15/03/2026
Ум ма ни бад мэ хум. 🙏🏻
Манай гэр бүл охиныхоо цусны цагаан эсийн цочмог хавдартай гэж оношлогдсоноос хойш 13 жил тэмцсээр 2 удаа Монголдоо ЭХЭМҮТ химийн эмчилгээгээр намжмал байдалд оруулж 💪💪💪эмчлэгдсэн юм. Гэвч 2025 оны 7-р сард өвчин сэдэрсэн гэсэн маш хэцүү мэдээг сонссон билээ😭😭😭Охиноо олон удаа хими эмчилгээ хийлгээд хэзээ дахих бол гэсэн айдастай байсанд бүрэн эмчилэхээр шийдэн эмнэлэгээ судлан БНХАУ-н Бээжингийн Хэбэй мужид байх Lu Daopei эмнэлэгт бүрэн шинжилгээ хийлгэхэд хавдар 86% болж яаралтай эмчилгээ хийлгэх цаашлаад үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай гэсний дагуу урт хугацааны эмчилгээ маань 2025.08.01 нээс эхлэж, хими, carty, туяа, хими эмчилгээнүүдийг үе шаттай хийлгээд 10.27 нд үүдэл эсээ шилжүүлэн суулгаж, аав нь донор болон, маш хурдан эс нь өссөн тул эмнэлэгээс 11.20 нд гарсан юм. 🙏🙏🙏Гэтэл гараад 10 хоноод үүдэл эсийн дараах харшил GVHD харшил бүх биеээр тууралт гарч маш хүчтэй гүйлгэлт суулгалт хавсарч 😭😭😭удаан хугацаанд үргэлжлэн охины минь тэсвэр тэвчээрийг сорьсон том хүндрэл үүссэн юм . Энэхүү харшилыг эмчлэхээр маш олон төрлийн эмчилгээг сольж хийсээр 70 гаруй хоногт гүйлгэлт багасаж ирсэн болов ч харшил нь элэг, давсаг, бөөр гээд бусад эрхтэнрүү шилжсэнээр эмчилгээний үр дүн муу байгаагаас элэг цөс маш хүндэрсэн тул 🥲🥲🥲Монгол руугаа аргагүй буцсан юм.
Монголдоо ирээд 4 хоноод охин минь тэнгэрийн оронд заларч гэр бүл бидэндээ нөхөж баршгүй гарз тохиолдсон билээ. 😭😭😭
Энэхүү урт 8 сарын хугацаанд охиныг минь үнэн сэтгэлээсээ дэмжиж бидэнд байнга сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан олон сайхан сэтгэлт хүмүүстээ үнэхээр баярлалаа. 🫶🫶🫶 Та бүхний итгэл сэтгэлийн хүчинд охин минь сүүлчийн мөчөө хүртэл итгэлийн оч нь тасраагүй байсан юм шүү🙏🙏🙏 Охины минь эмчилгээний зардал тэрбум төгрөг давсан юм. Зардлаа бид өөрсдөө болон ах дүү төрөл садан , ажлын хамт олон, охины найз нөхөд, сургуулийн хамт олон, нөхөрийн хамт олон, жолооч нарын групп, хүүгийн ажлын газар, гадаадад байгаа Монголчуудаас АНУ, Германи, Япон, БНСУ, БНХАУ сайхан сэтгэлт ард түмний хандив, тусламж, бичиг хэрэг ханган нийлүүлэлт, балны хандив, контент, сайт, лайв тоглолт , Монгол комент зэргээс цуглуулан бүгдийг эмчилгээндээ зарцуулсан билээ🙏🙏🙏. Үүнд дараах байгууллага хамт олондоо маш их талархаж байна🙏🙏🙏 Улаанбаатар төмөр зам ХНН - Ulaanbaatar Railway JVC -н хамт олон , @Техникийн бодлого стандарчиллын алба , УБТЗ Хэмжил зүйн төв, Марктенгийн алба, Залуучуудын байгууллага, ҮЭХ, Улаан загалмай НУ, ЦРМ, НДП, Л-ВЧД-2, ВОХР-Салхит , Орос мэргэжилтэд мөн балны хандивт оролцсон 30 гаруй байгууллага,
“Tomujin Alternative School -н Цолмонгийн Өрнөхбаяр захиралтай багш сурагч хамт олон,
“Ноорог-н Ulamsaikhan Otgon захиралтай хамт олон,
“Гэр бүлийн радио 104.5 / 84.5 радиогийн Batsukh Ochgerel, Miga Dw Nkh захиралтай хамт олон болон Garidmagnai Ganbold, хөтлөгч,
“ Ачаа тээвэр, Замын-Үүд “Жолооч ”, “Их замын тоос”, “СҮТ “-ын холбоо, “ Тээвэр 5” тээвэрчдийн групп, Мөнхтулга Тулга, Baatarhuu Baagii
“”, “Foods “-н хамт олон,
ШУТИС-Инженер физик-2002 оны төгсөгч ангийн хамт олон Aldarmaa Chuluunbaatar -e Enkh, Энхбаяр Лхамхүү
Ирээдүй цогцолбор 98 ын 10а ангийн хамт олон,
Булган аймгийн Дашинчилэн сумын засаг захиргааны хамт олон Сүхбаатар Мэнд-Амар, Б. Мөнхтуяа
Дашинчилэн сумын 98 оны төгсөгч 10б ангийн хамт олон Saraa Saraa
“ Express “ компани болон АНУ-н Chicago-д байгаа Монголчууд, М.Сэлэнгэ
“ Япон дахь Монголчууд”-н Manduul Munkhbat,
“Цэц зам Пласт” -ХХК @С. Ганхуяг захиралтай хамт олон,
Egior төвийн Doljk OO захирал,
“Монгол комент” Batbileg Myagmarjav
Шинэ Монгол - 3 сургууль Suuri Galbadrakh захиралтай хамт олон,
Tamir Sukhbaatar, Amarsanaa Jazag, Erdo Go, Aagii Insu,Sugarmaa Dagvadorj, Otuna Batmunkh, Chinchuluun Chemka, , Даваасамбуу Түвшинбаяр, @Ариунжаргал Батбаяр, Anhuush Urtaa, Gerelmandakh Ichinkhorloo, Janchiv Tugsjargal, Soogii Ya, Bagira Bagirovna, Oidov Sansarmaa, Түмэндэмбэрэлийн Батсүх, Altangerel Eskhuu, Chaagii Khorloo, Gantuya Baatar, Avraltu, Otgontsetseg Tsegmid, Ganbaatar Bajuudai, O.Demberelsuren , @М.Мөнхбаяр , зэрэг олон мянган сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмийг хүртсэндээ маш их талархаж байна. 🙏🙏🙏 Үнэхээр охин минь амьд үлдэхийн тулд эцсийн хүчээ гарган тэмцэж байсан юм шүү😭😭😭