Геронтологийн үндэсний төв

Геронтологийн үндэсний төв Насжилт судлал, настан судлалын үндэсний төв. (Ахмадын эмнэлэг)

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ АХМАД НАСТАНД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ, ИЛГЭЭХ БИЧИГ ШААРДАХГҮЙГЭЭР ЧАНАРТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН Т...
03/09/2026

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ АХМАД НАСТАНД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ, ИЛГЭЭХ БИЧИГ ШААРДАХГҮЙГЭЭР ЧАНАРТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТОГТМОЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА. ТА БҮХЭН ҮЗЛЭГТЭЭ ХАМРАГДААРАЙ.

19/08/2026
ХҮҮХДИЙН ДЭРГЭД АРХИДАН СОГТУУРАХГҮЙ БАЙЯ! 🚫🍺👧🧒 Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.👨‍👩‍👧 Тэдний дэргэд...
19/08/2026

ХҮҮХДИЙН ДЭРГЭД АРХИДАН СОГТУУРАХГҮЙ БАЙЯ! 🚫🍺

👧🧒 Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
👨‍👩‍👧 Тэдний дэргэд гаргаж буй бидний үйлдэл хүмүүжил, сэтгэл зүйд нь шууд нөлөөлдөг.

Хүүхдийнхээ төлөө хариуцлагатай байцгаая 🫶🏻

#ХүүхдийнЭрх #ХүүхэдХамгаалал #ХүүхдийнАюулгүйОрчин

📍 ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ!👉🏻 Цахим залилангийн арга улам боловсронгуй болж, хуурамч хаяг, линк, дуудлага, мессежээр ...
19/08/2026

📍 ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ!

👉🏻 Цахим залилангийн арга улам боловсронгуй болж, хуурамч хаяг, линк, дуудлага, мессежээр иргэдийг төөрөгдүүлэх, залилах тохиолдол нэмэгдсээр байна.

✅ Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн цахим залилангаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар мэдээлэл хүргэлээ.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзээрэй: https://www.facebook.com/share/1F96AHP7Xn/?mibextid=wwXIfr

📌 Эх сурвалж: V-Check Podcast

#ЦахимЗалилан #ЦахимАюулгүйБайдал

V-Check Podcast №2 ЦАХИМ ЗАЛИЛАНӨнөөдөр цахим орчинд бидний итгэл...

🚫 Цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, дарамталж болохгүй!📱 Доромжлох, сүрдүүлэх, гадуурхах зэрэг үйлдэлд хуулийн хариуцлага...
19/08/2026

🚫 Цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, дарамталж болохгүй!

📱 Доромжлох, сүрдүүлэх, гадуурхах зэрэг үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

🤝 Дээрэлхэлтийг зогсоож, Эвдрээгүй Ирээдүйг хамтдаа бүтээе! 💙

#ЭвдрээгүйИрээдүй #ЦахимДээрэлхэлт #ХүүхдийнЭрх

✅ ХАМГААЛАХ БҮСЭЭ ЗҮҮЖ ХЭВШИЦГЭЭЕХамгаалах бүсээ зөв хэрэглэснээр ослын үед учирч болзошгүй гэмтэл, бэртлийн эрсдэлийг 6...
19/08/2026

✅ ХАМГААЛАХ БҮСЭЭ ЗҮҮЖ ХЭВШИЦГЭЭЕ

Хамгаалах бүсээ зөв хэрэглэснээр ослын үед учирч болзошгүй гэмтэл, бэртлийн эрсдэлийг 60–70 хувиар бууруулах боломжтой.

📍 Жолооч төдийгүй урд болон хойд суудалд зорчиж буй хүн бүр хамгаалах бүсээ тогтмол зүүж хэвшээрэй.

✅ Бүсээ зүүж, аюулгүй зорчицгооё.

#ЗамынХөдөлгөөнийАюулгүйБайдал
#ХамгаалахБүс #ХариуцлагатайЖолооч

🏠 ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ГЭР БҮЛ ХҮНДЛЭЛЭЭС ЭХЭЛНЭ 💙 Бие биеэ сонсож,🤝 Ойлгож,🌿 Хүндэтгэж чаддаг гэр бүлд хүчирхийлэл үүсэх орон...
19/08/2026

🏠 ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ГЭР БҮЛ ХҮНДЛЭЛЭЭС ЭХЭЛНЭ

💙 Бие биеэ сонсож,
🤝 Ойлгож,
🌿 Хүндэтгэж чаддаг гэр бүлд хүчирхийлэл үүсэх орон зай багасдаг.

🫶🏻 Хүндлэлээр харилцаж, хүчирхийллээс ангид гэр бүлийг хамтдаа бүтээцгээе.

#ХүчирхийллийнЭсрэгХамтдаа #ХүчирхийлэлгүйГэрБүл
#Хүндлэл

🚨 Хүүхдийг гол, усны эрэг орчимд хараа хяналтгүй бүү орхи.👨‍👩‍👧‍👦 Эцэг эх, асран хамгаалагч Та:🔹 Хүүхдийг ганцааранг нь ...
19/08/2026

🚨 Хүүхдийг гол, усны эрэг орчимд хараа хяналтгүй бүү орхи.

👨‍👩‍👧‍👦 Эцэг эх, асран хамгаалагч Та:

🔹 Хүүхдийг ганцааранг нь ус руу оруулахгүй байх;
🔹 Усанд орох үед аврах хантааз, хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглүүлэх;
🔹 Усны гүн, урсгал, эргийн нөхцөл байдлыг урьдчилан шалгаж, аюулгүй газрыг сонгохыг зөвлөж байна.

✅ Хүүхдийн аюулгүй байдал бол томчуудын хариуцлага.

#ХүүхэдНэгдүгээрт 👶 #ХүүхдээХамгаалъя 🛟 #УрьдчиланСэргийлье

СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️"Та азтан боллоо. Хонжвороо авахын тулд бүртгэлийн хураамж төлнө үү" гэх агуулгатай зурвасаар иргэдийг зал...
19/08/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️

"Та азтан боллоо. Хонжвороо авахын тулд бүртгэлийн хураамж төлнө үү" гэх агуулгатай зурвасаар иргэдийг залилах тохиолдол нэмэгджээ.

⚠️ Хууль ёсны байгууллага, албан ёсны урамшууллын хөтөлбөрүүд хонжвор, шагнал олгохын өмнө урьдчилан мөнгө төлөхийг шаарддаггүй.

👉🏻 Ийм төрлийн мэдээлэл хүлээн авсан бол:
• Урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байх
• Хувийн болон банкны мэдээллээ өгөхгүй байх
• Мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нягтлаарай.

✅ Сэрэмжтэй байж, цахим залилангаас өөрийгөө хамгаалаарай.

# ЦахимЗалилан
#ЦахимАюулгүйБайдал
#Сэрэмжлүүлэг

19/08/2026

🤝 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, иргэдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд шуурхай холбон зуучлах чиглэлээр эрүүл мэндийн салбарын оролцоог хангах зөвлөмж хүргүүллээ.

📌 Зөвлөмжийн хүрээнд:

🔹 Согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хамаарлыг эрт илрүүлж, шаардлагатай оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах;

🔹 Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ донтолтоос урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадлыг төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах;

🔹Хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээнд шуурхай холбон зуучлах тогтолцоог сайжруулах;

🔹 Эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж, нөхөн сэргээх, түр хамгаалах үйлчилгээг уялдуулан хүргэж, хохирогчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах талаар тусгалаа.

✅ Эрсдэлийг эрт илрүүлж, салбар хоорондын уялдааг хангах нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чухал ач холбогдолтой.

Хамтын оролцоо — Аюулгүй нийгэм

#ГХУСАЗЗ #ГэмтХэргээсУрьдчиланСэргийлье
#Зөвлөмж #ХамтынОролцоо

Address

Цагдаагийн гудамж, Геронтологийн үндэсний төв байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Геронтологийн үндэсний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share