Учрахуй өрхийн эрүүл мэндийн төв Uchrakhui family health center

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Учрахуй өрхийн эрүүл мэндийн төв Uchrakhui family health center

Учрахуй өрхийн эрүүл мэндийн төв Uchrakhui family health center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Учрахуй өрхийн эрүүл мэндийн төв Uchrakhui family health center, Medical and health, Баянгол дүүрэг 1-р хороо замчдын гудамж, Ulaanbaatar.

04/08/2026

Эхний жилд 👶 хүүхдийг 24 цагийн хугацаанд дор хаяж 8 удаа хөхүүлэх хэрэгтэй. Ихэнх хүүхэд үүнээс ч олон удаа хөхдөг.
Цаг харахаас илүү хүүхдээ ажиглаарай- хүүхдийнхээ хэрэгцээнд нь тохируулан 🤱 хөхүүлээрэй!

#НайдварДүүрэнИрээдүй

04/08/2026

Эхийн сүү нь 👶 хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эсрэг биетүүдийг агуулдаг.
✅ Төрснөөс хойш 1 цагийн дотор 🤱 хөхүүлж эхлээрэй
✅ Эхний 6 сарын турш зөвхөн 🤱 эхийн сүүгээр хооллоорой
✅ Хүүхдийг наад зах нь 2 нас хүртэл нь, шим тэжээлтэй гэр бүлийн хоолтой хамт 🤱 эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоорой.

04/08/2026

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног эхэллээ! 🤱💙
Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, насан туршийн эрүүл мэндийн эхлэлийг тавьдаг. 👶💚
Дэлхий нийтийн зорилт нь 2030 он гэхэд эхийн сүүгээр хооллох түвшинг дор хаяж 60 хувьд хүргэх явдал юм. 🌍📈
Эх бүрт хөхөөр хооллоход нь шаардлагатай дэмжлэг авах боломжийг хамтдаа бүрдүүлцгээе! 🤝💙👩‍🍼

04/08/2026

Хөхүүл хүүхэдтэй эхийг ажлын байранд дэмжих нь эх, хүүхдийн эрүүл мэндийг
хамгаалах, эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой.
#ЭхийнСүүгээрХооллолт
#ЭхийнСүүАмьдралынЭрүүлЭхлэл

04/08/2026

👶 Зөв амлуулах нь эхийн сүүгээр амжилттай хооллохын эхлэл юм.
Хөхүүлэх үед өвдөх, хүүхэд сүүгээ хангалттай авч чадахгүй мэт санагдвал хүүхдийн
амлуулалт зөв эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө
аваарай.
#ЭхийнСүүгээрХооллолт #ХүүхдээЗөвАмлуулъя

04/08/2026

🗓️🤱 2026 оны 8 дугаар сарын эхний 7 хоногийг “Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье”уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

04/08/2026

Эхийн сүү нь хүүхдийн хэрэгцээнд тохирсон байдаг. Энэ нь өдрийн турш, улирлын өөрчлөлттэй хамт, хүүхэд өсөж хөгжихийн хэрээр өөрчлөгдөж, өвчнөөс хамгаалахад нь тусалдаг.
Хөхөөр хооллох нь дараах ач тустай:
· Хүүхдэд унтах цаг болсныг мэдрүүлэх дохио өгдөг
· Халуун үед нэмэлт шингэнээр хангадаг
· Эх эсвэл хүүхэд өвдсөн үед тохирсон тусгай эсрэг биетүүдээр хангадаг
· Хүүхэд өсөхийн хэрээр өөх тос болон шим тэжээлийн найрлага нь тохирон өөрчлөгддөг

#дэлхийнэхийнсүүгээрхооллолтыгдэмжихдолоохоног

Эхийн сүүгээр дагнан хооллоцгооё
03/08/2026

Эхийн сүүгээр дагнан хооллоцгооё

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоногЭхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, өвчлөх эрсдэлийг бууруулна.Өсөлт, ...
01/08/2026

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног
Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, өвчлөх эрсдэлийг бууруулна.
Өсөлт, хөгжилд шаардлагатай шим тэжээл, амин хүчил, өөх тос, уургаар бүрэн хангана.
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний үйл ажиллагааг сайжруулан өтгөн хаталтаас сэргийлнэ.
Тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжил, танин мэдэхүйн чадварыг дэмжинэ.
Эрүү, нүүр, амны хөндийн булчин болон шүдний зуултын зөв хөгжлийг дэмжинэ.
Эх, хүүхдийн сэтгэл зүйн холбоог бэхжүүлж, хүүхдэд аюулгүй, тайван мэдрэмж төрүүлнэ.
Төрсний дараах эхний 1 цагт хөхүүлээрэй.
0–6 сартайд зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоорой.
6–24 сартайд нэмэлт хоолтой хослуулан үргэлжлүүлэн хөхүүлээрэй.
Нярайн сүүн шүд (цахиур) цухуйснаас хойш хөхүүлэх болон хооллосоны дараа жижиг халбагаар бага хэмжээний ус балгуулж, амны хөндийг цэвэр байлган, шүд цоорхоос хамгаалаарай.
Харин 1 нас хүрмэгц өдөрт 2 удаа тохирсон сойзоор шүдээ угаах дадлыг хэвшүүлнэ.

Address

Баянгол дүүрэг 1-р хороо замчдын гудамж
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Учрахуй өрхийн эрүүл мэндийн төв Uchrakhui family health center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share