MedNews mn

MedNews mn МЭДЛЭГЭЭР ХОЛБОГДЪЁ...

31/08/2026

📢 Маргааш тэгш, сондгой дугаарын зохицуулалт үйлчлэхгүй.
Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь аюулгүй хүргэж, хамтдаа хариуцлагатай байцгаая.

27/08/2026

Эх, хүүхдийн эрүүл мэндэд 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

✅ Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүлээн авлаа.

✅ Хөрөнгө оруулалтын хүрээнд компьютер томограф, рентген аппарат, зүрхний ЭХО, мэдээгүйжүүлгийн аппарат, өвчтөний хяналтын монитор, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж болон бусад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

✅ Шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулснаар эх, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх боломж бүрдэх юм. Мөн хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тусламж үйлчилгээг цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна.

✅ Эдгээр тоног төхөөрөмж нь эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.

ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖИХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙД ОРУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЭх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв “...
25/08/2026

ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖИХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙД ОРУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв “Шилдэг залуу эмч, эмнэлгийн мэргэжилтэн”-үүдээ хоёр дахь жилдээ шалгарууллаа

Эрүүл мэндийн салбарын өнөөдөр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрөөр бүтдэг бол салбарын ирээдүй залуу үеийн мэдлэг, ур чадвар, хандлага, хүсэл тэмүүллээр үргэлжилнэ. Тиймээс залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дэмжиж, хөдөлмөрийг нь үнэлж, мэргэжлийн хөгжлийг нь урамшуулах нь эрүүл мэндийн салбарын ирээдүйд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт юм.

Энэ үзэл санааны хүрээнд Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Шилдэг залуу эмч, эмнэлгийн мэргэжилтэн”-ийг хоёр дахь жилдээ шалгарууллаа. Шалгаруулалтыг 2025 оноос эхлүүлсэн бөгөөд ажилдаа эзэн байж, мэргэжлээрээ өсөн хөгжихийн зэрэгцээ шинэ санал санаачилга гарган, хамт олноо манлайлан ажиллаж буй залуусыг тодруулж байна.

Манай эмнэлгийн хувьд залуу үеийнхээ хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварыг үнэлж, цаашдын хөгжилд нь дэмжлэг үзүүлэхийг чухалчилдаг. Энэ удаагийн шалгаруулалт ч мөн залуу мэргэжилтнүүдийн сайн туршлага, ажлын үр дүнг үнэлж, тэдний хичээл зүтгэлийг олон нийтэд таниулах зорилготой.

2026 оны Олон улсын залуучуудын өдрийг “Different Contexts, Common Aspirations” буюу “Өөр өөр нөхцөл байдал ч нийтлэг хүсэл эрмэлзэлтэй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Өөр өөр чиглэлээр, өөр өөр орчинд ажиллаж буй залуу мэргэжилтнүүдийн хувьд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мэдлэг ур чадвараа хөгжүүлэх, салбартаа хувь нэмрээ оруулах нь нийтлэг зорилго юм.

Энэ жилийн шалгаруулалтаар:

Хүүхдийн эмнэлгийн “Шилдэг залуу эмч”
Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Ч.Энхбаатар

Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн “Шилдэг залуу эмч”
Төрөх тасгийн эмч
Л.Номин-Эрдэнэ

“Шилдэг залуу мэргэжилтэн”
Тандалт, судалгаа, статистикийн албаны мэргэжилтэн Б.Бүрэнжаргал

“Шилдэг сувилагч”
Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Д.Ганцэцэг

нар тус тус шалгарлаа.

Шалгарсан залуус мэргэжлийнхээ онцлог, хариуцлагыг ухамсарлан ажиллаж, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийн зэрэгцээ шинэ санал санаачилгыг ажилдаа нэвтрүүлж, хамт олондоо үлгэр дуурайлал үзүүлэн ажилласнаараа ийнхүү үнэлэгдсэн байна.

Залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг үнэлж, сайн ажиллаж буй залуусаа дэмжих нь зөвхөн тухайн хүний амжилтыг онцлох бус, хамт олондоо зөв үлгэр дуурайл бий болгож, эрүүл мэндийн салбарын залуу үеийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв цаашид ч залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн хөгжлийг дэмжиж, хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлэх энэхүү уламжлалаа үргэлжлүүлнэ.

Шилдэг залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Мөрөөдөлд нас байдаггүйХүн хэдэн настайдаа мөрөөдөхөө болих ёстой вэ?Кино урлагийн оргилд хүрч, дэлхийн үзэгчдийн танил ...
23/08/2026

Мөрөөдөлд нас байдаггүй

Хүн хэдэн настайдаа мөрөөдөхөө болих ёстой вэ?

Кино урлагийн оргилд хүрч, дэлхийн үзэгчдийн танил болсон жүжигчин, Оскарын шагналт Сэр Энтони Хопкинс 88 насандаа өөр нэгэн мөрөөдлөө дэлхийд хүргэж байна.

Хөгжим түүний амьдралд бага наснаас нь хамт байсан. Олон арван жилийн турш өөрийн зохиосон аялгуугаа хадгалж, хөгжмийн бүтээл туурвисаар ирсэн тэрээр эдгээр бүтээлээ нэгтгэн “Life Is a Dream” цомгийг гаргажээ.

Цомгийг нэрт удирдаач Густаво Дудамель удирдан, Philharmonia Orchestra-той хамтран бичсэн байна.

Кино урлагийн оргилд хүрсэн ч өөр нэг хүсэлдээ цэг тавилгүй, 88 насандаа шинэ бүтээлээ дэлхийд сонсгож буй нь нэг зүйлийг сануулна.

Мөрөөдөлд нас байдаггүй.

50, 60, 70, 80 насандаа ч хүн шинэ зүйл хүсэж, өөртөө шинэ зорилго тавьж болно.

Бороотой өглөөний мэнд хүргэе 🌦️ #Сайн эмч байна гэдэг ур чадвар , ёсзүй , хүнлэг сэтгэл гурав хамт байхыг хэлнэ. Монгол...
22/08/2026

Бороотой өглөөний мэнд хүргэе 🌦️
#Сайн эмч байна гэдэг ур чадвар , ёсзүй , хүнлэг сэтгэл гурав хамт байхыг хэлнэ. Монгол Улсын Ардын Эмч Д.Авирмэд

Хангай Ротари клуб дөрөв дэх эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгээ байгууллааХангай Ротари клубын санаачилгаар эмнэлгийн ажилтну...
21/08/2026

Хангай Ротари клуб дөрөв дэх эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгээ байгууллаа

Хангай Ротари клубын санаачилгаар эмнэлгийн ажилтнуудын хүүхдэд зориулсан дөрөв дэх цэцэрлэгийг Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү цэцэрлэг нь эмнэлгийн ажилтнуудын хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ эцэг, эхчүүдэд ажиллах таатай орчин бий болгоход чиглэж байна.

Төслийг Хангай Ротари клубын санаачилгаар Олон улсын Ротари сангийн хандив, дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд анх тус клубыг үүсгэн байгуулагч, эмч Б.Эрдэнэбулган төслийг боловсруулан 2021 онд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх ажилчдын 100 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж байжээ.

Энэ ажлыг цаашид өргөжүүлэн 2024 онд Цэргийн төв эмнэлэг, 2025 онд Нийслэлийн Өргөө амаржих газар тус тус ажилчдын хүүхдийн цэцэрлэгтэй болсон бол ийнхүү өнөөдөр ХСҮТ-д дөрөв дэх цэцэрлэгээ байгуулж байна.

Хангай Ротари клубын хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь цаашид “Нэг жилд – Нэг цэцэрлэг” уриан дор үргэлжилнэ. Тус клуб 2027 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх 150 хүүхдийн цэцэрлэгийг байгуулахаар төслийн ажлаа эхлүүлээд байна.

Ийнхүү эмнэлгийн ажилтнуудын хүүхдэд зориулсан цэцэрлэгийг үе шаттайгаар байгуулж байгаа нь ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжихээс гадна эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахад чиглэсэн бодит дэмжлэг болж байна.

12/08/2026

✍Аавтайгаа фeйсбүүк найз болонгуутаа аавыгаа "unfollow" хийчихсэн юм. Угаасаа дандаа утгагүй хэрэггүй юм "share"-лээд байх шиг санагддаг байсан. Тэгээд аавыгаа алдсаныхаа дараа фб-р нь л орж үздэг юм байна. Миний муу аав юу бодохдоо иймэрхүү зүйл "share" хийдэг байсан юм бол доо гэж бодоод, өрөвдөөд, өөрийгөө буруутгаад л үздэг юм байна.
Хөөрхий муу аав минь хөл муутай байсан юм. Нэг хувийн эмнэлгийн өвдөгний үзлэг, эмчилгээний сурталчилгааг хоёр ч удаа "profile" дээрээ хуваалцжээ. Тэнэг хүү нь тэрийг яаж олж харах вэ дээ. Харсан ч "Миний аав хүрээд ир ээ, хүү нь энэ эмнэлгээр нь аваад явъя" гэж хэлчих ухаангүй л тэнэг байжээ. Хүү нь өөрийгөө арай л болоогүй байна, жаахан л дэвшчихвэл, жаахан л бэл бэнчин хураачихвал аав, ээждээ туслахсан гэж боддог байж. Хааяа ч бүр таныгаа мартаад өөрийгөө л гэдэг байж. Дээр нь хүүхэдтэй болоод юун аав ээж, “би, бид өөрсдийгөө яая гэж байна” гэж бүр цухалдах, уурлах дээрээ тулж ч байж. Одоо бодоход харамсаад барахгүй😔

Дэндүү оройтжээ… Уг нь хүү нь аль хэзээний тус дэм болохоор хэмжээнд хүрчихсэн шүү дээ. Гэхдээ л яаж таныгаа ийм эрт алдчихна гэж санах вэ дээ. Ядаж байхад сүүлийн хэдэн сар аавдаа арай дэндүү хатуурхжээ. Муу хүүгээ тэгж тэнэгтэж байхад миний аав юу бодож, юу мэдэрч байсан бол доо гэж одоо бодохоос яс хавталзана. Ер нь л муу хүү нь өөрийгөө л гэсээр таныгаа гээжээ, аав аа. Хүүгээ уучлаарай... #гэнэ🙏😢😔

10/08/2026

МУИС-ийн багш Ж.Даваадулам: Мөнгө төгрөг муутай бол хүүхдээ өндөр үнэтэй сургуульд оруулах гэж улайран зүтгэсний хэрэггүй. Онцгой ялгаа байхгүй. Американ скүүл төгссөн хүүхдэд ч, хөдөө суманд төгссөн хүүхдэд ч, хотын захын сургууль төгссөн хүүхдэд ч, олимпиадын аваргад ч, олигтой дүнгүй арайхийж орсон хүүхдэд ч дээд математикийн хичээл зааж явсан багш хүний үг шүү. Яваандаа төгссөн сургуулиараа биш хичээл зүтгэлээрээ ялгараад ирдэг юм. Ер нь
1. Тэвчээртэй
2. Зүтгэлтэй
3. Хөдөлмөрч
4. Хүний үг даадаг, сонсдог хүн л бусдын өмнө гишгэдэг юм билээ дээ.

МЭДЭГДЭЛЭрүүл мэндийн сайдын багцын санхүүжилтээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зарласан “1-р хэв шинжийн ч...
06/08/2026

МЭДЭГДЭЛ

Эрүүл мэндийн сайдын багцын санхүүжилтээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зарласан “1-р хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхдүүдийн цусан дахь глюкозыг тогтмол хянах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендертэй холбоотой асуудлаар олон нийтийн анхаарал хандуулж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Тус тендерийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа чихрийн шижинтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан үзсэн бөгөөд тендерийг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журам болон тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу үнэлгээний хороо зохион байгуулсан.

Тендерт оролцсон “Чонос Жижиг Мед” ХХК-ийн ирүүлсэн саналыг үнэлэхэд тендерийн баримт бичигт заасан техникийн болон баримт бичгийн зарим шаардлагыг хангаагүй гэж үнэлэгдсэн. Үүнд:

* MARD (Mean Absolute Relative Difference) үзүүлэлт нь тендерийн техникийн шаардлагад нийцээгүй;
* Бүтээгдэхүүний хадгалах хугацаа техникийн шаардлагад заасан хугацаанаас бага;
* Ус, тоосны хамгаалалтын зэрэг техникийн шаардлагад нийцээгүй;
* Техникийн тодорхойлолтоос зөрсөн үзүүлэлттэй;
* Тендерийн баримт бичигт шаардсан санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлгийг ирүүлээгүй.

Иймд үнэлгээний үр дүнгээр тус оролцогчийн санал тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоогүй бөгөөд шалгараагүй үндэслэлийг хуульд заасан журмын дагуу албан ёсоор мэдэгдсэн.

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерт оролцогч нь гомдол гаргах эрхтэй бөгөөд тухайн эрхээ хэрэгжүүлэн гомдол гаргасан нь хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Уг гомдлыг эрх бүхий байгууллага хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

ЭХЭМҮТ нь худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, шударга, өрсөлдөөнийг хангасан зарчмаар зохион байгуулдаг бөгөөд тендерийн үнэлгээнд шаардлагыг бүрэн хангасан оролцогчид хуульд заасан шалгуурын дагуу гэрээ байгуулах эрх олгосон болно.

Иймд тендертэй холбоотой асуудлаар албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэрийг хүндэтгэн хандахыг нийт иргэд, олон нийтээс хүсье.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэнд тендерийн техникийн шаардлага, эмнэлгийн хэрэглээний онцлогтой холбоотой асуудлаар ЭХЭМҮТ-ийн холбогдох мэргэжлийн эмч нар болон удирдлагын зүгээс мэдээлэл, тайлбар өгөхөд нээлттэй болно.

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

“Өөрийн хүсэлтээр…” гэх дөрвөн үгийн цаана юу нуугдаж байна вэ?2024 онд эрүүл мэндийн салбарт 16,974 хүн шинээр ажилд ор...
29/07/2026

“Өөрийн хүсэлтээр…” гэх дөрвөн үгийн цаана юу нуугдаж байна вэ?

2024 онд эрүүл мэндийн салбарт 16,974 хүн шинээр ажилд орж, 13,538 хүн ажлаасаа гарчээ. Нийт 69,700 ажлын байртай энэ салбарт нэг жилийн дотор 30 мянга гаруй удаагийн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.

Ажлаас гарсан ажилтнуудын 57.2 хувь нь өөрийн хүсэлтээр, 14.6 хувь нь жирэмсний болон хүүхэд асрах чөлөөгөөр, 13.5 хувь нь байгууллага хооронд шилжиж, 8.1 хувь нь өндөр насны тэтгэвэрт гарсан гэсэн мэдээлэл бий.
Тоон мэдээлэл нэг зүйлийг хэлж байна. Харин тэр тоонуудын цаана юу өрнөж байгааг статистик хэлдэггүй.

“Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.” Тайланд ингэж л бичигддэг нь харамсалтай...

Гэхдээ өөрийн хүсэлтээр ажлаасаа гарна гэдэг үнэхээр зөвхөн хувь хүний сонголт байсан гэж үү?
Үгүй дээ ... Үнэндээ ажлын ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж, ажлын орчин, мэргэжлээс халшрах байдал зэрэг олон асуудлын төгсгөл нь энэ дөрвөн үг болж үлддэг...

Яахав зөвхөн Эрүүл мэндийн байгууллага гэхгүй бүхий л салбарт хүний нөөцийн дутагдал шинэ асуудал биш. Сул орон тоог шинэ төгсөгчөөр нөхөх, дотооддоо шилжүүлэх, илүү цаг ажиллах, нэг хүн хэд хэдэн үүрэг хавсрах зэрэг нь олон байгууллагын өдөр тутмын бодит байдал болсон.

Ажил зогсдоггүй.

Үйлчилгээ тасалддаггүй. #Харамсалтай нь энэ нь хүний нөөцийн асуудал шийдэгдсэн гэсэн үг биш.

Нэг эмч, нэг сувилагчийн оронд өөр хүн авч болно. Харин олон жил хуримтлуулсан туршлага, эмнэлзүйн ур чадвар, багийн уялдаа холбоо, залуу ажилтанд мэдлэгээ өвлүүлдэг чадамжийг хамтад нь орлуулах боломжгүй.

Тиймээс энэ статистикаас хамгийн түрүүнд асуух ёстой зүйл нь “хэдэн хүн ажилд орсон бэ?” биш. Нөхөгдөж байгаа бол асуудал биш гэж харж болохгүй юм.

Яагаад ийм олон хүн ажлаасаа гарсан бэ?

Хэрэв жил бүр ийм хэмжээний шилжилт хөдөлгөөн үргэлжилбэл хамгийн түрүүнд ажлын ачаалал үлдсэн ажилтнууд дээр нэмэгдэнэ. Дараа нь туршлагатай боловсон хүчний эзлэх хувь буурна. Цаашлаад шинэ ажилтныг сургаж дадлагажуулах боломж хумигдаж, мэдлэгийн залгамж чанар алдагдах эрсдэл үүснэ.

Энэ бүхний үр дагаврыг зөвхөн эрүүл мэндийн байгууллага биш, эмнэлгийн тусламж авч буй иргэд ч мэдэрнэ.

Эмнэлгийн барилгыг шинэчилж болно. Орчин үеийн тоног төхөөрөмж авч болно. Харин туршлагатай эмч, сувилагч, эх баригч, лабораторийн мэргэжилтнийг хэдхэн сарын дотор бэлтгэх боломжгүй.
#өнөөдөр тайланд “өөрийн хүсэлтээр” гэсэн дөрвөн үгээр тэмдэглэгдсэн энэ үзүүлэлт, маргааш эрүүл мэндийн салбарын хамгийн том сорилтын нэг болж хувирахыг үгүйсгэх аргагүй.
.Энхжаргал

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MedNews mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share