29/04/2026
Гэрлэж ч амжаагүй байхдаа “ГЭДСЭЭ ХАРААЧ” гэж хэлүүлж байхдаа би өөртөө ахиж ингэж амьдрахгүй гэж амалсан⭐️
Би сүүлийн 5 жил “ОЕ-ЭРҮҮЛ ТУРААХ ЭРЧИМТ КУРС”-дээ көүч хийжээ. Өөрөө унаган махтай, угаасаа бондгор ирж байсан. Би турах гэж олон юм хэрэглэж байсоон. Илүүдэл жингээсээ болоод дээрэлхүүлж, шоовдорлогдож үзсэн бас яг л байхгүй юм шиг сүүдэр шиг байж ч үзсэн😶😶😶
Би турах гэж хичээгээгүй биш хичээсэн. Оролдоогүй биш үнэндээ оролдсон.
10 жилийн сурагч охин энэ тэндээс нь харвин нь унжиж гарч ирээд, авгай мах нь зантайх мэдээж ичмээр. Би ч тэрийгээ мэддэг байсан.
Гэхдээ надад зөв аргыг нь хэлж өгөөд, тууштай байх сэтгэлзүйг суулгаад өгөх хүн байгаагүй юм😐
Гэрлэж ч амжаагүй би “ГЭДСЭЭ ХАРААЧ, ЯМАР ИЧМЭЭР ЮМ” гэдэг үг сонсоход гол зурагдаад л явсан даа. Би тэр өдөр маш их уйлж билээ. Хэдэн ч цаг уйлсан юм бүү мэд. Уйлж байгаад унтаад өгсөн байсан.
Азаар тэр үед би ОЕ-той учирсан. Намайг ойлгох хамт олон, зөвлөөд заагаад заримдаа яг голыг нь олоод загнаад өгөх дасгалжуулагч, нас насны , нутаг нутгийн ижил зорилготой ангийхан, яг надад тохирсон ШУ-ы үндэслэлтэй эрүүл зөв арга байсан учраас одоогийн БИ бий болсон доо.
Үл тоогдох, дээрэлхүүлэх, дорд үзэлтийг дахиад өөр хүн битгий мэдрээсэй гэж хүссэн учраас би көүч хийхийг хүссэн😊
Таньд турахад чинь таныг ойлгох, дэмжих, заагаад зөвлөх өгөх, хааяа хатуухан үг хэлээд зорилгыг чинь сануулах хүн хэрэгтэй байгаа бол туслахад 1000% бэлэн байгаа шүү❤️
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй хүн байвал дугаараа үлдээгээрэй. Бид холбогдоод нарийн мэдээллийг нь хэлээд өгнөө.