Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia

Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia Архидан согтуурах донтой хүмүүсийн гэр бүл,найз нөхөд, ойр тойрныхонд сэтгэлзүйн туслалцаа,дэмжлэг үзүүлэх зорилготой.

09/08/2026

Архидалтын орчинд байгаа гэр бүлийн хүмүүс бидэнтэй холбогдохыг хүсвэл
☎️80013813
#гэрбүл
Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia

08/08/2026

Аль-Анон хэрхэн тусалдаг вэ?

Яагаад архидалт гэр бүлийн өвчин гэгддэг вэ? Яагаад гэр бүлээрээ хамтдаа эдгэрэх хэрэгтэй вэ?
Энэ бүхний хариултыг аль-аноны бүлгийн уулзалтанд явсанаар мэдэх боломжтой

Хэн нэгнийг архи уухаа зогсоох, эсвэл архины хэрэглээгээ багасгахад нь туслах ямар нэгэн ид шидийн томьёо гэж байдаггүй. Архидалт нь олон холбоотой асуудлыг агуулсан, нарийн төвөгтэй асуудал юм. Харин Аль-Анон нь өөр хүний архидалтаас үүдэн тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар суралцахад тань тусалж чадна.

Нөхцөл байдлыг улам дордуулж байгаа өөрийн зарим зан үйл, хандлагаа өөрчилснөөр та асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр тусалж болох юм. Мөн эдгээр бэрхшээлд хариу үйлдэл үзүүлэх илүү эрүүл арга замыг олох боломжтой. Гэхдээ үүнд ч бас хялбар, бэлэн хариулт гэж байхгүй. Харин Аль-Аноны уулзалтууд нь үүнтэй төстэй асуудалтай тулгарч байсан бусдын туршлагаас суралцах боломжийг олгодог.

Энгийн асуудал энгийн шийдэлтэй байж болох ч нарийн төвөгтэй асуудлын шийдлийг тайлбарлахад илүү хэцүү байдаг.Аль-Аноны уулзалт бүр дээр хүмүүс Аль-Анон өөрсдөд нь хэрхэн тусалсан тухай ярьж, туршлагаасаа хуваалцдаг.

Аль-Аноны гишүүд архидалтыг гэр бүлийн өвчин гэдгийг мэдсэнээр гэр бүлийн бүх гишүүнд энэхүү өвчин нь хэрхэн нөлөөлдгийг ойлгож эхэлдэг.Та аль-Аноны уулзалтад гишүүдийн ярьж буйг сонссоноор та тэд өөрсдийнхөө гэр бүлийн өвчинд эзлэх байр суурь, оролцоогоо хэрхэн ойлгож ирсэн талаар сонсож чадна. Энэхүү ойлголт нь гэр бүлийн ирээдүйд эерэг үүрэг гүйцэтгэх илүү сайн байр суурьтай болоход нь тусалдаг.

Зарим судалгаагаар архидалтын өвчинд нэрвэгдсэн хүн эдгэрэх хөтөлбөрт хамрагдсанаар гэр бүлийн гишүүд нь чч мөн адил Аль-Анон гэр бүлийн хөтөлбөрт хамрагдаж харилцан дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд тухайн хүний эдгэрэл амжилттай болох боломж нь нэмэгддэг байна.

☎️ 80013813

АРХИДАЛТ БОЛ ГЭР БҮЛИЙН ӨВЧИН!Архидалт зөвхөн архи хэрэглэж буй хүнийг биш, түүний хайртай бүх хүнийг өвтгөдөг.Архинд до...
04/08/2026

АРХИДАЛТ БОЛ ГЭР БҮЛИЙН ӨВЧИН!

Архидалт зөвхөн архи хэрэглэж буй хүнийг биш, түүний хайртай бүх хүнийг өвтгөдөг.

Архинд донтох өвчин нь эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг эх, ах дүү, найз нөхдийн сэтгэл санаа, айдас, бухимдал, итгэл найдвар, амьдралын хэв маягт хүртэл нөлөөлдөг.

Олон хүн:

- "Би л түүнийг өөрчилнө" гэж итгэдэг.
- "Миний буруу байсан болов уу" гэж өөрийгөө буруутгадаг.
- "Дахиж ийм зүйл болохгүй байх" гэж найддаг.

Гэвч архидалт бол хэн нэгний хүсэл зоригоор эдгэрдэг асуудал биш, эмчилгээ болон сэргэлт шаарддаг өвчин юм.

🤝Та ганцаараа биш. Аль-Анон таныг ойлгодог хүмүүсийн нөхөрлөл юм.

Address

Чингэлтэй дүүрэг 3-р хороо 16 байр
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share