Өнөр сургуулийн Өсвөрийн Улаан Загалмай

Өнөр сургуулийн Өсвөрийн Улаан Загалмай Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өнөр сургуулийн Өсвөрийн Улаан Загалмай, Medical and health, Ulaanbaatar.

Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголыг хүмүүнлэгийн өдөр тохиож байна❤️Энэ жил...
08/05/2026

Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголыг хүмүүнлэгийн өдөр тохиож байна❤️

Энэ жилийн Монголын хүмүүнлэгийн өдрийг "ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийтэд, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн✅✅

Улаан загалмайн үе үеийн ахмад ажилтан, сайн дурын идэвхтнүүд, гишүүд дэмжигчид, хандивлагч, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй оролцдог улаан загалмайчид та бүхэнд Монголын Хүмүүнлэгийн өдрийн мэндийг хүргэе👏🏻👏🏻❤️❤️



Танд энэхүү өдрийн мэндийг хүргэе👋🏻Өнөр сургуулийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэмээс "Анхны тусламж"-ийн сургалтыг 9-р ...
30/04/2026

Танд энэхүү өдрийн мэндийг хүргэе👋🏻

Өнөр сургуулийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэмээс "Анхны тусламж"-ийн сургалтыг 9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар боллоо🏥

~ 2026.05.01-нд 13:00 цагт Өнөр сургуулийн 2-р байрны урлаг зааланд зохион байгуулагдана.

Хүмүүнлэг иргэн хөгжлийн ирээдүй❤️

Өнөр сургуулийн өсвөрийн улаан загалмайн бүлгэм "Хайрын гар" аянд нэгдэж байна 🤲🏻❤️Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төл...
26/04/2026

Өнөр сургуулийн өсвөрийн улаан загалмайн бүлгэм "Хайрын гар" аянд нэгдэж байна 🤲🏻❤️

Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Даргын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/44 тоот Захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах эмэгтэйчүүдийн зөвлөл, СХД- ийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран зохион байгуулж буй "ХАЙРЫН ГАР" аянд нэгдлээ.

Хүмүүнлэг иргэн хөгжлийн ирээдүй❤️
#хайрынгар

23/04/2026

💁🏻‍♀️Сонгинохайрхан дүүргийн “Өсвөрийн Улаан Загалмай”-с зохион байгуулж буй “Нэг орчин- Нэг ирээдүй” аянд “Өнөр” сургуулийн “Өсвөрийн Улаан Загалмай Бүлгэм”нэгдэн 32р байр автобусны буудлыг угааж бусдад цэвэр орчин тав тухтай байдлыг бэлэглэлээ🥰 Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн Улаан Загалмай

🙌🏻Сайн байцгаана уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе.😊 🗓️Өнөөдөр 4-сарын-7 буюу “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна.🥰...
07/04/2026

🙌🏻Сайн байцгаана уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе.😊

🗓️Өнөөдөр 4-сарын-7 буюу “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна.🥰

🏥1948 оны 4-р сарын 7-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) албан ёсоор байгуулагдсан тул энэ өдрийг жил бүр дэлхий даяар эрүүл мэндийн ач холбогдлыг сануулах өдөр болгосон юм.

27/03/2026

🥲

27/03/2026

✌🏻

🍀Танд энэхүү өдрийн мэндийг хүргэе👋🏻💧Өнөөдөр 3 сарын 22-ны өдөр буюу "ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР" тохиож байна.💧 Дэлхийн усны өдр...
22/03/2026

🍀Танд энэхүү өдрийн мэндийг хүргэе👋🏻

💧Өнөөдөр 3 сарын 22-ны өдөр буюу "ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР" тохиож байна.

💧 Дэлхийн усны өдрийг 2026 онд “УС БА ТЭГШ ЭРХ” уриа дор тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү уриа нь хүн бүр цэвэр усны нөөцөд тэгш хүртээмжтэй байх, усны нөөцийг шударгаар удирдах, дахин ашиглах болон экосистемийг хамгаалах замаар цөлжилтийг сааруулахыг уриалж байгаа юм.

💧 Энэхүү өдрийг тохиолдуулан бид бяцхан мэдээлэл бэлтгэсэн тул та бүхэн уншиж танилцана уу☺️🍀

“ДЭЛХИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”Та нар бол бидний өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлыг шийдэж, хүн бүрд дулаан сэтгэл,...
18/03/2026

“ДЭЛХИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”

Та нар бол бидний өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлыг шийдэж, хүн бүрд дулаан сэтгэл, дэмжлэг өгдөг баатарлаг хүмүүс.🌟Таны тэвчээр, халамж, сонсож ойлгох чадвар нь олон хүний амьдралд гэрэл гэгээ нэмдэг. 🙌
Өдөр бүр та нарын хийдэг ажил, гаргадаг хүчин чармайлт нь үнэхээр үнэ цэнэтэй, мартагдашгүй юм шүү. 🌷
Та бүхэн зөвхөн бидний найдвартай туслагч төдийгүй бидний сэтгэлд итгэл, найдвар төрүүлдэг баатарлаг хүмүүс юм.
Өнөөдөр бид та бүхний халамж, сэтгэлд баярлаж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.🎉❤️

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өнөр сургуулийн Өсвөрийн Улаан Загалмай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share