Гэрэл дотоод хөгжилөө хамтдаа бүтээе

Гэрэл дотоод хөгжилөө хамтдаа бүтээе махан бие, сүнсэн бие, сэтгэл биеээ цогцоор нь бүтээнэ.

Үйл ажиллагаа явуулж буй бэлэн бизнес худалдана. Бүх төрлийн автомашины шалавч, суудлын бүрээсний үйлдвэр - Автомат эсгү...
09/05/2025

Үйл ажиллагаа явуулж буй бэлэн бизнес худалдана.
Бүх төрлийн автомашины шалавч, суудлын бүрээсний үйлдвэр
- Автомат эсгүүрийн машинтай
- Холбож оёх цахилгаан машин
- Хүрээлэгч цахилгаан машинтай
🎁🎁🎁Шалавчны материал дагалдах хэрэгслүүдээ өгнөө🎁
💲40сая
автомашин оролцуулж болно.
утас 8029 6996

Бурхад ярилцаж байгаад "Бүгдээрээ хүмүүсээс АЗ ЖАРГАЛ-ыг нууя, харин хаана нуух вэ?" гэж ярилцжээ.Нэгэн бурхан "Өндөр уу...
20/03/2025

Бурхад ярилцаж байгаад "Бүгдээрээ хүмүүсээс АЗ ЖАРГАЛ-ыг нууя, харин хаана нуух вэ?" гэж ярилцжээ.

Нэгэн бурхан "Өндөр уулын орой дээр нуучихъя" гэтэл "Хүмүүс хүчирхэг тул яаж ийж авирч байгаад олоод авчихна" гэжээ.

"Тэгвэл далайн ёроолд нуух уу?" гэтэл "Хүмүүс их сониуч, ийш тийшээ хайгаад олчихно" гэжээ.

Хамгийн залуу бурхан "Өөр тив, харь гаригт нуугаад үзье" гэжээ. "Хүмүүн чинь ухаантай болохоор ямар нэгэн арга олчихно, хэрэггүй" гэжээ.

Хамгийн сүүлд өндөр настай бурхан: "ЕРДӨӨСӨӨ "ХҮН, ХҮНИЙ ДОТОР" НЬ НУУСАН НЬ ДЭЭРЭЭ, ТЭР ХҮН ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙХ НЬ ДЭЭР БУС УУ?" гэжээ.

Тэгээд хүнд өөрт нь "АЗ ЖАРГАЛ" гэгч зүйлийг нуусан гэнэ. Тэгэхээр хүмүүн та АЗ ЖАРГАЛТАЙ байх, үгүй нь зөвхөн танаас шалтгаална.

Та өөрөө өөрөөсөө АЗ ЖАРГАЛАА олоорой, зөвхөн танаас АЗ ЖАРГАЛТАЙ байх, үгүй нь шалтгаална гэжээ.

Аз жаргалыг холоос битгий хайгаарай. Таны, миний дотор байгаа.

Зүсээ биш, зүрх сэтгэлээ тольд. ❤️

Хүнийг өөд нь татдаг зүйл амьдралын хэв маяг, дадал юм билээ. Нэг ёсондоо өдөр тутамдаа та юу хийж байна, юу идэж ууж ба...
28/11/2024

Хүнийг өөд нь татдаг зүйл амьдралын хэв маяг, дадал юм билээ. Нэг ёсондоо өдөр тутамдаа та юу хийж байна, юу идэж ууж байна, яаж амьдарч байна, бүтээмжтэй юу бүтээмжгүй юу, тайван уу ууртай юу, чухалдаа цаг гаргадаг уу гаргадаггүй юу, юунд төвлөрдөг гээд энэ бүхнээс л бүх зүйл эхэлдэг. Нэг өдөр нийлээд 7 хоног, 7 хоногууд нийлээд сар, сарууд нийлээд улирал, улирлууд нийлээд жил. Нэг мэдэхэд шинэ он дахиад л нөгөө төлөвлөгөө, зорилго гэтэл нэг мэдэхэд юу төлөвлөснөө ч мартсан, ямар зорилго тавьснаа ч эргэх санахгүй тийм л өдрүүд ард үлддэг ажээ. Өдөр тутамдаа л хийнэ гэснээ хийгээд явбал эдгээр олон өдрүүдийн нийлбэр дажгүй гарах юм билээ. Эрт босно гэсэн бол босоод, дасгалаа хийнэ гэсэн бол хийгээд, бүтээгдэхүүнээ зарна гэсэн бол зараад, уншина гэснээ уншаад, сурна гэсэн бол сураад ...

Зарим нь  #амьдралаа өөрчилж байна. Зарим нь  #өөрийгөө өөрчилж байна. Зарим нь  #үйлдлээ өөрчилж байна. Зарим нь   өөрч...
10/11/2024

Зарим нь #амьдралаа өөрчилж байна.
Зарим нь #өөрийгөө өөрчилж байна.
Зарим нь #үйлдлээ өөрчилж байна.
Зарим нь өөрчилж байна.
Зарим нь #бодлоо өөрчилж байна.
Зарим нь #хандлагаа өөрчилж байна.
Зарим нь өөрчилж байна.
ХАРИН ТА ЮУГАА ӨӨРЧИЛЖ БАЙНА?..."

ХАРАХ ӨНЦӨГ гэж их чухал юм байнаа....🍒Шүүмжилж харах юм бол өө мундахгүй.🍓Хайрлаж харах юм бол хайр хүргэх шалтгаан...
09/11/2024

ХАРАХ ӨНЦӨГ гэж их чухал юм байнаа....
🍒Шүүмжилж харах юм бол өө мундахгүй.
🍓Хайрлаж харах юм бол хайр хүргэх шалтгаан мундахгүй.
🥑Чадахгүй гэж харах юм бол саад тотгор мундахгүй.
🍅Чадна гэж харах юм бол боломж, бололцоо мундахгүй.
🍄Алдаа гаргасан гэж бодвол харамсах зүйл мундахгүй.
🍋Сургамж авсан гэж бодвол сайжруулах зүйлс мундахгүй.
🥝Боломжгүй гэж бодвол мухардана.
🍍Боломжтой гэж бодвол урагшлана.
🍒Шүүмжилж байна гэж бодвол уур хүрнэ, өөрийгөө хамгаална.
🍉Санаа тавьж байна гэж бодвол баярлана, нөгөө хүндээ талархана.
🍒Проблем байна гэж бодвол стрессдэнэ. 🍏Боломж байна гэж бодвол нүд сэргэнэ.
😍👋Тийм болхоор харах өнцөг сэтгэлгээгээ өөрчилж сайхныг л хүсэж олж харж чадна..

Сэтгэл дүүрэн амьдардаг хүмүүсийг би өөр шигээ шаргуу хөдөлмөрлөж, хэв журамыг дагаж, аливааг болгох гэж зүтгэн, үргэлж ...
06/11/2024

Сэтгэл дүүрэн амьдардаг хүмүүсийг би өөр шигээ шаргуу хөдөлмөрлөж, хэв журамыг дагаж, аливааг болгох гэж зүтгэн, үргэлж өөрийгөө таньж ойлгох гэж хичээж, үр хүүхдээ хэв журамтай хүмүүжүүлдэг байх гэж боддог байлаа. Харамсалтай нь тийм биш ажээ.

Сул талаа хүлээн зөвшөөрөх хэцүү ч хайр нөмөр нөлөөгүй амьдарснаас хэцүү байна гэж үгүй. Түнэр харанхуйд байх зоригтой б...
05/11/2024

Сул талаа хүлээн зөвшөөрөх хэцүү ч хайр нөмөр нөлөөгүй амьдарснаас хэцүү байна гэж үгүй. Түнэр харанхуйд байх зоригтой болсон цагт хязгааргүй гэрэлт ертөнцийг бид нээж чадна. Тун удахгүй Төгс бусын гайхамшийгийг бүтээх Гэрэл төв үүд хаалгаа нээж 2025 ондоо хамтдаа талархаж, зөвхөн өөрийнхөө дотоодруу өнгийж бясалгаж энерги эрчимээ тэтгэн бүтэн жил хамт хөгжих анхны гишүүдийн бүртгэлээ авна. Бид зөвхөн 18 хүн л бүртгэнэ.

Өндөр шаардлага тавилгүй, өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурцгаая
04/11/2024

Өндөр шаардлага тавилгүй, өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурцгаая

2024 оны 11сарын 1 💎💎💎 1112024 оны 11 сар маань өндөр эрчимтэй энергитэй өөрчлөлттэй мөн оюун ухаан санааны өөрчлөлтүүд ...
01/11/2024

2024 оны 11сарын 1 💎💎💎 111
2024 оны 11 сар маань өндөр эрчимтэй энергитэй өөрчлөлттэй мөн оюун ухаан санааны өөрчлөлтүүд удаан хүлээсэн хүлээгдсэн асуудлууд шийдэх шийдвэрлэгдэж олоон олон төрлийн эрч хүч өндөр эрчим энерги дүүрэн сар байх нь ээ
Иймээс таны сэтгэл зүйн өнцөг булан бүрт байгаа айдас эргэлзээтэй сөрөг харанхуй итгэлгүй байр сууриа заслын лаандаа маш сайн төвлөрч / аурагаа цэвэрлэнэ/ суллан өөрийнхөө өсөлт хөгжилд өөрчлөн байгуулалт болгон хувиргаж чадваас шинэ сарны энерги надад танд маш хүчтэй нөлөөг үзүүлж чадна аа
Тиймээс шинэ сарны өндөр эрчим энергитэй өдрүүддээ сэтгэлийн гүний айдас эргэлзээтэйгээ итгэлтэйгээр нүүр тулж дотроосоо гадагшлууланхүчирхэг өөрчлөлтийг хийж өөрт
саад болж буй бүх зүйлийг нямбайлан нарийвчлалтай цаг зав гарган төлөвлөөрэй
Та заавал төлөвлөгөө гаргаарай эхлэхэд маш таатай маш сайн цаг үе ирсэн байна аа манайхаан 💎💎💎
Хүчирхэг зорилоготой тууштай арслан ордруу ангараг гариг маань орж ирж байгаа тул өөртөө итгэх итгэл бүтээлч байдалаа нэмэгдүүлвэл асар сайн бөгөөд хүсэл тэмүүлэлээ гүйцэлдүүлээрэй бусдаас ялгарах тал дээр энэ энерги сайн зохицдог тул өөртөө ашигтайгаар хэрэгжүүлнэ бизээ та нар маань 🧿🪬
11.15 нд энэ өдөр үхрийн орд дахь тэргэл сар давхцан орж ирж байгаа бөгөөд бидний үнэ цэнэ болон элбэг дэлбэг байх гэж юу болохыг хэрхэн ойлгож хүлээж авдаг ойлголтыг тань өдөөн өгч өөрийн онцгой үнэт зүйлдээ тууштай итгэлтэй тогтвортой байхыг сануулдаг
11 сарын 19 нд Плутон гариг Бумбын ордонд албан ёсоор орж эхлэнэ ээ
2024 оны #ЗУРХАЙН ХАМГИЙН ТОМ ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТ 💎💎🧿🧿🪬🪬
Хүч чадал өөрчлөлтийн гариг болох Плутон Бумбын ордонд хорин жил ийнхүү байх болж байна аа
Плутон Бумбын ордонд байсан үед аж ахуй үйлдвэрийн хувьсалын шинэ эрин үетэй давхцан байжээ
Гар урлал газар тариалангийн бүтээгдэхүүнийг машинаар үйлдвэрлэх болсон бөгөөд боловсоруулах бүтээгдэхүүнүүдээр солин нийгмийг өөрчилж өөрчлөлт бүтээн байгуулалт авчирч байсан түүхтэйн байна
Иймд Плутон Бумбын ордонд шилжин ирсэнээр нийгэмд шинэ өөрчлөн байгуулалтын далайцтай хүчирхэг эхлэхийн цондон байх магадлал тун өндөр гэж давалгаа эхэлж олоон олон зурхайчид цохон тэмдэглэжээ
Та Би Бид бүхэг дээрээс доош чиглэсэн бүтцээс татгалзан илүү тэгш эрхэт технологиудадмтулгуурласан дижитал хөгжлийн АЛТАН ЭРИН рүү хөтлөгдөн ПЛУТОН ГАРИГИЙН ХҮЧИРХЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮДЭД ӨНДӨӨР ХҮЧ ЧАДЛЫН ЭРЧИМ ЭНЕРГИЙН ДООР ХОРИН ЖИЛ САНАСАН БҮХНЭЭ СААДГҮЙ САЙХАН БҮТЭЭН ЭХ ДЭЛХИЙГЭЭ ИЛҮҮ ИХЭЭР ХАЙРЛАН ХАМГААЛЖ УХАМСАР ӨНДӨР ХҮН БОЛСОНИЙХОО ГАЙХАМШИГИЙГ ЭДЛЭН ХОРИН ЖИЛ АЯЛАХНЭЭ
Арван нэгэн сарын маань сансар огторгуй гариг эрхэсийн энергийг аж амьдралдаа таатайгаар тааруулан ашиглан эрүүл энх азтай ажил карьертай одтой олзтой хөрөнгө мөнгөтэй эд баялаг арвинтай байхыг
🌞🌟⭐️🌙🌛🌖🌕🪐🌍
та бүхэндээ чин сэтгэлээсээ хүсч байгааг минь хүлээн авна уу

"Заримдаа би төсөөллөө ашиглан өөрийгөө жаргалтай болгодог. "🖤
01/11/2024

"Заримдаа би төсөөллөө ашиглан өөрийгөө жаргалтай болгодог. "🖤

Address

СХД
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрэл дотоод хөгжилөө хамтдаа бүтээе posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share