Эрүүл Хооллох Аялал

Эрүүл Хооллох Аялал ❤️Зөв хооллох гэдэг нь өөрийгөө хайрлах юм

▶️Сүүлийн үед 16:8 цонхтой мацаг МОДА-нд оржээ.  (Энэ нь 8 цаг идээд, 16 цаг нь мацаг барина гэсэн үг юм).Харин: ✅Өдөрт ...
24/03/2026

▶️Сүүлийн үед 16:8 цонхтой мацаг МОДА-нд оржээ. (Энэ нь 8 цаг идээд, 16 цаг нь мацаг барина гэсэн үг юм).

Харин:
✅Өдөрт 3 удаа хооллох болон өдөрт 1 удаа хооллох (OMAD) төрөл бүрийн цонхтой мацаг, кето аль аль нь эрүүл байж болно.

✅Судалгаагаар жин хасах болон бодисын солилцооны эрүүл мэндэд хамгийн “сайн” хооллох давтамж гэж ганцхан зөв хувилбар байдаггүй. Хамгийн чухал нь таны эрч хүчний хэрэгцээ, өлсөх мэдрэмж, амьдралын хэв маягт тохирсон, тогтвортой баримталж чадах хооллолтын хэв маягийг сонгох юм гэсэн байдаг.

✅Мөн өдөрт авах шим тэжээл хангалттай байх ёстой байна.



Гол анхаарах зүйлс:
▶️• Өдөрт 3 удаа хооллох:
Энэ нь хамгийн түгээмэл арга бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тогтвортой барьж, өдрийн турш эрч хүчийг жигд өгдөг. Ажил, нийгмийн амьдралтай нийцэхэд амар. (Ихэнх хүнд тохирдог.

▶️• Өдөрт 1 удаа хооллох (OMAD):
Энэ нь ихэвчлэн завсарт мацаг барихтай холбоотой. Цусан дахь сахарын хяналтыг сайжруулах, инсулины мэдрэмжийг нэмэгдүүлэх, үрэвслийг бууруулах боломжтой. Гэхдээ нэг удаагийн хоолонд бүх шим тэжээлээ авах нь хэцүү. (Хоолноос хамааралгүй , их тэвчээртэй хүнд тохирдог)

• Бодисын солилцоонд үзүүлэх нөлөө:
Судалгаагаар жин хасалт нь ихэвчлэн өдөрт авсан нийт калориос хамаардаг бөгөөд хэдэн удаа хооллосноос илүү чухал байдаг.

▶️Кето дэглэм: нүүрс уснаас хамааралгүй хүнд илүү тохирог.

• Ихэвчлэн, тос, уураг иддэг бөгөөд, салат, тодорхой хэмжээний ногоо, жимс, латте, хаяа нэг шоко, чихэр иддэг, нүүрс ус идэх дуртай хүнд тохирдоггүй.

• Зөвлөмж:
Хатуу хооллох хуваарь барихаас илүү, үнэхээр өлссөн үедээ идэх, мөн өдөр бүр тогтмол цагийн хүрээнд хооллох (жишээ нь орой хэт их идэхээс зайлсхийх) нь илүү үр дүнтэй байдаг.



Эцэст нь, хамгийн зөв хооллолтын хэв маяг- давтамж нь таны хувийн сонголт болон тогтвортой баримталж чадах байдлаас хамаарна.

✅Өөрт тохирох хувилбарыг- өөрөө олох нь чухал бөгөөд- мэдэхгүй олохгүй байвал мэргэжилтэнд хандвал илүү хялбар бөгөөд үр дүнтэй.

⭐️Та бол цорын ганц⭐️

24/03/2026

Энд танд жин хасахад тохиромжтой, эрүүл тэнцвэртэй хоолны жишээ орууллаа.

Эдгээр нь эмэгтэйчүүдэд зориулсан ойролцоогоор 1500–1800 калори (өдрийн илчлэгийн хэмжээ) бүхий цэс юм. Уураг ихтэй, эслэгээр баялаг, амттай, Монголд амархан олддог орцтойгоор бэлтгэсэн.

Өглөөний цай (350–450 калори)
Сонгол-2 1. Овьёосны будаа (хамгийн алдартай сонголт)
• 40–50г овьёос
• 200мл сүү эсвэл ус + 1 халбага чиа үр эсвэл самрын тос
• 1 ширхэг банана эсвэл жимс (гүзээлзгэнэ, нэрс)
• Бага зэрэг шанцай + 1 халбага зөгийн бал (заавал биш)�→ Уураг нэмэхийн тулд 1 өндөг эсвэл Greek yogurt нэмж болно.
Сонголт-2. Өндөгтэй омлет
• 2 бүтэн өндөг + 2 цагаан
• Улаан лооль, чинжүү, сонгино, шпинат
• 1 ширхэг бүхэл үр тарианы талх
• ½ авокадо эсвэл бага зэрэг бяслаг

Өдрийн хоол (450–550 калори)
1. Тахианы махтай салат
• 150г чанасан/шарсан тахианы цээж мах
• Их хэмжээний ногоо (салатны навч, өргөст хэмх, улаан лооль, лууван, чинжүү)
• 1 халбага чидун жимсний тос + нимбэгний шүүс (боолт)
• 50г quinoa эсвэл бор будаа
• Бага зэрэг самар эсвэл бяслаг
2. Загасны хоол
• 150–200г хулд эсвэл цагаан загас (жигнэсэн эсвэл шатаасан)
• Брокколи, цэцэгт байцаа, ногоон шош
• ½ аяга бор будаа эсвэл чихэрлэг төмс
3. Монгол маягийн эрүүл хувилбар
• Туранхай үхрийн мах эсвэл тахиа (100–150г)
• Их хэмжээний ногоо (лууван, чинжүү, сонгино, байцаа) хайруулсан
• Соус: бага зэрэг соя соус + сармис + интоорын цуу (эсвэл нимбэг)
Оройн хоол (400–500 калори) – хөнгөн байлгахыг зөвлөнө
1. Грек тарагтай таваг
• 200г plain Greek yogurt
• 100г чанасан тахиа эсвэл туна загас
• Өргөст хэмх, улаан лооль, сонгино
• Оливын тос + ургамал
2. Хүнсний ногооны шөл + уураг
• Ногооны шөл (лууван, байцаа, брокколи)
• 100–150г чанасан тахиа эсвэл өндөг нэмсэн
• 1 ширхэг бүхэл үр тарианы талх
3. Хүнсний ногоо ихтэй stir-fry
• Туранхай мах эсвэл tofu
• Брокколи, чинжүү, лууван, мөөг
• Сармис, цагаан гаа, бага зэрэг соя соус
Зууш (100–200 калори, өлсвөл)
• 1 ширхэг жимс + 10–15 ширхэг бүйлс эсвэл самар
• Greek yogurt + жимс
• Хатуу чанасан өндөг + өргөст хэмх
• Луувангийн саваа + хумус (эсвэл тарагтай боолт)
Өдрийн ерөнхий зөвлөмж
• Уураг ихтэй байлга (мах, загас, өндөг, тараг, буурцаг)
• Ногоо аль болох их ид (тавагныхаа талыг ногоо болго)
• Нүүрс усыг бүхэл үр тариа (бор будаа, quinoa, овьёос) сонго
• Эрүүл өөх (авокадо, самар, чидун тос) бага зэрэг
• Өдөрт 2–3 литр ус уу
• Оройн хоолоо 19:00 цагаас өмнө идэхийг хичээ

•Зөв хооллолт гэдэг бол өөрийгөө шийтгэх биш — өөрийгөө хайрлах хамгийн гоё арга юм. •Өнгө өнгийн ногоо, уураг, бага зэр...
24/03/2026

•Зөв хооллолт гэдэг бол өөрийгөө шийтгэх биш — өөрийгөө хайрлах хамгийн гоё арга юм.
•Өнгө өнгийн ногоо, уураг, бага зэргийн амттан — бүгдийг нь тэнцвэртэйгээр.
Хориглох биш, сонгох.
Шийтгэх биш, халамжлах. ❤️

🌟 “Би өөрийгөө хайрлаж эхэлсэн өдөр”

Өглөө бүр толь руу харж, “Би дахиад л жин нэмчихлээ…” гэж санаа алдаж байсан охин байлаа.
Түүний нэр Мия.

Нэг өдөр Мия “Beyond Beauty Wellness”-ийн зөвлөхтэй уулзав.

Зөвлөх нь инээмсэглээд хэлэв:
“Мия минь, чи жин хасах гэж байгаа биш.
Чи өөрийгөө илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох гэж байна.

Хоол бол шийтгэл биш, хайрлаж байгаа дохио шүү.”

Тэр өдрөөс хойш Мия шинэ дүрэмтэй болсон:
• Өглөөний цайгаа хайрлаж иддэг болов.

❤️(Өндөг + авокадо + улаан лооль + бага зэрэг бяслаг)
• Үдийн хоолондоо өнгө өнгийн ногоо оруулдаг болов.
• Яг л зураг зурж байгаа мэт тавагтаа солонго зурдаг байв.

• Оройн хоолондоо уураг ихтэй, гэхдээ хөнгөн зүйл сонгодог болов.
(Тахианы мах, загас, буурцаг, эсвэл Greek yogurt)
Хамгийн гол нь — тэр “хориотой” хоол гэж боддог зүйлээ бүрмөсөн хориглосонгүй.

😇Харин “Би үүнийг бага зэрэг идэж чадна, учир нь би өөрийгөө хянаж чадна” гэж өөртөө итгэдэг болсон.

🥰2 сарын дараа Мия жингийнхаа талаар ярихдаа инээмсэглээд хэлжээ:

🏆“Би 4 кг хассан.
Гэхдээ хамгийн том өөрчлөлт бол — би өөрийгөө үзэн ядахаа больсон.
Одоо би өөрийнхөө биед талархдаг болсон.”

🏆Тэр өдөр Мия толинд харж, өөртөө хэлэв:
“Чи гайхалтай хооллож байна.
Чи өөрийгөө үнэхээр хайрлаж байна.”

✅✅✅За дараагийн ПОСТООРОО✅✅✅Хүнсний бүтээгдэхүүний илчлэгийн оруулж өгөх болнооо. 🥰Та бүхэнд мэдээлэл таалагдаж байгаа б...
24/03/2026

✅✅✅За дараагийн ПОСТООРОО✅✅✅
Хүнсний бүтээгдэхүүний илчлэгийн оруулж өгөх болнооо.

🥰Та бүхэнд мэдээлэл таалагдаж байгаа бол 👍ЛАЙК дараарай. Цааш мэдээлэл оруулах урам өгдөг шүү. БАЯРЛАЛАА 😇

▶️▶️▶️▶️▶️▶️Жин хасахад өдөрт авах илчлэгийн хэмжээ (калори) нь таны нас, жин, өндөр, хүйс, биеийн идэвхээс ихээхэн хамаарна.

Хамгийн эрүүл арга бол тогтмол, аажмаар жин хасах буюу долоо хоногт 0.2-0.5 кг (сард 0.8-1,5кг) хасахыг зорьдог.

Үндсэн зарчим
• 1 кг өөх тос ойролцоогоор 7700 калоритай тэнцэнэ.

• Долоо хоногт 0.5 кг хасахын тулд өдөрт 500 калорийн илчлэгийн дутагдал (deficit) үүсгэх хэрэгтэй.

• Долоо хоногт 1 кг хасахын тулд өдөрт 1000 калорийн дутагдал үүсгэх боломжтой (гэхдээ энэ нь АЮУЛТАЙ (идэх эмгэг үүсгэх—сульдаах, хүн бүрт тохиромжгүй, эмчийн зөвлөгөөтэй байх ёстой).

Анхаарах зүйл:
• Эмэгтэйчүүдэд өдөрт 1200 калориас доош буулгахгүй байхыг зөвлөдөг (эрэгтэйчүүдэд 1500-аас доошгүй).
• Хэт бага илчлэг авбал бодисын солилцоо удааширч, жин хасалт зогсож, эрүүл мэндэд муугаар нөлөөлж болно.

✅Өөрийн илчлэгийг хэрхэн тооцоолох вэ?
1. BMR (суурь илчлэг) тооцоолох — амрах үед бие ямар илчлэг зарцуулдаг вэ.
2. TDEE (нийт өдрийн илчлэг) олох — BMR-ыг хөдөлгөөний идэвхээр үржүүлнэ.
3. Жин хасахын тулд TDEE-ээс 500–750 калори хасна.
Mifflin-St Jeor томъёо (хамгийн түгээмэл ашигладаг)
Эмэгтэй: BMR = (10 × жин кг) + (6.25 × өндөр см) − (5 × нас) − 161
Эрэгтэй: BMR = (10 × жин кг) + (6.25 × өндөр см) − (5 × нас) + 5
Дараа нь хөдөлгөөний түвшингээр үржүүлнэ:
• Бага идэвхтэй (суугаа ажил) → × 1.2
• Дунд зэрэг идэвхтэй (долоо хоногт 3–5 удаа дасгал) → × 1.55
• Өндөр идэвхтэй → × 1.725
Жишээ: 30 настай, 165 см өндөртэй, 70 кг жинтэй эмэгтэй, дунд зэрэг идэвхтэй бол:
• BMR ≈ 1450 калори
• TDEE ≈ 1450 × 1.55 ≈ 2250 калори

• Жин хасахад: 2250 − 500 = 1750 калори/өдөрт

Ерөнхий зөвлөмж (дундаж утга)
• Эмэгтэйчүүдэд жин хасахад: 1400–1800 калори/өдөрт

• Эрэгтэйчүүдэд: 1800–2200 калори/өдөрт

Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд:
• Уураг ихтэй хоол (тахиа, загас, өндөг, буурцаг) идэх
• Ногоо, чанартай жимс-бага, бүхэл үр тариа нэмэх
• Илчлэг багатай, шим тэжээлтэй хоол сонгох
• Өдөрт 2–3 литр ус уух
• Дасгал хөдөлгөөн нэмэх (HIIT, алхалт (тогтвортой), хүчний дасгал)

🙋‍♀️Жингээ хасах гээд Фитнессд дасгал хийгээд Зөв хооллоод- 1 сар болж буй бүсгүй, үнэхээр дасгалаа мэрийж сайн хийж бай...
24/03/2026

🙋‍♀️Жингээ хасах гээд Фитнессд дасгал хийгээд Зөв хооллоод- 1 сар болж буй бүсгүй, үнэхээр дасгалаа мэрийж сайн хийж байгаа бөгөөд- бие нь дасгал хийсний улмаас бага зэрэг өвдөлттэй, хавдсан мэдрэмжтэй явж байгаа.
Нэг өдөр-Босоод жингээ үзээд Шок/2кг нэмсэн байв/. Тэгээд тэвчсэн хөдөлмөр, өөртөө ч гомдохуу яахуу, шууд л амттан, десерт идэх хүсэлд автав. Шууд бүгдийг идмээр санагдав. Тэгээд өөрийн багш/ мэргэжилтэнрүүгээ юу ч гэсэн залгаадхая гэж бодоод. Залгав.

Бүсгүй: “Би шантарч байна. Олон долоо хоног, зөв хооллоод дасгал хийлээ. Тэгсэн чинь би 2кг нэмчихсэн байна ш дээ” гэлээ.

👨‍💼▶️Багш/ Мэргэжилтэн:

Би чамайг ойлгож байна — одоо тэр их урам хугарсан мэдрэмж үнэхээр хүчтэй байгаа байх. Ялангуяа жин 2 кг нэмэгдэж, бие чинь хавдаж байгаа мэт санагдаж байгаа үед.

Ийм үед идэх хүсэл (бүр их идэх ч) гарч ирэх нь бүрэн хэвийн зүйл.

Таны тархи түргэн тайвшрах арга хайж байгаа юм.

Гэхдээ бууж өгвөл дараа нь урам хугарах нь улам нэмэгддэг.

ℹ️Чи бүтэлгүйтээгүй байна — энэ бол зөвхөн түр зуурын бэрхшээл.

ℹ️Чи ЗӨВ ХООЛЛОЛТ-ынхоо аянд одоо ч зөв замаар явж байна.

▶️Сайн сонсоорой: тэр “хавдсан хөөсөн” мэдрэмж, жингийн түргэн нэмэгдэл бол дасгал хийснээс үүсэх булчингийн үрэвсэл + ус + булчингийн сэргэлт-ээс болж байгаа зүйл.

Өөх нэмэгдэж байгаа биш.

Beyond Beauty Wellness хөтөлбөрт оролцож буй олон хүн эхний хэдэн долоо хоногт яг ийм мэдрэмжтэй тулгардаг.

✅Жингийн хуваарь богино хугацаанд худлаа хэлдэг; бие чинь дасан зохицож, хүчтэй болж өөрчлөлт орох гэж байхад жин нэмэгдэх хэвийн зүйл.

⭐️⭐️⭐️⭐️
Одоо, идэх хүсэл хүчтэй байх үед:
Та:

✅1. 5–10 минут зогсоод амьсгал — Цаг тохируулаарай. Том аяга ус уу (лимон эсвэл өргөст хэмх нэмж болно). Өөрөөсөө асуу: “Би бие махбодын өлсгөлөнтэй байна уу (ходоод шаржигнаж, эрч хүч багатай), эсвэл сэтгэл санааны өлсгөлөн үү (айдастай, гунигтай, мөн урамгүй- үр дүнгээс айж байна уу)?”

Ихэнх тохиолдолд хоёр дахь нь байдаг шүү

✅2. Мэдрэмжээ чангаар нэрлэ — “Би урам хугараад байна, учир нь жин нэмэгдэж, бие томорсон мэт санагдаж байна.” Зүгээр л ингэж хэлэхэд түүний хүч нь багасдаг”

✅3. Харин- сэтгэл гутраад- Идэхийн оронд 2 минутын “ялагдалгүй” үйлдэл хий:
• Гадаа эсвэл гэртээ богино алхаарай (5–10 минут ч гэсэн сайхан даа).
• 10–15 удаа өгзөг чангалах дасгал хийж үз, эсвэл хөтөлбөрөөсөө хөнгөн дасгал хий — энэ нь тархиндаа “би сайн зүйл бүтээж байна” гэдгийг сануулна.
• Энэ долоо хоногт сайн болсон 3 зүйлийг бич (жишээ нь: чи дасгалдаа ирсэн, нэг өдөр илүү сайн хоол сонгосон, шинэ зүйл сурсан).

✅4. Хэрэв идэх хэрэгтэй хэвээр байвал “хөтөлбөрт тохирсон” сэтгэл ханамжтай сонголт хий — Уураг ихтэй, эслэг ихтэй хоол. Жишээ: грек тараг + берри жимс, том ногооны салат + тахиа/загас, алим + хэдэн ш самар, луувангийн салат + огурцы гэх мэт сонголтууд.

🤗Аажмаар, анхааралтай идээрэй — дэлгэцгүйгээр, амтыг нь мэдрээрэй.
Урт хугацаанд энэ урам хугарах мэдрэмжээс гарах арга:
• Жингээс өөр ялалтуудаа хөтлөх — Долоо хоног бүр ижил гэрэлтүүлэг, ижил байрлалаар зураг ав. Бэлхүүсээ хэмж, хувцас яаж таарч байгааг ажигла. Хүч чадлын өсөлт (илүү хүнд жин өргөх, илүү давталт хийх) одоо байгаа жингээс илүү чухал.

• Өөртөө энэрэнгүй ханд — Өөртөө танихгүй хүнд яаж найрсаг ханддаг шигээ сайхан ханд. “Зүгээр ээ, энэ хэвийн зүйл, би сурч байна, сайжирч байна.”гээд

• Хоолны бүтэцээ баримтал — Тогтмол хооллох, хооронд нь зөв зууш идэх (огурцы, лооль) — ингэхгүй бол сэтгэл хөдлөлөөс болж их идэх магадлал нэмэгддэг.

• Стресс тайлах богино зуршил нэм — Хоолны өмнө 5 минут гүн амьсгалах, сунгалт хийх, эсвэл дуртай дуу сонсох.

Чи энэ хөтөлбөрийг ЗӨВ ХООЛЛОЛТ БА ЖИНГЭЭ ХАСАХ НЬ сурч, тогтвортойгоор өөхөө хасах гэж эхэлсэн.

Эхний хэдэн долоо хоног сэтгэл санааны хувьд хамгийн хүнд байдаг ч яг энэ үед суурь тавигддаг.

Тогтвортой үргэлжлүүлсэн бараг бүх хүн хожим “Би тэр үед больсонгүйдээ их баяртай байна” гэж хэлдэг.
Чи аль хэдийн зоригтой алхам хийж, энд хүртэл ирсэн. Энэ бол том ахиц. Хэрэв идэх хүсэл маш хүчтэй эсвэл байнга давтагдаж байвал хөтөлбөрийн сэтгэл зүйч/мэргэжилтэн/багш эсвэл найздаа хандаарай — чи ганцаараа биш.

Чи өөхөө нэмээгүй — илүү хүчтэй, эрүүл биеийг бүтээж байна. Хэд хоног тогтвортой үргэлжлүүлбэл хавдар намдаж, биеийн хэлбэр чинь сайжирч эхэлнэ.
Чи чадна.

Амжилт - алхам алхмаар байдаг💪

24/03/2026
Хааш хааш 2м байхад хангалттай✅5км алхалт 45мин-д 200-300ккал хасна.✅Залхуу хүрээд ядраад байвал өдөрт 2-3 хуваагаад хий...
22/03/2026

Хааш хааш 2м байхад хангалттай

✅5км алхалт 45мин-д
200-300ккал хасна.

✅Залхуу хүрээд ядраад байвал өдөрт 2-3 хуваагаад хийгээрэй

✅Aнхаарах зүйл:

1. Хүйсээ нурууруугаа нийлүүлэх(наах) гэж байгаа мэт дотогш- татаж хийхэд өгзөгний булчин хэвлийн булчин, бүх булчин зөв ажиллах учир, гэдэсээ дээшээ (цээжрүүгээ биш) татах биш нурууруугаа нааж, татаж өгөөрэй.

2. Таазаа устай сав мэт яг тэгш ташааны яс- булхүүсний дээр байх хавирганы ястай нэг шулуунд. Хооронд нь холбох гэж байгаа мэт хэвлийг чангалж өгнө. Хойшоо таазаараа хотойхгүй урагш нь таазаа болгохгүй

3. Нуруу тэгш, мөр чихний харалдаа доошоо, дал бас доошоо.

4. 2 - Хөхний дунд байх яснаас тэнгэрээс юм татаж байгаа мэт цээж дээшээ болгоход мөр зөв байрлалд орох учир- суухдаа мөн хэвшүүлэх- хуян хөөрөхгүй- учир нүүр хавагнахгүй, суларч унжихгүй 👍

❤️За АМЖИЛТ 🚶‍♀️🚶‍♀️🚶‍♀️🚶‍♀️сайхан алхаарай

Walkers know that a 5K Walk is 3.1 Miles of healthy, high calorie burning exercise! From our most popular series in the Walk at Home® APP - Walk a 5K .. at H...

What you are SEEKING IS Seeking you ❤️Бодож байгаа бүхэн чинь таныг бас бодож байгаа.Та алхам хийж- эхлүүлэх- дадал болг...
22/03/2026

What you are SEEKING IS
Seeking you ❤️
Бодож байгаа бүхэн чинь таныг бас бодож байгаа.
Та алхам хийж- эхлүүлэх- дадал болгох нь чухал

Өдөр бүр хийдэг зүйлээ- системд оруулаад- зөв дадалтай болоод ✅Аз жаргалтай бүх зүйлээ 100% хийгээрэй✅Хоолоо хийхдээ - М...
22/03/2026

Өдөр бүр хийдэг зүйлээ-
системд оруулаад-
зөв дадалтай болоод

✅Аз жаргалтай бүх зүйлээ 100% хийгээрэй
✅Хоолоо хийхдээ - Мастер тогооч шиг
✅Хувцасаа угаахдаа, гэрээ цэвэрлэхдээ- мастер цэвэрлэгч шиг
✅нүүрээ арчлахдаа- мастер гоо сайханч шиг
✅Хувцасаа өмсөхдөө- загвар зохиогч шиг
✅ Хоолоо идэхдээ- хатан хаан шиг г.м

ТА БҮГДИЙГ -төгс хийж чадна

Бас нэг гоё арга хэлэхэд- өөрийгөө зурагтаар үзэж байгаагаар төсөөлөөд юмаа хийхээр- амьдрал маш сонирхолтой бөгөөд та өөртэйгөө 100% холбогдож -юмаа төгс хийнэ

Сөрөг бодолд автаж байвал SNACK аргыг хэрэглээдЭЕРЭГ болоорой
20/03/2026

Сөрөг бодолд автаж байвал
SNACK аргыг хэрэглээд
ЭЕРЭГ болоорой

Алхах дуртай болох уу?Хэрхэн алхах дуртай болох вэ?✅1. Зорилгоо тодорхойлно.За ер нь бүх хүнд л тодорхой нэг зорилго бай...
19/03/2026

Алхах дуртай болох уу?

Хэрхэн алхах дуртай болох вэ?

✅1. Зорилгоо тодорхойлно.

За ер нь бүх хүнд л тодорхой нэг зорилго байгаа түүндээ хүрэхэд танд эрүүл, эрч хүчтэй байх чухал - учир дасгал/хөдөлгөөн хэрэгтэй.

✅2. Бага багаар алхаж эхэлнэ.

(Алхах ач тусаа зорилготой холбож бодно)

Эхлээд яаж алхах вэ гээд залхуурна. Энэ үеийг зүгээр тоохгүй- шууд л алхана. 10мин ч байсан хангалттай.

✅3. Өдөр болгон хийх дуртай болох хүртлээ (7хоногт 1-3 удаа) давтамжтай (мин ихэсгэж) алхана. Шантрахгүйн тулд багаас эхлээрэй.

✅4. Бие болон сэтгэлд ямар ч тээргүй/ зүгээр л суух босохтой адил - амархан- болох хүртлээ алхсаар байна.

✅5. За ингээд өдөрт 60 мин алхдаг болно гэсэн үг.

TIPS/ ТИПС - жижиг зөвлөгөө

▶️Санхүүгийн боломжтой байгаа бол гэртээ зам авах

▶️Гадаа байгальд алхах дуртай бол гадаа алх

Фитнесс зааланд алхах дуртай бол фитнессд бүртгүүл.

▶️ гадаа алхахаар нүүр сэвхддэг бол бас мэдээж гэртээ эсвэл фитнес зааланд алхаарай

▶️ фитнес заал/жим явах боломжгүй, гадаа гарах боломжгүй бол гэртээ дороо алхаарай. Youtube дээр- walk at home гээд бичээд хайхаар гараад ирнэ.

▶️ санхүү нь байгаад сэдэлжихгүй байвал - хувийн багш хөлсөлж аваад “алхдаг болох гэж байгаагаа хэлээд” хажууд нь сэдэлжүүлэхийг санал болгоорой

✅нэмэлт зөвлөгөө- сонирхолтой, уйдахгүй байх үүднээс фитнес заал эсвэл зам дээр алхахдаа дуртай хөгжим соносоно эсвэл дуртай кино үзнэ, эсвэл ажилаа хийнэ, эсвэл төсөөлөөд гоё юм бодоод алхана.

Эсвэл стресс, ууртай байвал- стресс уур, бухимдалтайгаа хамт алхахаар- аяндаа уур стресс алга болно.

😍МЕЛАСМА/𝑴𝑬𝑳𝑨𝑺𝑴𝑨 🥰САНАА ЗОВОЛТГҮЙ шүү охидооТа нүүрэн дээрх хүрэн, бор эсвэл, хар саарал толбоноос яаж салах вэ, эсвэл э...
18/03/2026

😍МЕЛАСМА/𝑴𝑬𝑳𝑨𝑺𝑴𝑨
🥰САНАА ЗОВОЛТГҮЙ шүү охидоо

Та нүүрэн дээрх хүрэн, бор эсвэл, хар саарал толбоноос яаж салах вэ, эсвэл эвлэрээд яваа юм биш биз дээ?

Олон төрлийн тос, пилинг, өөр өөр эмчилгээг туршиж үзсэн ч үр дүн гараагүй юу?

✅Меласмагийн эмчилгээнд хийгдэж буй шинэ дэвшилтүүдийг үзэхэд – сүүлийн үед гэрийн нөхцөлд энгийн өртөг бага 100% үр дүнтэй арга бол хоолны дэглэмээ сайтар анхаарах юм байна.
✅Меласма бол ялангуяа эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог, сүүлийн үеийн судалгаанууд хоолны дэглэм болон меласмагийн эмчилгээний хооронд холбоо байгаа болохыг харуулсан байна.

Хоолны дэглэмдээ энгийн өөрчлөлт хийснээр меласмагийн шинж тэмдгийг сайжруулах боломжтой юм байна.

🤩За ингээд дэглэмрүүгээ орьё

✅Меласма багасгах хоолны дэглэм:

🫐Антиоксидант ихтэй хүнс
Антиоксидантууд арьсыг чөлөөт радикалуудын үүсгэсэн гэмтлээс хамгаалж, меланин үйлдвэрлэлийг бууруулахад тусалдаг. Антиоксидант ихтэй хүнсний бүтээгдэхүүн: жимс (berries), навчит ногоо, самар, бүйлс зэргийг тогтмол хэрэглээрэй.

🌾GI индекс багатай хүнс
Глицемик индекс багатай хүнс идэх нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, үрэвсэл болон дааврын тэнцвэргүй байдлыг бууруулахад тусална.
Жишээ нь: бүхэл үр тариа, шош буурцаг, ихэнх ногоо.

🫑Витамин С ихтэй хүнс
Витамин С нь хүчтэй антиоксидант бөгөөд арьсыг гэмтэхээс хамгаалж, арьсны эрүүл мэндийг сайжруулдаг.
Витамин С ихтэй хүнс: хамгийн их агуулдаг нь шар амтат чинжүү👍
цитрус жимс (жимс, жүрж, бэрсүүт жүрж), киви, брокколи./ жимс амсахаараа их иддэг хүн байвал ногоо идээрэй/

🐟 Омега-3 тосны хүчил
Омега-3 тосны хүчил нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд меласмагийн шинж тэмдгийг хүндрүүлдэг үрэвслийг бууруулахад тусална.
Эх үүсвэр: тослог загас, чиа үр, хушга.

💧Ус
Биеийг чийгшүүлэх нь эрүүл арьсны үндэс бөгөөд меласмагийн харагдах байдлыг бууруулахад тусалдаг. Өдөрт дор хаяж 8 аяга ус уугаарай.

❤️1-2 долоо хоногт өөрт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна
❤️4-5 долоо хоногийн дараа бусдад мэдэгдэхүйц өөрчлөгднө.

✅ За тэгээд нэмэлт БООСТ хэрэглэж үр дүнг хурдасгах мэдээж боломжтой

🌈LED гэрлэн маск болон ВИТ С серум хэрэглээрэй

Address

Zaisan Street
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл Хооллох Аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share