Tuya Yoga

Tuya Yoga 🧘‍♀️Online Yoga
🧘‍♀️Бясалгал

Биеийн ухамсар+Сүнсний ухамсар+Оюун ухамсартайгаа бүрэн нэгдэж өөрийн хязгааргүй хүчээ дотоодоосоо олж аваарай.

skool.com/tuya-yoga

Ганцаарчилсан уулзалтын цаг авах
https://calendly.com/tuyayogaa/60min RAY YOGA/ ТУЯА ЙОГА студи
**Эрүүл биеийг таньд бэлэглэе**
Уламжлалт йогийн дасгалд баригдахгүйгээр хүн бүрт таарсан шинэчилсэн хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг.

Цамбагарав хайрхан Өмнө цөгт би өөлд түмний үр байжээ🔥***Би яагаад айдаг юм бол? Айдас ихтэй авхаалж өндөртэй Ардын хүүг...
12/08/2026

Цамбагарав хайрхан
Өмнө цөгт би өөлд түмний үр байжээ🔥

***
Би яагаад айдаг юм бол?

Айдас ихтэй авхаалж өндөртэй
Ардын хүүгийн ухааныг өвлөсөн
Амар мэндийг тэнцүүлэн зүтгэсэн
Алдрай хүү дотор буй
Өмнө төрөлдөө
Өөлд түмний
Өмнөө барин урагш зүтгүүлдэг
Өнө мөнхөд дурсагдах
Өндөр дээд гавъяатай
Өлмөн зөлмөн ардын
Үдийн хоолыг залгуулагч
Ойр төрлүүддээ баатар нь болж
Олондоо багтамгүй зоригтон нь болж
Түмний түшээ ургийн баатар болсон ч
Алдрай жаахандаа гэрээ санаж
Ачит эжийнхээ өврийг санадаг
Амгалан бор хүү байсныг
Алдрай охин яаж мэдэх вэ,
Уурын мунхаг хэрэггүй гэдгийг
Уг сэтгэл чинь мэддэг биз дээ
Увиагүй үгсээр үрсээ загнаж
Ундуйцаж суухын хэрэг юун?
Бахирч сэтгэлээ бачууруулж
Баллаж сайхнаа арилгаж
Гандуулж заяагаа гудайлгаж
Гацааж орхиод хэрэггүй дээ.

Айдсаа таньсан бол чи биш гэдгийг
Алаг зүрхэндээ ойлгуул
Авралт сэтгэлээ чөлөөлөн болгоож
Амьдралын жаргалаа мэдэрч амьдар

Хүүхэд мэт цагаахан
Хун адил цагаахан
Хүсэл сэтгэлийг тэнцүүлсэн
Хүч ихтэй бурхан гэдгээ ухаар.
20:04
04.04.2024

Хөдөө хөхөрч гадаа гандаж их олон үйлийг Монголынхоо төлөө хийсэн. Монгол орныхоо хөрсийг ухуулахгүй усыг бохирдуулахгүй...
12/08/2026

Хөдөө хөхөрч гадаа гандаж их олон үйлийг Монголынхоо төлөө хийсэн.

Монгол орныхоо хөрсийг ухуулахгүй усыг бохирдуулахгүй л болвол бидний зорилго биелнэ.

Монгол орон л газраа ухахгүй бол байгаль эх дэлхийн тэнцвэртэй байдал хэвийн болно.

Монголын газар нутаг харьд худалдагдах ёсгүй!!! Хичнээн үеэрээ зовлонгоо эдэлнэ гэж мэдээрэй!!!

Ухамсар оюунаа нэгтгэж би чи-н ялгаа үгүйгээр эх дэлхийнхээ төлөө хайрыг түгээж гэрэлтүүлэх цаг удахгүй ирнэ гэж итгэж байна❤️🙏

11/08/2026

Өвөрхангай аймаг
Хужирт сум🐎

Энд хэлэх гээд байгаа бүгдийг багтаасан байжыдаг шүү🥹
11/08/2026

Энд хэлэх гээд байгаа бүгдийг багтаасан байжыдаг шүү🥹

Хүн 2 төрлөөр ярьдаг. Нэг нь ХАЙРЫН хэл, нөгөөх нь Логикийн хэл.., Агнистын гэгээ номыг хэд хэд уншиж үзээрэй л гэе дээ....
11/08/2026

Хүн 2 төрлөөр ярьдаг.
Нэг нь ХАЙРЫН хэл, нөгөөх нь Логикийн хэл..,
Агнистын гэгээ номыг хэд хэд уншиж үзээрэй л гэе дээ. Чадварлаг орчуулагч Бадралд талархая❤️🙏

10/08/2026

За хамт байсан та нартаа баярлалаа❤️🙏
Сайн сайхан бүхний дээдийг хүсье.
Сайхан амраарай.

Хэд хоног ханьтайгаа сайхан л амарч байна. Багш нь Германаас ирээд олон жилийн ядаргаагаа тайлж амжилгүй жил гаран дэлхи...
10/08/2026

Хэд хоног ханьтайгаа сайхан л амарч байна.

Багш нь Германаас ирээд олон жилийн ядаргаагаа тайлж амжилгүй жил гаран дэлхийгээр болон Монголдоо амсхийх завгүй тойрч үйл хийж явсан учир махан биеийн нөхөн сэргээлт хийгээд хужиртын рашаан шавар ядаргаанд сайн гэж дуулаад энд ирээд амсхийж байгаа юм. Нөхөрт эмчилгээ нь таалагдаж байна гэж жигтэйхэн. Олон жилийн бие сэтгэлийн алжаал ядаргаа нь сайн тайлагдаж байна. Анх удаа хужиртад амарч байгаа болохоор шинэхэн соньхон гэж☺️ Эмчилгээ сувилгаа хоол орчин гээд ярих юм алга баярлалаа л гэж хэлье даа. khankhujirt
Khan Khujirt /Хан хужирт/

Амарч яваа учир 13-аас наана ганцаарчилсан цаг өгөхгүй байгаа.
Яаралтай уулзах шаардлагатай хүмүүс 13-ны 19:00, 21:00 цагууд авч болно. Чатаар баримтаа явуулаад цагаа баталгаажуулаарай. /999.999₮/

Ойр орчмын найз нөхөд хамаатан садан шавь нартаа гэж хэлэхэд энд ирээд амарвал гамаа барьж чадвал жилийн нөөцөө бүрэн авч чадах юм байна шүү👍
Аав ээжүүдийгээ л хурдхан энд амраах юм байна гэж бодлоо.
За бүгдэд нь эрүүл энхийг хүсье.

Удахгүй зүүн аймаг руу хийгдэх йога ретрийтийн талаар лайваар мэдээлэл өгнө.

2 жилийн өмнө бичигдэж байсан бичвэрүүдээсээ оруулж байгаа нь. Энэ үедээ оюун бодол минь ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй...
10/08/2026

2 жилийн өмнө бичигдэж байсан бичвэрүүдээсээ оруулж байгаа нь.
Энэ үедээ оюун бодол минь ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй байсан үе. Цаг явах тусам өөртөө итгэхээс өөр аргагүй батлагдсан зүйлс их гарч байна даа.

***
Хүндэт эрхэм дээд эсүүд минь амгалан оршиж байна уу?

Хүний сэтгэлийн хөг болж
Хорвоод гэрэлтэн оршин байгаа
Хүүхэн хүний үзэсгэлэн болж
Хүндлэгдэн инээмсэглэж яваа
Хязгааргүйн уудамд эршиглэх
Хөг ихтэй бурхан минь
Хөхрөн задрах үүл мэт
Хуйлран тунаран намайг хүлээнэ үү?

Бидний эрсэн мэндийг
Билиг оюундаа буулга
Билэггүй зөрсөн сүнснүүдийг
Бэдэртүүлж холдуулан тонилго

Арга барилаар бус
Авшиг дээдсээр хүч авч
Аргын амьдралын оньсыг
Амирлуулан тайлах учиртай

Дээдсийн цугласан буяны буулга
Дэлхийг дайлах гэж ирсэн байна
Дэмийрсэн олныг цэгцлэх гэж
Дотор юунд чинь буцалгаж байна

Хэлэх үгсийг минь өөртөө анзаарч
Хэнийг ч шүүлгүй өөртөө буулга
Хэнхдэг цээжээ чөлөөлөн буулгаж
Хэмнэл айзмаар урсага үгсийг минь

Дэлүүн болдогт хуралдай зарласан
Дэлхийд бичгдсэн түүхээ санан
Дэндүү үнэнийг сүнсэнд нь ойлгуулах
Дээлтэй хувилгаан гэдгээ ухаар.

Өөрийг чинь таниулах гэж олон хоног хаалаа
Оршихуйг чинь нээх гэж олон хоног тэмцлээ
Одоо цаг нь ирсэн болохоор
Орчлон ертөнцөд мандан бадар.

Өөрөөсөө төөрөх өдөр бүхэн чинь
Орчлонгийн хамгийн уйдам газарыг ухаар
Огторгуйг эрхшээх билэгт өдрүүд
Оломгүй ертөнцийг нээх их хүч.
13:35
13.06.2024

09/08/2026
Хүний араншин Сайн явбал шавна Муу явбал дөлнө Нүдтэй нь угийг нь харна Нүдгүй нь нь чимээгээр дагана Олны дуу хоолойг ч...
09/08/2026

Хүний араншин

Сайн явбал шавна
Муу явбал дөлнө

Нүдтэй нь угийг нь харна
Нүдгүй нь нь чимээгээр дагана
Олны дуу хоолойг чагнаж
Олон дундаас үлдэхгүйг хичээнэ

Бусад сайн гэснийг сайн гэнэ
Бусад муу гэснийг муушаана
Өөрийн ухааралдаа найдалгүй
Олны дүгнэлтийг илүүд үзнэ

Өөрийн хүчийг нь харалгүй
Өнгө мөнгөөр үнэлнэ
Өнгөт орчлонд биетэй оршин байгаагаа
Олноос онцгойрч гайхуулна

Хүч чадалтайгаа ховор хэд нь холбогдоно
Хүн чанараа гээж хүүхэд мэт цэц булаалдана
Хүнээс илүүгээ батлан баясаж
Хүүхэд мэт онгирон гайхуулна

Номтой мэргэд нь номондоо шунаж
Номын цагаан солио тусна
Эрдэмтэй мэргэд нь эрдэмдээ бардаж
Эргэх хорвоог зүхэн шанална

Аль аль нь цаг зуурын
Үзэгдэл төдий орчлон гэдгийг
Амь биетэй оршин байхдаа
Алхам тутамдаа сэхээрэн

Эгоноос даван хайранд суралцаж
Эргэх хорвоог гэрэлтүүлж
Энэлсэн олныг сэхээрүүлэх
Эрдмийн үнэнийг таниулан үйлдэж

Үнэний зам ганц гэдгийг
Үйлийн хорвоо нэг гэдгийг
Үнэнч сэтгэл ариун гэдгийг
Үгийн шидээр ухаарах болтугай.
14:41
05.09.2024

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Tuya Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tuya Yoga:

Shortcuts

Share