30/03/2026
Манайхаар үйлчлүүлэхээр зорин ирдэг жирэмсэн ээжүүдийн маань дийлэнх нь зөн мэдрэмж өндөртэй, сэрсэн сүнстэй ээжүүд байдаг аа. Тэдэнтэйгээ дотно яриа өрнүүлэн бариагаа хийх үнэхээр урамтай 🥰. Та нартаа зориулан "Оддын үрс" номыг зохиогчтой нь холбогдон цөөн тоогоор авчирлаа.
Номын үнэ: 20'000₮ (нэмэгдэлгүй үнэ)
@Д.Саруулномин: Энэхүү номоороо би хүн төрөлхтний ирээдүй, хойч үе болсон хүүхэд хэмээх юутай ч зүйрлэшгүй нандин бэлгийн тухай өөрийн мэргэжлийн мэдлэг болон хувийн амьдралын олон жилийн туршлага, ойлголт, хэрэгжүүлэлтээсээ хуваалцахыг зорилоо.
Үүнийг тайлбарлахдаа арга билиг буюу шинжлэх ухаан болон сүнслэг ухааны хосолсон өнцгөөс аль болох товч, ойлгомжтой хүргэхийг хичээлээ. Мөн хүүхдийг танин мэдэх, ойлгох, зөв хүмүүжүүлэх арга барил, ухааныг давхар тусгахыг зорьсон болно.
Хэрэв энэ номд өмнө нь сонсож байгаагүй нэр томьёо, шинэ сэдэв гарч ирэн ойлгомжгүй санагдвал дахин дахин уншиж, тунгаан бодохыг хүсье. Ингэснээр та өөрийн дотор, дэргэд, ойр орчиндоо хэчнээн олон “ОДДЫН ҮРС” байгааг олж харах болно.
“Өндөр мэдрэхүйн мэдрэмж” (ӨММ) гэх ойлголт нь шинэ мэт санагдавч сүүлийн 50 гаруй жилийн турш судлагдаж ирсэн юм. 1990 онд АНУ-ын сэтгэл зүйч, профессор Elaine N. Aron “Sensory-Processing Sensitivity and Its Relation to Introversion and Emotionality” хэмээх бүтээлээ хэвлүүлснээр энэ ойлголтыг шинжлэх ухаанд тодорхой авч үзсэн. Тэрээр судалгааныхаа үр дүнд 1997 онд “Highly Sensitive Person” (HSP) гэх нэршлийг албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд үүнийг герман хэлэнд “Hochsensibilität”, монгол хэлнээ “Өндөр мэдрэхүйн мэдрэмжтэй хүн” хэмээн орчуулж байна.
ӨММ-тэй хүмүүс нь дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 15–20 хувийг эзэлдэг. Энэ нь харьцангуй бага мэт санагдавч дунджаар таван хүн тутмын нэг нь ийм онцлогтой гэж үзвэл тийм ч цөөн тоо биш юм.
Эдгээр хүүхдүүдийг шинжлэх ухааны үүднээс “төрөлхийн гоц ухаантай”, сүнслэг ойлголтоор “индиго”, “талст”, “солонгон” хэмээн нэрлэдэг. Харин би энэ хоёр талыг хослуулан, өндөр мэдрэхүйн мэдрэмжтэй, онцгой хүүхдүүдийг “ОДДЫН ҮРС” гэж нэрлэсэн юм.
ӨММ-тэй хүүхдүүд нь төрөлхийн өндөр мэдрэмж, гүн ойлголттой, онцгой чадвартай байдаг бөгөөд индиго, талст, солонгон хүүхдүүдийн аль нэг шинжийг агуулсан байж болно. Харамсалтай нь шинжлэх ухаан одоогоор эдгээр сүнслэг ангиллыг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Харин ӨММ-тэй хүүхдүүдийг тодорхой хэмжээнд зөвшөөрч эхэлж байгаа ч тэднийг бүрэн ойлгож, дэмжих бодлого, алсын хараа хангалттай хөгжөөгүй хэвээр байна.