Сонголт

Сонголт Үндэсний портал сайт Сошиал мэдээ

🟤Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас гэрээ байгуулсан сургалтын байгууллагуудын удирдлагыг хүлээ...
08/09/2026

🟤Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас гэрээ байгуулсан сургалтын байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Зорилтот өрхийн гишүүдийг ажил мэргэжлийн чиг баримжаа, суурь ур чадвар, аж ахуй эрхлэлтийн болон мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудад хамруулах талаар санал солилцож, сургалтын байгууллагуудад тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

Эдгээр хүмүүсээс хэн нь Ерөнхийлөгч байвал зохилтой вэ!!!Энэ 4 хүний нэр л МАН дотор яригдаад байгаа гэнэ шүү ....
06/09/2026

Эдгээр хүмүүсээс хэн нь Ерөнхийлөгч байвал зохилтой вэ!!!

Энэ 4 хүний нэр л МАН дотор яригдаад байгаа гэнэ шүү ....

05/09/2026
04/09/2026

Одоогоос яг 11 жилийн өмнө яг энэ өдөр (2015 оны 9 сарын 4 өдөр) Гуанжоу хотод Монгол улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар, нэг мэдрэл муутай Монгол нөхөр Хятадын зах зээлд гарна гээд компани байгуулж байжээ. Нэг мэдсэн 11 жил өнгөрч. Тэр мэдрэл муутай нөхөр нь мэдээж би.

Нэг мэдсэн 11 жил өнгөрж 11 жил тайлангаа тасралтгүй өгж, түрээсээ төлж, нийгмийн даатгал төлж, хүмүүс цалинжуулж иржээ. Нэг ч удаа шантраагүй. Болиогүй зогсоогүй.
Аан бас энэ том гүрэнд 11 жил компаниа тогтвортой аваад явлаа гээд хэн ч намайг шагнаагүй, талархаж урамшуулаагүй бас харааж зүхээгүй. Хавчин гадуурхасангүй, хөөж туусангүй.
Босоо, хэвтээ, явуул, гүйгүүл элдэв бүлэглэл ирж дарамталсангүй.
Элдэв янзын ойн баярын медаль ч гардуулсангүй.
Ийм л байна.

Уулзсан Хятад хүн болгон гайхна. Эвэртэй туулай үзсэн юм шиг асууж шаналгана.
Монгол хүн гэнээ, Гуанжоуд уу?, Яаж ийм сайн ярьж сурсий, Бүр цахилгаан барааны компани гэж үү?, 11 жилээ, Хятад хүн ажилуулдаг гэж үү?, гээд л Монгол хүн гэхээрээ Хятадад өнгөтэй өөдтэй явж болдоггүй юм шиг л гайхан асууна.
Үнэн л юм чинь үнэнээр нь л хэлнэ.
Гэхдээ дотроо гүй ээ болоогүй байнаа. Болоогүй байна гээд л өөрийгөө голно.

Бээжинд нэг удаа Монгол Хятадын Бизнес эрхлэгчидийн форум гээд нээх сүртэй юм болж байнаа. Давхиад очлоо.
Дандаа Хятадууд, Хятадууд л Монголд бизнес хийхээс биш Монголчууд Хятадад юм бизнес хийнэ гэсэн ойлголт Монгол талаасаа тэнэгээрээ Батзаяа л байх шиг байгаа юм. 😁😁😁

Сараа гээд нэг эгч олон жилийн өмнө энэ Гуанжоуд Иогийн клуб ажлуулдаг байсий. Сүүлд уулзсан чинь эгч нь онлайн шоф нээсэн гэцэн явж байна лээ. Гайхах шиг.

Миний хувьд Монгол дахь бизнесээ энэ Хятад дахь олон жил зүтгэсэн компаниа аль алийг нь өөд нь татчих гээл үйл махаа идэж гүйж буй хүн. Аль аль талдаа л хэцүү. Амар юм гэж юу байхав.

Аа харин Хятадад үр дүнд хүрсэнүү гэвэл бас ХҮРЭЭГҮЙ.
Хаа байсан байна. Одоо л зах зухаас нь гадарлаж байна.

Монголд хүрсэн үү. Бас л хүрээгүй.
Элдэв янзаар хэлүүлнэ, муулуулна, хараалгана, зүхүүлнэ.
Яах вээ би дасций. Тоохоо ч байсан. Монголд бизнес хийдэг хүмүүс үнэхээр "АСАР ИХ ТЭВЧЭЭР" суудаг.
- Асар өндөр нийгмийн даатгал
- Асар өндөр үнэ тариф
- Асар хариуцлагагүй хэрнээ цалингаа яг цагтаа авахыг асар хүчтэй шаарддаг боловсон хүчин
- Асар өндөр татвар
- Асар өндөр түрээс
- Асар идвэхтэй, мэдрэмтгий сошиал орчин ( Ер нь энэ Фэйсбүүкийг бол хөгжил буурай орнууд ашигладаг болцон гэдгийг та хэд нэг бодоод үзээрэй. Хөгжилтэй оронд бол Фэйсбүүк тийм ч сонин биш )
- Асар өндөр хэл ам
- Асар өндөр нарийн шалгалт шүүлэг
- Асар том төрийн дарамт
- Асар олон хэрэгжлүүлхэд ихээхэн хүндрэлтэй дүрэм журмууд
- Асар өндөр эготой хүмүүс гээд л ...

Аль аль талд нь болохгүйгээс нь болох нь хүртэл зүтгэж л яваа нэг тийм хүн.
Анхны гар утас, Анхны электоникийн үйлдвэр, анхны цахим сургууль гээд л хийгээгүй ч юмгүй.
Тэгээд баахан шоолуулна даа. Дүрмийн дагуу.
Хаа очиж баярласан, талархасан сайхан сэтгэлт хүмүүс нь хавь илүү. Баярлалаа, Талархалаа, Улам их хичээгрэй, Амжилт хүсье гэсэн хүмүүс зөндөө байдаг өө. Бүгдээрэнд нь баярлалаа.

Хятадад байгаад ажиглаад байхад энд ирсэн манайхан чинь юм л болохоор хөөрхий муу Элчин сайдын яамны хэдээ тамалчихдаг юм билээ. Хэрэг төвөгт л орлоол гэнэ, зодлоо, зодууллаал гэнэ, бараагаа алдчлаа л гэнэ, хулхидуулчлаал гэнэ, намайг хамгаалсангүй л гэнэ, сошиалд та нарыг бичнэ шүү л гэнэ. Бээжингийн элчин, Шанхайгийн консулынхан бол ёстой Монголчуудынхаа төлөө зүтгэдэг юм билээ. Би нэг удаа очиж тодорхойлолт л авж байсан. Өөрөөр элчин консулынхантай уулзач ж байгаагүй. Өөрөө л бүхнийг болгодог.

Тайлан, татварын хугацаа болоход эндэхийн хүмүүсийн цалин цагаа нь өндөр болхоор өөрөө сууж байгаад л илгээчихдэг. Хаа очиж, тэрний хяналт, энэний шалгалт, энэний байцаалт, энэний торгууль тэр чинь тийм байна энэ чинь ийм байна гээд бизнесүүдээ төрөөс дарамтлах нь ёстой гайгүй. Хамгийн гоё ч юм шиг атаархамаар ч юм шиг. Хятад хүн цалинжуулаад, хөлслөөд ажил хийлгэхээр ёстой нэг нам хийж өгнө. Халтуурдана, хулхидна, хулгайлна, хуурна гэж ёстой байхгүйшдээ. Ер нь нэг тийм ЭГО их бага хүмүүс. Магтаж саймшираад байгаам биш. Үнэнийг л бичиж байгаа юм шүү.

Нэг удаа хурдны зам дээр машин бариад явж байсан машин унтраад таг зогсоод Хурдны замын нарийн гарцыг тэр чигт нь хаагаад ардаасаа хэдэн зуун машин оочирлуулхад хэн ч чагнаал дарахгүй, орилж чарлахгүй гарж ирээд зодохгүй, харин ч бүр үйлчилгээний машин ирээд ачиж яваад засварын газар аваачаад өгөхөөр нь гайхах шиг бас айх шиг.

Нэг удаа Филиффин уруу бараа гаргах болоод нөгөө Филиффин үйлчлэгтчэйгээ Шинжэний гааль дээр яваад очлоо. Би чинь одоо галийн газар байна уу? Ресторонд байна уу л гэж бодсон. Өмнүүр ороол, гүйгээ л, тайлбарлаал, ойлгуулаал цай уулгаал барааг маань Филиффин уруу бараг надтай хамт гарган өгч байнаа. Гаалийн байгууллага нь шдээ. Гуанжоугийн гааль чинь бүр Дэлхийн бүх орон уруу бараа явуулдаг гааль шүүдээ. Тэгэхэд л бүр ёстой үйлчилсэн шиг үйлчилж байгаа юм. Би тэгээд хэллээ та яг гаалийн ажилтан юмуу эсвэл юу юм бэ гэсэн Тиймээ би гаалийн албаны, бараа бүртгэл, хорио цээр хариуцсан мэргэжилтэн байнаа л гэж байна лээ. Төрийн байгууллага хэрнээ үйлчилгээ нь тиим гоё байхаар бүр ёстой гайхах шиг бас айх шиг.

Асуудалд орсон Монголчууддаа чадлаараа л тусалнаа. Хөөрхий. Боломж байвал.
Нэг удаа нэг ах хүү хил дээрээс бараагаа хураалгаад цагдан хоригдох дээрээ тулаад байхаар нь очиж уулзаад хамаг бүхнийг тайлбарлаад 200 юаниар торгуулиад авч гарч ирэхэд Ах хүү бараг л баярын нулимастай тосож өгч байлаа. Бараагаа юу вэ гэдгээл тайлбарлаж чадаагүй байгаам. Монголоос авч гарсан зүйлүүдээ баахан хил дамнуулаад аваад явчихсан энгийн л нэг ах хүү байсан.

Гуанжоугийн баранд нэг дүү согтуу агсан тавиад мөрдөн байцаахд нь ороод 2 сар хоригдоно гэхэд нь хамаг л таньдаг хүн амьтнаа гуйж гувшиж торгуулийг төлөөд хар ч даруулахгүй аваад л явж өгч байлаа. Эндэх Монголчууддаа чадлаараа л тусалдаг. Баярлах нь ч бий. Таг мартах нь ч бий. Дараа нь таараад танихгүй нь ч бий.

Ний нуугүй хэлэхэд Хятадад суурин байдаг Монголчууд хоёр төрөлд л хуваагддаг.
Нэг нь Хятадад сурдаг Монголчууд, нөгөөх нь Хятадад шоронд орсон Монголчууд. Өөр төрөл үзээд үзээд байдаггүй юм шүүдээ. Яахав ганц нэг хаа нэг, Хятад компанид ийм юм хийж байгаа гэж хүнтэй таарж байсан тэд нар бол өөр хэрэг. Гэхдээ тэр нь бүр мааш цөөхөн гарын 10 хуруунд л багтандөө.

Эцэст нь юу хэлэх гээд байна вэ гэвэл бид нар хайрцагнаас гарж сэтгэх цаг болжээ.
Киркизийг харцгаая
Казакстаныг харцгаая заа болий бүр Лаосыг харцгаая.
Бид нартай цуг гараанаас гарсан улсууд хөгжлөөрөө тасраад яваад өглөө.
Бид л нөгөө бахь байдгаараа тамын тогооны үлгэр шиг нэг нэгнээ чанаж идсээр дуусах нь.
Гэхдээ би Монгол хүний саруул ухаанд, Монголын заяа их гэдэгт үргэлж итгэдэг.
Монгол улс хөгжихдөө л нэг хөгжинө.
Монгол улс мандан бадраг

ЗАА ТЭГЭЭД ЗАЛУУ НАС БАЙНА ЗҮТГЭЭД Л БАЙНАДАА
ЗАЛУУ ХҮНИЙ ЗАМЫН ХҮЗҮҮ УРТАА ГЭЖ

03/09/2026
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжиж буй “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн танилцуулг...
03/09/2026

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжиж буй “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус хөтөлбөр нь ЕБС-ийн сурагчдын шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах зэрэг чухал чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Ийнхүү “Их нүүдэл” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Ч.Батзаяа: За сайн байцгаана уу?Би нөгөө хусуулаад байгаа Батзаяа байна өө.  Олон жил мунгинаж мунгинаж Хятадын зах зээл...
02/09/2026

Ч.Батзаяа: За сайн байцгаана уу?
Би нөгөө хусуулаад байгаа Батзаяа байна өө. Олон жил мунгинаж мунгинаж Хятадын зах зээлд гарна гэсэн мөрөөдлөө орхилгүй тэр ажлаа хөөцөлдөөд Хятадад явж байгаад Сошиал ч орохгүй байж байгаад ортол сошиалаар нэг л Батзаяа бол бүтэхгүй нөхөр бла бла бла гээд л биччихсэн байхаар нь гайхлаа.
Юуны өмнө баярлалаа баярлалаа гэж хэлье.

Бас тэр сэтгүүлч журмын нөхдөөс уучлал гуйя. Манай нэг захирал ч юмуу эсвэл би ч юмуу хэн ч юм уурыг нь хүргэсэн бололтой.

Заа тэгээд олон юм нуршилгүй тайлбартаа оръё.

Australian Smart School of Ulaanbaatar - ASSU -д би хөрөнгө оруулсан, үүсгэн байгуулсан нь үнээн.
Мэдээж Монгол болсон хойно элдэв дүрэм журам Англи хаягаа Монголоор бичсэн байна гээд л эхнээсээ л баахан хусуулсан.
Эхний жил, дараагийн жил, одоо ч ямар ч ашиг байхгүй.
Цалин, Түрээс, Тог, Дулаан, засвар үйлчилгээ гээд л сургуулийн үйл ажиллагаа зардал маш өндөртэй.
Энэ сургуулийг анх 2023 онд байгуулсан 3 жил сар болгон түрээс төлөөд л явсан. Заримдаа түрээсийн зардал нэхэгдээд хэцүү дээр нь эцэг эхчүүд энэ байр чинь өөрийнх юмуу түрээсийнх юмуу гээд асуугаад байхаар нь хөөцөлдөж, хөөцөлдөж байрыг нь худалдаж авсан.
Заа тэгээд хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж, гал тогоо, программ хангамж гээд л байж болох бүхнээр л өвч тоноглосон.

Би тэнд хичээл заадаггүй юм шүүдээ.
Та бүхэн нэг зүйлийг ойлгооч. Батзаяа буюу би хичээл заадаггүй юм шүүдээ.
Маш олон чадварлаг, олон жил багшилсан сайхан багш нар байгаа. Гадаад багш ч байгаа. Монгол багш ч байгаа.

Багшдаа хайртай шүү гээд нулимас дуслуулан хэлдэг хүүхдүүд ч байгаа.
Өнгөрсөн жил төгсөлтийн баяр дээр төгсөгч нар маань бараг бүгдээрээ шахуу гадаадын тэтгэгэлэг аваад дүүргээсээ цөөхөн хүүхдүүдээс манай сургуулиас 800 оноо авсаныг ч хараад баярлаж л суулаа.
Хамт олон багш сургуульдаа хайртай шүү гээд цэцэгийн баглаагаар дүүрэн тэр өдөрийг харах сайхан л байсан.
Яахав төлбөрөө нэмсэн зүйл бол болсоон болсон.

Цалин, зардал, тоног төхөөрөмж засвар үйлчилгээ гээд л жил ирэх тусам юмны үнэ нэмэгдээд байхад бид нар төлбөрөө нэмэхгүй л бол ямар ч оршин тогтнох боломжгүй. Хувийн сургууль гэдэг чинь улсын сургууль биш бүх л зүйлээ өөрсдөө зохицуулах ёстой.
Эхнээсээ тэгээд зарим сургуулиуд түрээсээ ч өгч дийлэхгүй хаагдаж байгаа нь сургууль ямар их хүнд ачаа үүрдэгийн илэрхийлэл.
Хувийн сургуулиудаа төр засагч, ард нийтээрээ л үзэн ядаад байх шиг санагдах юм.

Хувийн сургууль байхгүй болчуул энэ хүүхдүүд гадаадад очиж сурж харин ч бүр аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг цаагуураа ойлгодог боловуу?
Австралийн Боловсролын газартай 3 удаа уулзаж Баруун Австралийн хөтөлбөр албан ёсоор оруулж ирлээ.
Бас л энэ бүхэн түмний төлөөл гүйж буй нэг үйлдэл юм шүүдээ.
Заа ингээд л үүдний гишгүүрээс авахуулаад, сурагчийн ширээ, ухаалаг самбар гээд л бүх л зүйлийг нь хуруу хумсаа хуйхлан, харааж зүхүүлэн зүхүүлэн хийж дуусгалаа.
Хичээлийн шинэ жилийн нээлт сайхан боллоо гээд л хамт олон маань сайхан мэдээ илгээлээ. Баярлаад л явчихлаа.
Өнөөдөр сошиал орлоо Бараг дэлхийгээс зайл гэчихсэн байхыг хараад урам ч хурагах шиг, өөртөө ч гомдох шиг.

Монголд юм хийсэн бүхэн ингэж ад үзэгддэг юмуу эсвэл Монголд юу ч хийхгүй байх нь БОР ИРГЭН болж тахин шүтэгддэг юмуу.
Хэн намайг үгээр доромжлоно
Хэн намайг үйлдлээр гутаана тэр бүхэн ГЭГЭЭРЭХ болтугай.
Эцэст нь хэлэхэд Монголчууд минь МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААН гэж сайхан зүйл байдаг байхаа гэж итгэж байна.

Сургалтын бүртгэл эхэллээ. Бүртгэх хугацаа: 2026 оны  09-р сарын 15-ныг хүртэл@Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамжийн үйл...
01/09/2026

Сургалтын бүртгэл эхэллээ.
Бүртгэх хугацаа: 2026 оны 09-р сарын 15-ныг хүртэл
@Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар

ХАЛЗАН НОХОЙ, НҮЦГЭН БҮСГҮЙ ХОЁР ХЭЭР ТААРВАЛ НУЛИМЖ БАЙЭрт цагт нэгэн эр адуугаа хайж олон хоног уул хадаар явсан гэдэг...
29/08/2026

ХАЛЗАН НОХОЙ, НҮЦГЭН БҮСГҮЙ ХОЁР ХЭЭР ТААРВАЛ НУЛИМЖ БАЙ

Эрт цагт нэгэн эр адуугаа хайж олон хоног уул хадаар явсан гэдэг. Олон хоног явсаны эцэст өлсөж ядарч туйлдахын даваан дээр сүндэрлэн харагдах уулсын дунд нэгэн айлын бараа олж хараад мань эр их л бодож, "-Энэ эзгүй уулсын дунд халуун зунаар ямар айл байж байдаг билээ" гэж. Залуу их л эргэлзсэн ч айл бараадан очжээ. Гадаа нь очтол морь унасан түүнийг халзан нохой боргоож гэнэ. Аавын хэлсэн үг түүний санаанд бууж гэнэ. "-Халзан нохой, нүцгэн бүсгүй 2 хээр таарвал нулимж бай" гэж аавынхаа захисаныг санаад, нулимчихаад айлд ортол, айлын эхнэр тулган дээр буцалж байгаа халуун цайнаас тагш дүүргэн барихад, мэнд мэдэн хуучлан суужээ. Залуу тагш дүүргэн барьсан халуун цайнаас зөөлхөн үлээгээд амсах гэтэл, уур нь гарч байсан халуун цай уруулын жавар үргээхгүйгээр мөс шиг хүйтэн байжээ. Залуу цайг амсалгүйгээр ухасхийн гараад мориндоо мордож гэрийн зүг давхилаа. Залуу амралтгүй олон хоног давхиж гэртээ орох гэснээ ухасхийн зогтусаад, өвгөдийн хэлснийг ахин нэг санаж. Өвөө нь түүнд, "-Эр хүн хээр яваад сэтгэлийн буртагтай гэртээ ирвэл гэрийнхээ хаяанд ширмэн тогоо хөмрөөд, чимээ гаргаж орох ёстой байдаг" хэмээн хэлснийг санан, өвгөдийн ёсоор тогоо хөмрөөд гэртээ ортол, нохой нь боргоож, адуу мал нь шуугиад ирэв. Залуу гараад хартал, ширмэн тогоо хагарсан байсан гэдэг.

Би өвөөгөөсөө энэ түүхийг сонсоод ширмэн тогооны учрийг асуутал, "Хараал гэдэг зүйл нүдтэй хэрнээ сохор байдаг. Яагаад гэвэл муу зүйл оршин тогтнодог ертөнц харанхуй байдаг учраас сүнс хараал гэдэг зүйл зөвхөн энерги дагаж ирдэг юм байна. Буруу сэтгэлтэнтэй маргаад гэртээ ирвэл хөмөрсөн тогоон дээр чимээ гаргаж орвол муу зүйл төөрдөг юм байна" гэдгийг тайлбарласан билээ. Ийм сайхан түүх соёлыг бидэнд өвлүүлэн үлдээж байгаа өвөг дээдэс минь мөнх оршиг.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонголт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сонголт:

Shortcuts

Share