Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн Улаан Загалмай

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн Улаан Загалмай

Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн Улаан Загалмай Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн Улаан Загалмай, Medical and health, Ulaanbaatar.

01/06/2026
23/05/2026
23/05/2026
28/04/2026

Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй.

28/04/2026

Дэлхий даяар 1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон зохион байгуулдаг юм.

Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм.

Энэ жил тус өдрийг “ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор тэмдэглэж, орон даяар Улаан загалмайн хороодоор дамжуулан олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан ажиллана.



Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг дэвшүүлье 🤩. Бид “Нэг орчин Нэг ирээдүй” гэсэн нэрийн доор ...
16/04/2026

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг дэвшүүлье 🤩.

Бид “Нэг орчин Нэг ирээдүй” гэсэн нэрийн доор богино хэмжээний бичлэгийн уралдааныг Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн Улаан Загалмайн бүлгэмүүдийн дунд зарлаж байна 🥰.

✅Бид энэхүү уралдааныг хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалах зорилгоор зохион байгуулж байна.

📌Энэхүү уралдаанд тодорхой сургуулийн Өсвөрийн Улаан Загалмай бүлгэм өөртөө ойрхон байрлах автобусны буудлыг цэвэрлэж, цэвэрлэх үйл явцдаа хөгжилтэй, хүмүүсийн сонирхлыг татахуйц, зөв зүйлд уриалсан маягтай бичлэг хийж өөрийн пайже хаяг дээрээ тавьж оролцоно.

🎖️Сонгон шалгаруулалт 4.27-ны өдөр уралдаан үргэлжлэх хугацаа буюу 4.16-4.26-ны 13:00 цаг хүртэл тавигдсан бичлэгүүдээс хамгийн их лайке, шайре авсан бичлэгийг сонгож шалгаруулна.

✅Шагналд :
1-р байранд 100,000 мянган төгрөг, өргөмжлөл
2-р байранд 50,000 мянган төгрөг, өргөмжлөл
3-р байранд 30,000
мянган төгрөг, өргөмжлөл тус тус олгоно.

Оролцож байгаа бүх хүүхдүүддээ АМЖИЛТ ХҮСЬЕ 😍.

Хүмүүнлэг иргэн-Хөгжлийн ирээдүй 🙌🏻.

Та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе 🤩. Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүргийн Улаан Загалмайн хороон дэргэдэх ...
06/04/2026

Та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе 🤩.

Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүргийн Улаан Загалмайн хороон дэргэдэх Өсвөрийн Улаан Загалмайн гишүүдийн дунд “Нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн 2026”-г АМЖИЛТТАЙ зохион байгуулж

📌ТЭРГҮҮН байранд Ирээдүй сургуулийн Өсвөрийн Улаан Загалмайн бүлгэмийн баг
📌ДЭД байранд Тольт сургуулийн Өсвөрийн Улаан Загалмайн бүлгэмийн баг
📌ГУТГААР байранд 104-р сургуулийн “Энэрэл” Өсвөрийн Улаан Загалмайн бүлгэмийн баг орлоо. ❤️
Харин ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ тоглогчоор Ирээдүй сургуулийн Өсвөрийн Улаан Загалмайн бүлгэмийн гишүүн Болдмэргэн. 🏆

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ тоглогчоор Ирээдүй сургуулийн Өсвөрийн Улаан Загалмайн бүлгэмийн гишүүн Хүслэн нар болжээ. 🏆

Бас бидний шударга шүүгч болж бидэнтэй хамран ажилласан Пүрэвдагва танд БАЯРЛАЛАА. 🫶🏻

Мөн бид нартай хамтран ажилласан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонд БАЯРЛАЛАА. 🫶🏻

15/03/2026
11/03/2026

Өсвөр насны охидын жирэмслэлт нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд боловсрол, мэдээлэл, нийгмийн дэмжлэгтэй нягт холбоотой байдаг.

📚 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг
ℹ️ Эрхийн талаарх мэдээлэл хангалтгүй
🏥 Өсвөр үеийнхэнд ээлтэй тусламж, үйлчилгээний хүртээмж муу
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, нийгмийн зүгээс эрт гэрлэхийг шаардах
⚠️ Бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

"ЭРҮҮЛ МЭНД - ТЭГШ ЭРХ"

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн Улаан Загалмай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share