тээж байгаа хүн бүр заавал таталт өгнө гэсэн үг биш.

"Генетикийн шинжилгээ бүх хүнд хэрэгтэй юу?"
Хариулт: Үгүй. Эпилепситэй хүн бүрд генетикийн шинжилгээ хийх шаардлагагүй.

Хамгийн чухал нь өвчтөний таталтын хэлбэр, нас, хөгжлийн байдал, гэр бүлийн түүхийг нарийн үнэлж эпилепсийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй юм.

"ЭПИЛЕПСИЙН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛУУД" олон улсын сургалт амжилттай зохион байгуулагдлааОлон улсын эпилепсийн эс...
30/06/2026

"ЭПИЛЕПСИЙН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛУУД" олон улсын сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын эпилепсийн эсрэг холбооны (ILAE) Ази, Далайн орнуудын Эпилепсийн академи (Asian Epilepsy Academy, ASEPA)-ийн сургагч багш нарын оролцоотой хоёр өдрийн сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад нийслэл болон алслагдсан аймгуудаас хүрэлцэн ирсэн нийт 70 гаруй мэдрэлийн эмч идэвхтэй хамрагдаж, мэдлэг, туршлагаа баяжуулсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Сургалтын хөтөлбөр нь Олон улсын эпилепсийн эсрэг холбоо (ILAE)-ны сургалтын стандартын дагуу зохион байгуулагдсан бөгөөд:

Эхний өдөр эпилепси өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн зарчим, арга зүйн талаар олон улсын сургагч багш нарын лекц, илтгэлүүд,
Хоёр дахь өдөр жижиг бүлгээр бодит эмнэлзүйн тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг, дадлага сургалтууд амжилттай явагдлаа.

Эпилепсийн төв нь зөвхөн эпилепситэй өвчтөнүүдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна Монгол Улсын мэдрэлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, олон улсын түвшний сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахыг зорин ажиллаж байна.

Сургалтад идэвхтэй оролцсон нийт эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ЭПИЛЕПСИЙН ТӨВИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Б. ЦЭРЭН-ОЧИР МААНЬ СОЛОНГОСЫН ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛИЙН “SEVERANCE INTERNATIONAL ...
28/06/2026

ЭПИЛЕПСИЙН ТӨВИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Б. ЦЭРЭН-ОЧИР МААНЬ СОЛОНГОСЫН ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛИЙН “SEVERANCE INTERNATIONAL FELLOWSHIP 2026” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАН СУРАЛЦАХААР БОЛСОН БАЙНА😊. БАЯР ХҮРГЭЭД АМЖИЛТ ХҮСЬЕ Б. ЦЭРЭН-ОЧИР ЭМЧДЭЭ💪!

КЕТО ЭМЧИЛГЭЭГ УНАЛТ ТАТАЛТТАЙ ХҮҮХЭД, НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭМЧИЛГЭЭНД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЭПИЛЕПСИЙН ТӨВ МААНЬ ЗОРИЖ АЖИЛ...
28/06/2026

КЕТО ЭМЧИЛГЭЭГ УНАЛТ ТАТАЛТТАЙ ХҮҮХЭД, НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭМЧИЛГЭЭНД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЭПИЛЕПСИЙН ТӨВ МААНЬ ЗОРИЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

17/06/2026

ЭРХЭМ ХҮНДЭТ МЭДРЭЛ, ХҮҮХДИЙН МЭДРЭЛ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛ, СЭТГЭЦИЙН ЭМЧ НАР ТА БҮХНИЙГ “ЭПИЛЕПСИЙН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ АЗИЙН ЭПИЛЕПСИЙН АКАДЕМИ, ЭПИЛЕПСИТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ WORKSHOP/SYMPOSIUM - 2026-Д УРЬЖ БАЙНА.

Зохион байгуулагч : АШУҮИС, АУС-ийн мэдрэл судлалын тэнхим, МЯЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг, Эпилепсийн төв, Нойрны төв.

Хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 22–23
Байршил: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль, Монгол-Японы эмнэлэг.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/PrH65SDipVceGPaY9

Хөтөлбөр: https://canva.link/dbj5syx6yav3aeu

ЭРХЭМ ХҮНДЭТ МЭДРЭЛ, ХҮҮХДИЙН МЭДРЭЛ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛ, СЭТГЭЦИЙН ЭМЧ НАР ТА БҮХНИЙГ “ЭПИЛЕПСИЙН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТ...
11/06/2026

ЭРХЭМ ХҮНДЭТ МЭДРЭЛ, ХҮҮХДИЙН МЭДРЭЛ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛ, СЭТГЭЦИЙН ЭМЧ НАР ТА БҮХНИЙГ “ЭПИЛЕПСИЙН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ АЗИЙН ЭПИЛЕПСИЙН АКАДЕМИ, ЭПИЛЕПСИТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ WORKSHOP/SYMPOSIUM 2026-Д УРЬЖ БАЙНА.
Зохион байгуулагч : АШУҮИС, АУС-ийн мэдрэл судлалын тэнхим, МЯЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг, Эпилепсийн төв, Нойрны төв.

УРИЛГА

ЭРХЭМ ХҮНДЭТ МЭДРЭЛ, ХҮҮХДИЙН МЭДРЭЛ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛ, СЭТГЭЦИЙН ЭМЧ НАР ТА БҮХНИЙГ “ЭПИЛЕПСИЙН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ АЗИЙН ЭПИЛЕПСИЙН АКАДЕМИ, ЭПИЛЕПСИТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ WORKSHOP/SYMPOSIUM 2026-Д УРЬЖ БАЙНА.

Зохион байгуулагч : АШУҮИС, АУС-ийн мэдрэл судлалын тэнхим, МЯЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг, Эпилепсийн төв, Нойрны төв.

Хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 22–23
Байршил: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль, Монгол Япон эмнэлэг
Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/nYV3Z
Хөтөлбөр: https://canva.link/dbj5syx6yav3aeu

ЭПИЛЕПСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ Эпилепси буюу уналт таталтын өвчний эмчилгээний хамгийн гол арга бол уналт таталтаас сэр...
11/05/2026

ЭПИЛЕПСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ

Эпилепси буюу уналт таталтын өвчний эмчилгээний хамгийн гол арга бол уналт таталтаас сэргийлэх эм юм. Эдгээр эм нь тархины мэдрэлийн эсүүдийн хэт хүчтэй, эмх замбараагүй цахилгаан идэвхжлийг тогтворжуулж, уналт таталт дахин давтагдахаас хамгаалдаг.

Эмийн сонголт, тун, үр дүн хүн бүрт адилхан байдаггүй. Ямар эм сонгох нь уналтын төрөл, нас, хүйс, жирэмслэх төлөвлөгөө, бусад өвчин, хэрэглэж буй бусад эм, гаж нөлөөний эрсдэл зэргээс хамаарна. Тиймээс “энэ эм хамгийн сайн” гэж ерөнхийд нь хэлэх боломжгүй. Нэг хүнд сайн тохирсон эм нөгөө хүнд тохирохгүй байж болно.

Судалгаагаар эпилепситэй хүмүүсийн 60–70 орчим хувь нь зөв оношилгоо, тохирсон эмийн эмчилгээний тусламжтай уналт таталтыг бүрэн хянах боломжтой гэж үздэг. Гэхдээ үүний тулд эмийг тогтмол, зөв тунгаар уух нь маш чухал. Эмээ мартах, өөрөө дур мэдэн багасгах, гэнэт зогсоох нь уналт дахих, зарим тохиолдолд олон удаа дараалан татах эрсдэлтэй.

Эпилепсийн эсрэг эмийг ихэвчлэн бага тунгаар эхэлж, эмчийн хяналтаар аажмаар нэмдэг. Ингэснээр биеийн дасал, гаж нөлөөг ажиглаж, тухайн хүнд хамгийн тохиромжтой тунг олох боломжтой. Зарим хүн нэг эмээр сайн хянагддаг бол заримд нь нэмэлт эм хэрэглэх шаардлагатай болдог.

Эмийн гаж нөлөө хүн бүрт адилгүй. Нойрмоглох, толгой эргэх, ядрах, анхаарал сулрах, сэтгэл санаа өөрчлөгдөх, арьсаар тууралт гарах зэрэг шинж илэрч болно. Хэрэв тууралт, амьсгаадах, нүүр уруул хавдах, хүчтэй сэтгэл гутрал, жирэмслэлт төлөвлөх зэрэг нөхцөл гарвал эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Эмийг хэзээ зогсоох вэ гэдэг нь мөн маш нарийн шийдвэр. 2 жил ба түүнээс дээш хугацаанд уналтгүй байвал эмийг аажмаар бууруулах талаар ярилцаж болдог. Гэхдээ энэ нь хүн бүрт тохирохгүй. Тархины цахилгаан бичлэгийн өөрчлөлт, уналтын шалтгаан, нас, уналтын төрөл, ажил амьдралын нөхцөл зэрэг олон зүйлсийг харгалзаж үзнэ.

Хамгийн чухал нь: эпилепсийн эсрэг эмийг өөрөө дур мэдэн эхлүүлэх, солих, зогсоохгүй байх. Эмчилгээний зорилго бол зөвхөн уналтыг дарах биш, тухайн хүний амьдралын чанарыг хамгаалах явдал юм.

Монгол-Японы Эмнэлгийн “Эпилепсийн төв” нь жил бүр "Олон Улсын Эпилепсийн Өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд эн...
12/02/2026

Монгол-Японы Эмнэлгийн “Эпилепсийн төв” нь жил бүр "Олон Улсын Эпилепсийн Өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил ч мөн адил Монгол-Японы Эмнэлэг дээр нээлттэй өдөрлөг хийж, ирсэн бүх хүмүүстээ эпилепси өвчний талаар зөвлөгөө, сургалтыг хүргэн ажиллаа.

09/02/2026

Address

Эпилепсийн Төв, Монгол Япон Эмнэлэг, АШУҮИС
Ulaanbaatar
13270

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эпилепсийн Төв, Монгол Япон Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share